WATV.org is provided in English. Would you like to change to English?

Маннеризм

258 Үзсэн тоо

Урсгал ус өөрийгөө цэвэршүүлдэг бол тогтонги ус хэдий тайван, тогтуун харагдавч хэзээ нэгэн цагт муудах нь дамжиггүй. Хүмүүсийн хувьд ч мөн адил. Аливаа хүн нэгэн хэвийн зуршилдаа дасан зохицож, цаг хугацаа өнгөрсөн ч өөрийгөө өөрчлөх, эсвэл шинэ зүйл хийх оролдлогоо зогсоочихвол яг л тогтонги ус лугаа адил болно. Зуршилдаа хэт дасал болох энэ байдлыг “маннеризм (мannerism)” гэдэг байна.

Сэтгэл зүйн утгын хувьд “маннеризм” гэдэг нь аливаа шинэ зүйлийг харж, сонсох үед анхны мэдрэмж маш хүчтэй байснаа аажимдаа дасал болж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэрхүү идэвхгүй байдалтайгаа эвлэрэхийг хэлдэг. Ер нь хүмүүс ямарваа нэг шинэ бараа бүтээгдэхүүний заавар зөвлөмжтэй эхэндээ сайтар уншиж танилцдаг ч дараа нь төдийлөн тоохоо больчихдог шүү дээ. Цагтаа дэлхий нийтийг шуугиулж байсан сенсаацтай үйл явдал ч яваандаа сонирхолгүй яриа болж хувирдаг нь энэ “маннеризм” гэгчтэй холбоотой юм байна.

Эдүгээ манай сайн мэдээ дэлхийн хязгаарт хүрч, Шинэ Иерусалимын яруу алдар дэлхийн хаад, үндэстнүүдэд тунхаглагдсаар байна. Гэхдээ та арай зөгнөлийн биелэлтийг хараад анхандаа шагширч, сонор сэргэг байдаг байснаа төд удалгүй нэг их тоохоо больж, өдөр хоногийг ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр өнгөрөөж байгаа юм биш биз? Хэрэв тийм бол “итгэлийн маннеризм”-д автчихаад байгаа хэрэг.

“Маннеризм”-д автсан хүн зөгнөлийг үл тоомсорлож, өнөөдөр сайн мэдээ тунхаглах ёстой байснаа маргааш болгож хойшлуулдаг. Ингэж тээнэгэлзсээр суувал “Эзэн маань мөд ирэхгүй” гэж итгэчихээд сууж байсан мөнөөх өөдгүй зарцаас ялгаа юун. Бидэнд шинэ зүрх өгдөг Бурханыхаа үгэнд анхаарлаа хандуулж, итгэлийн хувьд бид цаг ямагт сонор сэргэг байх учиртай. Хэрвээ бид өдөр бүр Бурханаас авсан үүргээ биелүүлэхийн тулд зөгнөлтэй хөл нийлүүлэн зүтгэх юм бол сайн мэдээ сааталгүй биелнэ ээ.

Өнөөдөр ч та өчигдрийнх шигээ л амьдарч байна уу?