Яаралтай тусламж

Хэлж ирэхгүй хийсэж ирдэг гай гамшгийн үеэр
бид тусламжийн гар сунгадаг.

Хаа сайгүй болж байгаа гэнэтийн гай гамшгаар айл гэр, улс нийгэм хохирч, барьж байгуулсан бүхэн нэг л агшинд нуран унадаг. Бид гамшигт өртсөн бүс нутгийг зорьж очин, нурж сүйдсэн газрыг нөхөн сэргээж, цөхөрсөн олныг хоол хүнсээр хангах замаар эрүүл мэндэд нь анхаарч, тэднийг хэвийн байдалдаа эргэж ороход нь туслан, тайвшруулж, урам зориг, итгэл найдвар бэлэглэдэг юм.

Гамшгийн дараах нөхөн сэргээх ажил
Дүрвэгсдэд туслах ажил
Яаралтай тусламж
Хоол хүнсний тусламж
Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт
Гамшгийн дараах нөхөн сэргээх ажил
  • Аваар осол
  • Байгалийн гамшиг
    • Газар хөдлөлт
    • Үер усны аюул
    • Хар салхи
    • Цас зуд
    • Уулын нуранги
    • Галт уулын дэлбэрэлт
Дүрвэгсдэд туслах ажил
  • Эмнэлгийн тусламж
  • Цус хандивлах
  • Тусламжийн бараа хүргэх
  • Мөнгөн хандив
  • Хандивын тоглолт
Хоол хүнсний тусламж
  • Үнэгүй хоолны цэг ажиллуулах
  • Онцгой байдлын үед үзүүлэх хоол хүнсний тусламж
Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт
  • Гамшгаас хамгаалах сургалт

Газар хөдлөлтийн үеэр амь аврах ажиллагаа явуулсан нь

Непал улсад газар хөдлөх үеэр тус орны засгийн газар ч яахаа мэдэхгүй тулгамдаж байв. Тэр үеэр Бурханы сүмийн итгэгчид газар хөдлөлтийн чичирхийллийн аюулыг ч сөрөн байж эрдэнэт хүний амь нас аврахын төлөө аврах ажиллагаа явуулжээ. Тэр ч байтугай сүмийн итгэгчид газар хөдлөлтийн улмаас зам бүрэн хаагдаад байсан Гималайн өндөрлөгт орших Сертүн, Типлин зэрэг алслагдсан тосгон руу нисдэг тэрэг илгээн хоол хүнсний хүргэлт хийсэн юм.

Торнадо хар салхинд өртсөн бүс нутгийг нөхөн сэргээсэн нь

Хүчтэй хар салхины дараа орон гэр нь эвдэрч сүйдсэн хүмүүст туслахын тулд Бурханы сүмийн итгэгчид айлуудаар очин шавар шавхай болсон эд зүйлийг нь гэрээс нь зайлуулж гарган, цэвэрлэж, гудамж замыг нь засаж янзалсан байна. Ийнхүү дүрвэгч олонд шинэ итгэл найдвар бэлэглэжээ. Түүнчлэн сүмийн итгэгчид дүрвэгсдэд зориулж яаралтай тусламжийн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, дулаан хувцас хандивласан байна.

Эль Нино эргийн үер болсны дараа хохирогч иргэдэд тусалсан нь

Эль Ниногийн дараа цаг агаарын өвөрмөц содон үзэгдэл үзэгдэн, үлэмж их үер буув. Хүчтэй аадар орж, хөрсний нуранги үүсэн олон хот усанд автлаа. Бурханы сүмийнхэн мөн л тэнд очиж нөхөн сэргээх ажилд гар бие оролцсон байна. Тэд ундны ус, цагаан будаа, эм тариа гэх мэт яаралтай тусламжийн бараа бүтээгдэхүүн хохирогчдод хандивлажээ. Мөн хандивын тоглолт зохион байгуулж цөхөрсөн иргэдийг тайтгаруулжээ. Түүгээр ч зогсохгүй сүмийн итгэгчид цус хандивлах арга хэмжээ зохион, гэмтэж бэртсэн иргэдэд туслалцаа үзүүлсэн байна.

Севол онгоцны ослын үеэр иргэдэд үнэгүй хоолоор үйлчилсэн нь

Солонгост болсон “Севол” зорчигч тээврийн усан онгоцны ослын улмаас нийт ард иргэд уй гашууд автаад байв. Давхардсан тоогоор 700 итгэгч хохирогчдын ар гэрийнхнийг тайтгаруулж, урам зориг өгөхийн төлөө хувийн ажлаа хойш тавьцгааж, үнэгүй хоолны үйлчлэлд гарсан юм. Тэд үр хүүхдээ гэсэн Эхийн сэтгэлээр халуун хоол унд бэлтгэж, хохирогчдын ар гэрийнхний түр байрлаж байсан байрыг цэвэрлэж байжээ.

Үер, галт уул, уулын нуранги, томоохон ослын дараа нөхөн сэргээх ажил явуулсан нь

Энд тэндгүй цас зуд, үер усны гамшиг, уулын нуранги, түймэр, цочир хүйтрэл болж байна. Гамшиг болсон тухайн бүс нутагт манай итгэгчид гэр орныхондоо тусалдаг шигээ аврах ажиллагаа хамаг хүчээ дайчлан явуулдаг юм. Газрын тос асгарсан бүсийг цэвэрлэж, хохирогчдод зориулан хандив цуглуулж ч байв. Түүнээс гадна итгэгчид галт уулын дэлбэрэлт болсон бүс нутагт эмнэлгийн тусламж үзүүлэх, яаралтай тусламжийн бараа бүтээгдэхүүн хандивлах замаар иргэдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, хэвийн амьдралдаа эргэж ороход нь ихээхэн дэм үзүүлжээ.