Өмнөд Америк

Оргилуун сэтгэлтэй тэдний Бурханыг хайрлах хайр
Амазоны ширэнгэн ойд ч өртөөлөн хүрлээ.

South America

Сайн мэдээний эрч хүч, эв нэгдэл тарьж суулгана

“Өнөөдрийг хүртэл хэн ч бидэн рүү Бурханы үг тунхаглахаар энэ ширэнгэн ойн гүнд хүртэл ирж байгаагүй ээ. Бурханы сүм анхных нь.” Энэ бол Амазоны ширэнгэн ойн нэгэн омгийн ахлагчийн хэлсэн үг. Перу улсад 1998 онд анх сүм байгуулагдсан цагаас хойш Төв, Өмнөд Америкийн бүхий л бүс нутагт амийн үнэний үг тунхаглагдсаар өдий хүрчээ. Саяхнаас нээлттэй улс гэгдэх болоод байгаа Куба, Бразилын Амазоны ширэнгэн ойн Тарума тосгон, өмнөд туйлын ойролцоох дэлхийн хамгийн өмнө зүгийн хот Аргентиний Ушуая... Энэ мэт Төв, Өмнөд Америкийн аль ч бүс нутгаас Бурханы сүмийг олж болно. Итгэгчдийн халуун сэтгэл шингэсэн сайн мэдээ газар сайгүй тунхаглагдаж, сайн дурын ажил ч эрчимжсээр.