Сайн мэдээ
Бурхан хүнийг аврагдаасай гэж хүсдэг.
“Save the World!”
Дэлхий дахин руу гарч бүх хүнд шинэ гэрээний үнэн ба хайрыг тунхаглан,
“Сүнс ба Сүйт бүсгүй рүү ирээд амийн ус аваарай” гэж
мөнхийн аврал, аз жаргал руу бүгдийг хөтлөх нь Бурханы сүмийн үүрэг билээ.
Бид Бурханаас авсан ариун үүргээ заавал биелүүлэх болно.
Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун,
Матай 28:18-20
Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр
тэдэнд баптисм хүртээ,
та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа.
Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. ...
Илчлэл 22:17
Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.
- Анхны сүмийн үнэнийг сэргээж шашин шинэчлэлтийг жинхэнэ утгаар нь өрнүүлдэг
- Есүсийн байгуулсан амийн үнэн шинэ гэрээг сахиж, тунхагладаг
- Христийн захиснаар дэлхийд сайн мэдээ тунхаглах ажлыг бид гүйцэтгэж байна.
- Сүнс болон Сүйт бүсгүйн амийн ус буюу аврал руу бүх хүнийг хөтөлж байна.
- Бурханы үзүүлсэн хайр ба үйлчлэлийн жишээг даган бүх хүн аз жаргалтай байх ертөнцийг бүтээж байна.
- Бурханы бүтээсэн амь амьдралын үндэс суурь болсон эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг.
- Зөрчил, тэмцлийг арилгаж, хүн төрөлхтний эв нэгдлийг бий болгоно.
- Айл гэр, хөрш саахалт, улс нийгэм, цаашлаад дэлхий дахины амар тайвны төлөө ажиллана.
Бурханы сүм Библид суурилсан сайн мэдээг тунхаглаж, Бурхантай хамт аз жаргалтай алхдаг
Бурханд сохроор итгэх бус хүн төрөлхтөнд аврал хайрласан Бурханыг баттай мэдэж, Бурханы хүслийг ухаарч хэрэгжүүлж гэмээнэ тэнгэрийн хаанчлалын ерөөл авна.
Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно.
Матай 7:21
Бурханы сүмийн итгэгчид Бурханы хүслийг дагадаг тэнгэрийн иргэний харьяалалтайн хувьд Елохим Бурхантай хамт итгэлийн замаар аз жаргалтай алхаж байна.
Үнэний үг сонсохыг хүсэгч нэгэнд даруу сэтгэлээр Библийн сургаал зааж өгдөг. Хэнийг ч Бурханд итгүүлэх авралд хүргэх мэргэн ухаан Библид шингэсэн байдаг. Библиэр дамжуулан бид Бурханы хүслийг тунхаглаж, хүмүүсийг зөв итгэл олж авахад нь хөтөч болдог.
Бид Бурханы үгийг бүрэн сонсоод Эцэг Эх Бурханд итгэх итгэлтэй болсон хүнд баптисм хүртэхийг зөвлөж, Есүс Христийн сургаалын дагуу Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээдэг.
Бурханы хүүхэд болон дахин төрсөн хүнд үнэнийг сахиад итгэлийн замаар бүрэн алхдаг болоход нь тусалж, тэнгэрийн гэр бүлийн хайрыг тэдэнтэй хуваалцдаг.
Итгэл сүсэгтэй үг үйлдлээрээ
Бурханы хайрыг дамжуулдаг.
Даруу зан, үйлчлэл, золиосын жишээ үзүүлсэн Бурханыг даган
хэнтэй ч инээмсэглэн мэндэлж, буулт хийж, санаа тавин, халуун дулаан үг хэлж
Бурханы хайрыг бид дамжуулдаг юм.
Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.
Матай 5:16