Үнэний сургалт

Бурханы үг бол сүнсний хоол бөгөөд бидний сүнсийг цэвэр цэнгэг болгодог амийн ус юм.
Нийт итгэгчдийг Бурхантай илүү ойр байж, Бурханы үг дотор баттай зогсоохын төлөө
Бурханы сүм төрөл бүрийн аргаар Библийн системчилсэн сургалт явуулдаг.

Насны ангиллын дагуух Библийн сургалт

Бага насны хүүхэд, бага ангийн сурагч, дунд ангийн сурагч, их дээд сургуулийн оюутан, ажилчин залуучууд, цэргийн алба хаагч, гэрлэсэн эрэгтэй эмэгтэй гэх мэт насны ангиллуудад хуваан Библийн төрөл бүрийн сургалтын системийг боловсруулдаг. Библийн үгийг ойлгуулахыг зорьсон “Амралтын өдрийн сургууль”, илтгэл тавих замаар Библийн үгэнд дадлагажуулах “академийн тогтолцоо” гэх мэт. Аудио, видео, онлайн, ном хэвлэл зэрэг төрөл бүрийн хэрэгслээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа Бурханы үгтэй ойр байх орчин нөхцөлийг итгэгчиддээ бүрдүүлэн өгч байна.

Нийт итгэгчдэд зориулсан сургалтын хөтөлбөр

Growing Academy

Growing Academy

Энэ хөтөлбөр үнэнийг хүлээн авсан шинэ итгэгч хүнд Бурханы үг судалж ойлгоход нь дөхөм болдог.

Preaching Academy

Preaching Academy

Энэ хөтөлбөр шинэ гэрээний үнэний тал дээр бат итгэлтэй болсон итгэгчдэд Библийн үг хялбар аргаар сурч судлахад нь тус болдог.

Elohim Academy

Elohim Academy

Шинэ гэрээний үнэнийг олон сэдвээр гүн гүнзгий судлах боломж олгох сургалтын систем.

Leadership Academy

Leadership Academy

Итгэгчдэд Бурханы үг хангалттай сайн дамжуулахын төлөөх зөнчийн сургалтын хөтөлбөр.

Залуучуудад зориулсан сургалтын хөтөлбөр

“Үүрийн шүүдэр мэт залуучууд Эзэн рүү ирнэ” гэсэн Библийн зөгнөл бий.
Энэ зөгнөлийн дагуу ирээдүйн гол эзэд болох залуучуудад итгэлийн амьдралын зөв чиг хандлага олгож,
Бурханы үгийг сэтгэлдээ хоногшуулан амьдралд хэрэгжүүлэхэд нь уг хөтөлбөр тусалдаг.

Олон улсын оюутан залуучуудын Библийн академи • IUBA

International University Student Bible Academy

Их дээд сургуулийн оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөр. Тогтмол чуулган болон цогц сургалт явуулах, харилцах дэвтэр хөтлөх замаар тэд Библи сурахаас гадна оюутны хотхон дотроо Библийн клубын үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг.

Олон улсын ажилчин залуучуудын Библийн академи • IWBA

International Worker Bible Academy

Ажилчин залууст зориулсан сургалтын хөтөлбөр.
Библийн сургалт явуулахаас гадна нийгэмд амьдрахад хэрэгтэй зан төлөв, ёс зүй, манлайлал,
гадаад хэл гэх мэт олон зүйлд тэднийг сургадаг.

Олон улсын цэрэг залуучуудын Библийн академи • IMBA

International Military Member Bible Academy

Цэрэг итгэгчдэд зориулсан хөтөлбөр.
Библийн үгийг үндэс болгон, цэргийн албаа амжилттай хашиж, халагдсаны дараа ч нийгэмд хувь нэмэр оруулахуйц иргэн болгон сургадаг.

Тогтмол хэвлэл

Сар тутам хэвлэн гаргадаг ном сэтгүүлээр дамжуулан итгэгчид Библи судалж,
Библийн суурь мэдлэг эзэмшин, сургамж ухаарал олж авдаг.

Сар тутмын Елохист сэтгүүл

Итгэгчид Бурханы үг сургаал, Библийн түүхээс ухаарал олж авч, дэлхий дахинд явуулж байгаа Бурханы сүмийн үйл ажиллагааны мэдээ мэдээлэлтэй танилцдаг. Эдгээр агуулгыг багтаасан тогтмол хэвлэлээр итгэгчдийн итгэлийг өсгөн, зөв зан чанартай болгон төлөвшүүлэхэд нь түлхүү анхаардаг юм.

Амралтын өдрийн сургууль

Долоо хоног бүрийн Амралтын өдөр итгэгчид нас насаараа цуглан Библийн түүх, Бурханы зүй тогтол, Библийн суурь мэдлэгт суралцан, Бүтээгч Бурханаас авсан ивээл болон ухаарлаа өөр хоорондоо хуваалцдаг юм.

Гэрлэсэн эрэгтэй итгэгчдэд зориулсан сургалт

Тэд айл гэрийн тэргүүн, нийгэмд чухал үүрэг рольтой хүмүүс. Бүх итгэгч хамрагддаг Елохим академи, сүм тус бүрийн тогтмол явуулдаг Библийн сургалт, гэрлэсэн эрэгтэй багийнханд зориулсан сургалт, Библийн илтгэлийн тэмцээн... Эдгээр сургалтаар тэд Бурханы үгэнд боловсорч, сурснаа гэр орон, улс нийгэмдээ хэрэгжүүлдэг юм.

Гэрлэсэн эмэгтэй итгэгчдэд зориулсан сургалт

Тэд гэр бүлийнхээ аз жаргал, айл хөршийн эв эеийг бий болгох үүрэгтэй. Бүх итгэгч хамрагддаг Елохим академи, сүм тус бүрийн тогтмол явуулдаг Библийн сургалтаар дамжуулан тэд үнэний мэдлэгт суралцан гэр бүл, хөрш нийгэмдээ хайр халамж үзүүлдэг юм.

Залуучуудад зориулсан сургалт

IUBA(International University Student Bible Academy - Олон улсын оюутан залуучуудын Библийн академи)

IWBA(International Worker Bible Academy - Олон улсын ажилчин залуучуудын Библийн академи)

IMBA(International Military Member Bible Academy - Олон улсын цэрэг залуучуудын Библийн академи)

Сурагчдад зориулсан сургалт

Библийг төв болгосон сургалт нь сурагч багачуудад Бурханы үгийн дагуу зөв өсөж төлөвшихөд тусалдаг юм.
Бурханы сүм сурагчдын өвөл зуны амралтыг тааруулан сурагчдын кемп явуулж, тэдний түвшинд тохирсон Библийн сургалт, кино-сургалт зохион байгуулдаг. Ингэснээрээ тэдэнд Библийг сонирхолтой байдлаар сурах боломж олгож байгаа хэрэг.

Өсвөр насныханд зориулсан сургалт

Бага балчраас нь Бурханы үгээр хүмүүжүүлбэл зөв хүн болж төлөвшинө шүү дээ. Тэр ч утгаараа сургуулийн өмнөх болон бага насны хүүхдийн боловсролын ач холбогдлыг бага гэж хэлэх аргагүй. Бурханы сүм дөрвөөс дээш насны хүүхдүүдэд болон бага ангийн сурагчдад зориулж “Амралтын өдрийн сургууль” гэсэн хөтөлбөр явуулдаг юм. Библийг үндэс сууриа болгосон хөгжилтэй, үр өгөөжтэй сургалтуудыг нас насанд нь тохируулан явуулдаг. Мөн дунд ангийн сурагчдад зориулж өвөл зуны амралтынх нь хугацаанд кемп зохион байгуулж үнэний мэдлэг олгодог.

Зөнчийн сургуулийн сургалт

Бурханы үгийг даган ертөнцийг авралд хөтөлж, хөрш нийгэмдээ сайн дурын ажил явуулан ёс суртахуунтай, хайр бялхсан зөнч бэлтгэн гаргахын тулд Бурханы сүмийн Ерөнхий чуулганаас зөнчийн сургуулийг удирдан явуулдаг юм. “Үнэн, итгэл сүсэг, үйлс” гэсэн сэдвийг сургалтынхаа үндсэн бодлого болгож, нийт зөнчийг Бурханы үгэнд дуулгавартай, итгэл сүсэг бүхий үйлс, зан чанартай болж ертөнцийг авралд хөтлөх үүргээ гүйцэтгэхэд нь дөхөм болох үүднээс уг сургалтыг явуулдаг юм.