WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бурханы сүмийн оюутан сайн дурынхны
(ASEZ) баг

ASEZ нь “Save the Earth from A to Z (Эхнээс нь дуустал дэлхийг аваръя)” гэсэн утгатай.
ASEZ нь Эцэг Эх Бурханы хайраар зовж зүдэрсэн ард иргэдэд тусалж, тэдэнд итгэл найдвар бэлэглэхийн төлөөх
олон улсын оюутнуудаас бүрдсэн Бурханы сүмийн оюутан сайн дурынхны баг юм.

Эхийн халуун дулаан хайрыг дэлхий дахинд түгээнэ

Ар гэрийнхнээ аргадан тайтгаруулж, урам зориг өгдөг эхийн хайраар бид гай гамшиг, өвчин эмгэг, элдэв бэрхшээлээс болж зовж шаналсан хүмүүст халуун дулаан хайр түгээдэг. Түүнчлэн залуу насны эрч хүч, оргилсон хүсэл тэмүүллээр дэлхийн өнцөг булан бүрд байгаль орчныг цэвэрлэн, цөхөрсөн нэгэндээ баяр хөөр, итгэл найдварыг бэлэглэдэг юм.

SAVE хөдөлгөөн

Нэг амийг эрхэмлэн үзэж, хөрш нийгмийнхээ аз жаргалын төлөө хүрээлэн буй орчныг сайжруулах замаар
бид аюул нүүрлээд байгаа эх дэлхийгээ аврах SAVE хөдөлгөөн өрнүүлдэг.

Social Service Нийгмийн халамж

Awareness Raising Ухамсар дээшлүүлэх

Victim Relief Яаралтай тусламж

Environmental Protection Байгаль хамгаалах

Нийгмийн халамж

Нийгмээс гадуурхагдсан иргэдийг дэмжин, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настны, хүүхдийн гэх мэт асрамжийн газруудад туслах

Ухамсар дээшлүүлэх

Төрөл бүрийн компанит ажил, сургалт, форум

Яаралтай тусламж

Газар хөдлөлт, хар салхи, цочир хүйтрэл гэх мэт гамшгийн дараах нөхөн сэргээлт, яаралтай тусламж, “Эхийн сургууль” төсөл

Байгаль хамгаалах

“Ногоон хотхон” цэвэрлэгээ, “Эхийн гудамж” төсөл, уул нуруу, далайн эрэг, голын эрэг, хотын төвийг цэвэрлэх

Sustainable Development Goals

SDGs Тогтвортой хөгжлийн зорилт

Тогтвортой хөгжлийн зорилт (SDGs)-ын туйлын зорилго нь хүн төрөлхтний амар тайван байдал, аз жаргал юм.
ASEZ олон улсын байгууллага, орон бүрийн засгийн газар, нийгмийн салбар бүрийн иргэдийн байгууллагатай хамтран ажиллаж SDGs-г хэрэгжүүлэхэд түлхэц болдог.

Бурханы сүмийн ажилчин залуу сайн дурынхны(ASEZ WAO) баг

ASEZ WAO нь дэлхий дахины Бурханы сүмийн ажилчин залуусын халуун сэтгэл, баяр хөөр дор хөрш нийгмээ харж халамжлан, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалахын тулд бий болсон олон улсын сайн дурын байгууллага юм.

ASEZ WAO нь “Save the Earth from A to Z (Эхнээс нь дуустал дэлхийг аваръя)” болон “We Are One Family (Бид нэг гэр бүл)” гэдгийн товчилсон хэлбэр бөгөөд “Бид нэг гэр бүл болж эхнээс нь дуустал дэлхийг аваръя” гэсэн утгатай юм.

Дэлхийн эдийн засгийн гол хүч, ирээдүй хойч үеийн гол эзэд болсон ажилчин залуус болохынхоо хувьд тэд ажлын байрнаасаа эхлээд л гэгээлэг эерэг орчинг бүрдүүлдэг юм. Тэд дэлхийд болж буй асуудлуудад анхаарлаа хандуулж, уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол, жендэрийн тэгш бус байдал, хүний эрх зөрчигдөх, эдийн засгийн тэнцвэргүй байдал, боловсролын тэгш бус байдал, дайн, терроризм зэргийн улмаас зовж байгаа хүмүүст итгэл найдвар түгээх гэж тал бүрийн зүтгэл гаргаж байна. Тэд хэнийг ч гадуурхдаггүй бүгд аз жаргалтай амьдардаг тийм ертөнц бий болгохыг зорьж байна.

Хэрэгжүүлэх үзэл санаа

ASEZ WAO

“Хөршөө өөрийн адил хайрла” гэсэн Эцэг Эх Бурханы сургаалын дагуу хүн төрөлхтөнд “өгөх хайр”-ыг бэлэглэдэг.

ASEZ WAO

“7 тэрбум хүн бүгдээрээ нэг” гэсэн ухамсартай байж, дэлхий нийтэд тулгараад байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө сэтгэл шингэсэн сайн дурын ажил явуулдаг.

ASEZ WAO

Эерэг үзэл санаа, итгэл найдвар, аз жаргал гэх мэт үнэт зүйлийг хуваалцахын тулд бусдад үйлчилж, бусдыг халамжилдаг.

ASEZ WAO-н гол үйл ажиллагаа

Байгаль хамгаалах

“Ногоон-ажлын байр” хөдөлгөөн, дэлхийн ажилчин залуучуудын “Clean day” хөдөлгөөн, их цэвэрлэгээ, байгаль хамгаалах компанит ажил

Яаралтай тусламж

Байгалийн гамшиг, томоохон аваар ослын дараах нөхөн сэргээх ажил, хохирогчдод туслах, донорын аян

Нийгмийн халамж

Өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн төвд туслах, нийгмээс гадуурхагдсан иргэдэд туслах

Соёлын солилцоо

Дэлхийн ажилчин залуусын “Нэг болох өдөр” арга хэмжээ, олон улсын уралдаан тэмцээн хөгжөөн дэмжих, соёлын солилцоо