WATV.org is provided in English. Would you like to change to English?

Соёлын харилцаа

Бид хатуу ширүүн, ангаж цангасан ертөнцөд туйлдан амьдарч буй хүмүүст
Эцэг Эхийн хайраар эдгэрэл болон амралтыг бэлэглэж байна.

Оркестрын концерт

Мессиа оркестр нь Бурханы сүмийн итгэгчдээс бүрдсэн найрал хөгжмийн чуулга юм. Яруу сайхан ая эгшгээр айл гэр, хөрш садан бие биетэйгээ эв найртай байх боломжийг бий болгож, зай завгүй амьдралдаа стресстэж бухимдсан энэ үеийнхэнд бие сэтгэлийн амралт, тайтгарал олгодог билээ. Гэнэтийн гай гамшигтай тулгарсан хүн зон, нийгмийн бүхий л давхаргынхныг чиглэн явуулдаг оркестрын тоглолтоороо Бурхан хайр, итгэл найдварыг тэдэнтэй хуваалцдаг билээ.

Гай гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах хандивын тоглолт

Газар хөдлөлт, үер, хар салхи зэрэг гамшгийн улмаас зовж зүдрэн байгаа хүн зонд туслахын төлөө бид хандивын тоглолт зохион байгуулдаг юм. Улс орнуудад учирсан элдэв гамшгаас болж хор хохирол амссан иргэдэд шинэ итгэл найдвар төрүүлж, хэвийн амьдралаа сэргээхэд нь тэдэнд тусалдаг. Түүнчлэн хүнд хэцүү нэгнээ тусалж дэмжихэд олон хүнийг татан оролцуулдаг юм.

  • Гаитигийн газар хөдлөлтөнд хохирсон иргэдэд туслах хандивын тоглолт
  • Чили улсын газар хөдлөлтөнд хохирсон иргэдэд туслах хандивын тоглолт
  • Тайландад болсон үер,·Турк улсад болсон газар хөдлөлтийн үеэр хохирсон иргэдэд туслах хандивын тоглолт
  • Непалд болсон газар хөдлөлтөнд хохирсон иргэдэд туслах хандивын тоглолт
  • Перугийн Эль Нино эргийн үерийн үеэр хохирол амссан иргэдэд туслах оркестрын тоглолт

Улс нийгмийн төлөөх оркестрын тоглолт

Бид улс нийгмийн хөгжил, гишүүдийн эв нэгдлийн төлөө оркестрын тоглолт зохион байгуулдаг. Гэрэл гэгээтэй хүсэл эрмэлзэл шингэсэн хөг аялгууг тоглож, олон улсын чуулга уулзалт болон бүс нутгийн арга хэмжээг амжилттай зохион байгуулан, хамт олны эв нэгдлийг эрхэмлэдэг юм.

  • Перу улсын гал сөнөөгчдөд зориулсан оркестрын тоглолт
  • Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан оркестрын тоглолт
  • Солонгосын “Дэжон, Чүнбуг, Чүннамд айлчлах жил”-д зориулсан оркестрын тоглолт

Ар гэр, айл хөршдөө зориулсан оркестрын тоглолт

Эх орноосоо хол ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдэд зориулсан эхийн халуун дулаан хайрыг мэдрүүлэх аялгуу сайхан хөгжмийн тоглолт. Ар гэр, хөрш, найз нөхөд, ажлын хамт олонтойгоо цуг уг тоглолтыг үзэж сонирхсон хүмүүс баяр хөөрөө хуваалцаж, эрч хүчээ сэлбэж авдаг юм.

  • “Хөрштэйгөө хамтдаа” оркестрын тоглолт
  • “Гадаад иргэдтэй хамтдаа” оркестрын тоглолт
  • Эхийн сэтгэлийг шингээсэн “Хиллин” тоглолт

Өсвөр үеийнхэнд зориулсан оркестрын тоглолт

Хөгжмөөр дамжуулан хүсэл мөрөөдөл, итгэл найдвар төрүүлэхийн тулд сурч боловсрох, ирээдүйнхээ төлөө санаа зовж байгаа хүүхдүүдэд бэлэг барьдаг юм. Мессиа оркестр төдийгүй чөлөөт цагаараа ур чадвараа хөгжүүлэх гэсэн сурагчдаас бүрдсэн оркестрын гишүүд үе тэнгийнхэндээ болон бүс нутгийнхаа иргэдэд зориулж оркестрын тоглолт зохион байгуулдаг. Тэд дуу хөгжмөөр дамжуулан даруу байдал, бусдыг хүндэтгэхэд, хүнтэй харилцах нэгдмэл байдалд суралцана. Улмаар хичээлийн стресс, сургуулийн орчны хүчирхийллээс болж шаналж байгаа өсвөр үеийнхнийг тайтгаруулж, сэтгэл огшоом сайхан хөгжмөөр хүсэл мөрөөдөл, урам зоригийг нь бадраадаг юм. Энэ нь өсвөр үеийнхэнд ар гэрийнхэн, найз нөхөд, багштайгаа соёлтой харилцах боломжийг бүрдүүлж өгдөг.

  • Өсвөр үеийнхэнд зориулсан “Wind Ensemble” оркестрын тоглолт
  • Сурагчдын оркестрын аялан тоглолт

“Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэн

Үргэлж дэргэд маань байж, “Зүгээр дээ”, “Чи чадна аа”, “Хүчтай байгаарай” хэмээх үгээр байнгын түшиж тулан,
урам дэм өгдөг ээжүүдийнхээ халуун дулаан хайрыг мэдэрнэ үү.

Вэбсайт руу шууд явах

Ээжүүдийнхээ хайр, золиосыг эргэцүүлэн бодоход хүргэж, хааяа хатуу ширүүн санагдах энэ ертөнцөд амьдрах найдвар, урам зориг төрүүлэх үзэсгэлэн.

“Ээж” гэдэг нэр хайр, уучлал, чимээгүйхэн зүтгэл гээд үй олон дурсамж агуулна. Ээжийнхээ тухай бодоход л амьдралын эрээн бараан сүүдэрт гэрэл тусах мэт эеврүү зөөлөн, ээлтэй дулаан.
Эхийн сэтгэлээр дамжин хүмүүний сэтгэлд бялхдаг тэр аз жаргал цэвэр ариухан, гүн утга учиртай байдаг. Ийм аз жаргал хүн бүрийн зүрх сэтгэлд гийх болтугай гэсэн найдвараар “Бидний Эх” шүлэг, зургийн үзэсгэлэнгээ толилуулж байна.

“Эцгийн чинхүү сэтгэлийг уудлахуй” үзэсгэлэн

“Эцэг” гэх нэрийн дор ар гэрийнхээ тулах багана болон бат зогсдог нэгэн.
Эцэс төгсгөл гэж үгүй тэр л гүн хайртай учран золгох цаг.

Вэбсайт руу шууд явах

Эцэг хүний хайр золиосыг харуулдаг “Эцгийн чинхүү сэтгэлийг уудлахуй” үзэсгэлэн

Амьдралын нугачаанд ар гэрээ тэжээн тэтгэж, чимээгүйхэн урагш зүтгэж ирсэн урт удаан он жилүүд. Үг дуугүй гүдэсхэн, гадагш ил гаргадаггүй үгийнх нь цаана нуугдсан эцгийн хайр, ар гэрийнхнээ итгэл найдвар, тэсвэр тэвчээрээр хөтлөх хоног өдрүүд.
Хоёргүй сэтгэлийн тэр хайрыг сэтгэл бүхэн ухаарч, санаасай гэх найдвараар
“Эцгийн чинхүү сэтгэлийг уудлахуй” үзэсгэлэнгээ толилуулъя.