Явах замыг минь чиглүүлдэг Бурхан
본문 읽기
2:17
현재 언어는 음성 재생을 지원하지 않습니다.
Би ямар нэг зүйл төлөвлөж, эхлүүлэхдээ санаа зовж, гүн бодолд автдаг байлаа. Цөхрөнгөө бараад ирэхээрээ Бурханд залбирна. Тэгээд л аливаа зүйл миний төлөвлөгөө, хүчин чармайлтаар болдоггүй юм байна гэдгийг ойлгосон.

“Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг ч түүний алхааг ЭЗЭН чиглүүлдэг.” Сургаалт үгс 16:9
Өнөөг хүртэл надад тохиолдсон бүхэн Бурханы төлөвлөгөөний дагуу л биелж ирж. Гадаад сайн мэдээнд явсан маань ч ялгаагүй. Гаднаас нь харахад би л төлөвлөж, би л хийгээд байгаа юм шиг боловч Бурхан намайг чиглүүлээгүй бол би юу ч хийж чадахгүй байх байж. Өнөөдөр ч мөн хүүхдүүдийнхээ дунд алхан, тэнгэрийн хаанчлалын замаар хөтөлж байгаа Елохим Бурхандаа талархал өргөе.