Компанит ажил

Дэлхийн байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөн

Бид цэвэр цэмцгэр, эрүүл, аз жаргалтай
ертөнц бүтээхийн төлөө хамтран ажиллаж байна.

Донорын аян

Эрдэнэт амь аврахын төлөөх
дэлхий дахины итгэгчдийн цуваа.

“Эхийн гудамж” байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөн

Эхийн хайраар гэрэл гэгээтэй, аз жаргалтай гудамж зам бий болгоно.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөл

Гэмт хэргээс урьдчилан сэргийлж,
аюулгүй нийгэм, аз жаргалтай ертөнцийг цогцлооно.

Компанит ажил 01

Дэлхийн байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөн

Бидний амьдарч байгаа энэ дэлхий амь амьдралын үндэс суурь юм. Уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдлын улмаас өвчлөөд байгаа орчин тойрныг цэвэрлэн, эрдэнэт хүний амь нас аврахын төлөө бид дэлхийн өнцөг булан бүрд байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөнийг тууштай өрнүүлж байна. “Амьдарч байгаа хороо хориноосоо авхуулаад дэлхийг бүхэлд нь цэвэрлэж, аз жаргалтай ертөнцийг бүтээе” гэсэн зорилго дор итгэгчид нэгдэн, өөр өөрийн улс оронд уул ус, тэнгис далай, гудамж зам, цэцэрлэгт хүрээлэнд тогтмол их цэвэрлэгээ хийдэг юм. Жилээс жилд дэлхийн ард иргэдийн байгаль хамгаалах ухамсрыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх ажлыг мөн зохион байгуулж байна.

Оролцогч улсууд
120
Явуулсан тоо
5504
Оролцогчдын тоо
617556

Гудамж замыг сайжруулах нь

Хүрээлэн байгаа цэцэрлэгт хүрээлэн,
гудамж замын ойр орчмыг цэвэрлэдэг.

452266хүн оролцов

Ойн орчныг сайжруулах нь

Цэвэр цэнгэг агаар үйлдвэрлэж байдаг
ой мод, уул нурууг бид хайрлан хамгаалдаг.

12707хүн оролцов

Усны орчныг сайжруулах нь

Энэ нь хүний амь насыг аврахтай адил.

152583хүн оролцов
Компанит ажил 02

“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын хөдөлгөөн

Хүн төрөлхтөнд мөнхийн амь соёрхохоор загалмайн золиосоороо шинэ гэрээний Алгасал баяр тогтоосон Христийн хайраас үлгэр дуурайл авч бид “Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” цусны донорын хөдөлгөөн явуулж байна. Хэл соёл харилцан адилгүй олон оронд донорын хөдөлгөөн явуулснаараа цусны цагаан бөөм, цусны хавдар гэх мэт төрөл бүрийн өвчин, гэнэтийн осол аваараас болж цус яаралтай хэрэгтэй байгаа хүний амь нас аврахад оролцож байна. Энэ ажлыг явуулснаараа дэлхийн олон оронд эрдэнэт хүний амь нас аврахын зэрэгцээ хувь хүн, нийгэм, соёлын туйлширсан хандлагыг арилган, цус өгөх ухамсрыг бий болгох юм.

Оролцогч улсууд
120
Үйл ажиллагаа явуулсан тоо
824
Оролцогчдын тоо
168142
Цус өгсөн хүний тоо
70325

Хувиа хичээх үзэл газар авсан орчин үеийн нийгэмд
цусаа өгч эрдэнэт амь авардаг

2015 оны 8 сард АНУ-ын Нью Йорк хотод цусны томоохон донорын ажиллагаа зохион байгууллаа. Вашингтон Ди Си төдийгүй Нью Йорк, Нью Виндсор, Пенсилваниа гэх мэт АНУ-ын зүүн бүсийн олон мужид 1630 хүн оролцон, 87% нь буюу 1414 хүн цусаа бэлэглэсэн түүхэн үйл явдал болж өнгөрсөн юм.

“Хүний амь аврах гэж жилийн дотор бүр ингэж их цусаа хандивласан байгууллага бараг байхгүй ээ. Өнөөдөр та бүхэн, мөн танай байгууллагын хийж байгаа ажил зовж зүдэрсэн олонд амьдрал бэлэглэж байна. Та бүхний хайр халамж, халуун сэтгэл, бусдын төлөө өөрийгөө золиослох ухааныг бид энэ нийгмийн өөр хаанаас ч олж харахгүй байх.”

АНУ-ын Нью Йорк, цусны төвийн холбогдох хүн
Компанит ажил 03

“Эхийн гудамж (Mother’s Street)”

“Эхийн гудамж (Mother’s Street)” төслийг бид гэр бүлийнхээ эрүүл мэнд, аз жаргалын төлөө бүхнээ зориулдаг Эхийн сэтгэлээр явуулдаг. Энэ нь дэлхийг тойрох хэмжээний буюу 40000км газрыг цэвэрлэж, цаашлаад дэлхийг бүхэлд нь Эхийн дулаан энгэр мэт хайр, аз жаргал бялхсан орон зай болгон өөрчлөхийн төлөөх дэлхийн хэмжээний байгаль хамгаалах төсөл юм.

АНУ, Солонгос, Австрали, Англи, Франц, Монгол, Камбож, Энэтхэг, ӨАБНУ, Перу, Бразил гэх мэт олон улс үүнд оролцож байна. Уг ажлаараа дэлхийн орон оронд байгаль хамгаалах ухамсрыг дээшлүүлж, энэ чиглэлийн үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулдаг юм.

Эхийн гудамж 1км

Орчин тойрныг нь сайжруулах шаардлагатай гэж үзсэн 1км газрыг “Эхийн гудамж” болгон товлоод, тэндээ тогтмол цэвэрлэгээ хийх үйл ажиллагаа.

Дэлхийг 40000км тойрох нь

Бохир заваан, эмх замбараагүй гудамж замыг цэвэрлэж цэмцийлгэн, харанхуй гудамны өнгө төрхийг өөрчилдөг.

Компанит ажил 04

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөл

“Эхийн хайр”-аар гэмт хэргээс урьдчилан сэргийлж, аюулгүй нийгэм, гэрэл гэгээтэй, эрүүл саруул ертөнцийг бүтээе гэсэн зорилго дор дэлхийн өнцөг булан бүрд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх (Reduce Crime Together)” аяныг өрнүүлж байна. Форум, семинар гэх мэт ухамсар дээшлүүлэх үйл ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчныг бүрдүүлэх, хэв журам сахиулах гэх мэт компанит ажлууд явуулж байна. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх системийг бий болгохын төлөө глобал хамтын ажиллагааг хослуулан, бусдын төлөө жинхэнэ халамж, харилцаа бий болгохын төлөө олон хүн хичээж байна.“Эхийн хайр”-аар гэмт хэргээс урьдчилан сэргийлж, аюулгүй нийгэм, гэрэл гэгээтэй, эрүүл саруул ертөнцийг бүтээе гэсэн зорилго дор дэлхийн өнцөг булан бүрд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх (Reduce Crime Together)” аяныг өрнүүлж байна. Форум, семинар гэх мэт ухамсар дээшлүүлэх үйл ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчныг бүрдүүлэх, хэв журам сахиулах гэх мэт компанит ажлууд явуулж байна. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх системийг бий болгохын төлөө глобал хамтын ажиллагааг хослуулан, бусдын төлөө жинхэнэ халамж, харилцаа бий болгохын төлөө олон хүн хичээж байна.

Ухамсар дээшлүүлэх арга хэмжээ

1. Өсвөр насныханд зориулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт
2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн төлөөх форум, семинар

Практик үйл ажиллагаа

1. Гэмт хэргээс сэргийлэх орчныг бүрдүүлэх
2. Хэв журам сахиулах компанит ажил

Глобал хамтын ажиллагаа

1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх системийг бүрдүүлэхийн төлөө хамтын ажиллагаа тогтоох
2. Олон улсын байгууллага, орон орны засгийн газар, NGO зэрэг байгууллагатай байнгын холбоо тогтоон ажиллах