Сүмийн арга хэмжээ

Хүн төрөлхтнийг аваръя гэсэн зорилгын дор
дэлхийн сайн мэдээний төлөө төрөл бүрийн арга хэмжээ бид зохион явуулдаг.

Дэлхийн сайн мэдээний тангараг өргөх ёслол

“Бүх ертөнцөөр сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглагтун”, “Самари, тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно”, “Бүх үндэстнийг дагалдуулагтун” (Марк 16:15, Үйлс 1:8, Матай 28:19) гэсэн үгийн дагуу боломжгүйг ч боломжтой болгодог Бурханыг түшээд хүн төрөлхтөнд сайн мэдээ тунхаглах ажлыг гүйцээхийн төлөө Бурханы сүмээс тангараг өргөх ёслолыг зохион байгуулсан юм. Дэлхийн бүх хүнд сайн мэдээ тунхаглах гэсэндээ шинэ гэрээний үнэнийг сэргээсэн дорно зүг дэлхийн хязгаарын Солонгос улс төдийгүй АНУ, Перу, Монгол, Энэтхэг зэрэг олон орны сүм дээр халуун уур амьсгал бүхий арга хэмжээ болж өнгөрлөө.

Библийн илтгэлийн тэмцээн

Библийн илтгэлийн тэмцээн нь хүн төрөлхтөнд сайн мэдээ тунхаглахын төлөө өөрсдийгөө Бурханы үгээр хурцалсан итгэгчдэд итгэл дүүрэн, эр зоригтойгоор сүнс аврах сайхан боломж болж өгдөг юм. Түүнээс гадна гадаад хэл дээрх Библийн илтгэлийн тэмцээн явуулснаараа 2000 жилийн өмнөх анхны сүмийн элч нарын харь хэлээр сайн мэдээ тунхаглаж байсан түүхийг нэхэн санаж, бүх хэл дээр бүх үндэстэнд сайн мэдээ тунхаглах үндэс суурийг тавьдаг юм.

Шинэ Иерусалим соёлын контентын шагнал гардуулах ёслол

Дэлхийн сайн мэдээ асар хурдтай тархаж, Гималайн нуруу, Амазоны ширэнгэн ойгоос авхуулан хаа сайгүй сүм байгуулагдаж, итгэгчдийн тоо эрс нэмэгдсээр. Итгэгчдийн итгэл өсөхөд тустай тунхаглалын болон сургалтын төрөл бүрийн материал ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймд бид бичвэрийн болон видео уралдаанд, мөн илтгэлийн презентэйшнд ирүүлсэн бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргах контент хийхийн төлөөх чармайн ажиллаж байна.

Шинэ дууны наадам

Бурханыг дагадаг залуучуудыг Библид хэлэхдээ “үүрийн шүүдэр” хэмээн илэрхийлсэн байдаг. Үүрийн шүүдэр мэт цэвэр ариун итгэлтэй гэсэн утгаар тийн нэрлэжээ. Дэлхийн сайн мэдээний гол баатар болсон сурагч, залуусын төлөө Бурханы сүмээс “Шинэ дууны наадам” зохион байгуулдаг юм. Энэхүү наадмаар тэд өөр хоорондоо нэгдэж, баяр хөөртэйгөөр Бурханыг магтан, сайн мэдээнд бие сэтгэлээ зориулах итгэл олж авдаг. Тэд Бурханы хүч чадал, тэнгэрийн хаанчлалын баяр хөөр, авралын ивээл нигүүлсэлд талархана. Тэдний сэтгэлийг шингээсэн шинэ дуугаар тэд итгэлээ бэхжүүлж гэрэлт ирээдүйгээ төсөөлнө.