Ази

Олон үндэстэн, хэл соёл
Бурханы хайран дотор нэг боллоо.

Asia

Бурханы хайр Гималайн нуруунд ч хүрсэн нь

Дэлхийн нийт хүн амын 60% буюу 4.5 тэрбум орчим хүн Ази тивд амьдардаг. Тивүүдээс хамгийн олон улс оронтой нь Ази тив. Тэр чинээгээрээ хэл яриа, нутгийн аялгуу л гэхэд хэдэн мянгаараа бий. Гэсэн хэдий ч авралын зар тараагчдын болон итгэгчдийн чинхүү сэтгэл нь “сүнслэг хэл” болж, Азийн хаа сайгүй сайн мэдээ дэлгэрсэн юм. Бурханд хандах цэвэр ариун зүрх сэтгэлтэй, үнэнд бат итгэлтэй итгэгчид маань Гималайн нуруунд орших Непалын уулархаг Сертүн тосгоноос авхуулаад тоймгүй олон улс, бүс нутаг, алс бөглүү газарт ч сайн мэдээ тунхаглаж, Ази даяар Бурханы хайрын үр тарьж суулгасаар.