WATV.org is provided in English. Would you like to change to English?

Итгэл & Амьдрал

Гэр бүлийн хайр & Харилцаа

Бид бие биенээ ойлгож, санаа тавих тусам гэр бүлийн хайр улам бүр гүнзгийрдэг.
Та гэр бүлээ илүү аз жаргалтай болгох харилцааны аргад суралцаарай.

Эерэг үг аз жаргалыг бий болгодог

Рио де Жанейрод болсон 2016 оны зуны олимп, туялзуур сэлмийн төрлийн шийдвэрлэх тоглолт. Унгар улсын тамирчин Имретэй таарсан БНСУ-ын тамирчин Паг Сан Ён сүүлчийн 3-р раундад 13 ба 9 гэсэн тооны харьцаатайгаар ялагдаж байв. Нэг оноо авч дахин нэг оноо алдаж тэмцээний оноо (Спортын тэмцээнд ялалт ялагдлыг шийдвэрлэдэг сүүлчийн нэг…

Хайраа илэрхийлэх нь л жинхэнэ хайр

Хүний амьдралд хамгийн чухал байр суурь эзлэх хайр. Хайрыг амьдралын мөн чанар гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Гэсэн ч хайрыг нүдээрээ харж, үнэрлэж, гараараа барьж болдоггүй. Тиймээс хайрлах сэтгэлээ тухайн хайртай хүндээ гаргаж ирээд харуулчих, гоёмсог бэлгийн хайрцганд хийгээд гардуулчих боломжгүй. Тэгвэл бид ямар үед хайрыг мэдэрдэг юм бол? Мөн ямархуу…

Хоёр дахь өсвөр нас болох цэвэршилт

Толины өмнө настай эмэгтэй сууж байгаа аятай л санагдана. Мөн зүрхээ гэнэт цохилж байгаа юм шиг санагдана. Яаж ч хичээсэн сэтгэл санаагаа захирах хэцүү. Гэвч учир шалтгаангүй юм гэж үгүй билээ. Иймэрхүү зүйл үргэлжилбэл өөрийгөө хоёр дахь өсвөр нас гэгдэх цэвэршилтэн дээр ирсэн эсэхээ бодох хэрэгтэй. Амьдрал гэдэг улиран одох…

Өчүүхэн шалихгүй зүйл эрвээхэйн үр нөлөө дагуулна!

“Тахны хадаас сугарснаас болж тах мултарч, тах мултарснаас болж морь бүдэрч, морь бүдэрснээс болж морьтон жанжин унаж, морьтон жанжин унаснаас болж тулаанд ялагдаж, тулаанд ялагдсанаас болж хаант улс булаагдав. Тахгүйгээс болж хамаг хэрэг мандав.” Энэ бол нэгэн хаант улс морины тахны хадаасгүйгээс болоод тулаанд ялагдсан тухай англи ардын дуу. Өчүүхэн…

Ачлал нь ачлах сэтгэлээс эхтэй

Бяцхан хүүхэд ч хүртэл аав ээжийгээ ачлах үүрэгтэйгээ мэддэг. Харин томчуудын хувьд хэдийгээр тэд хүүхдүүддээ тэр талаар зааж сургах байр суурин дээр байгаа ч өөрсдөө энэ тал дээр 100% биш. Үр хүүхдийнхээ төлөө аав ээж хичнээн шаргуу хөдөлмөрлөж, хичнээн хайртай байсныг өөрсдөө хүүхэдтэй болсон хойноо сайн ойлгодог гэдэг. Гэвч аливааг…

Хэл ярианы ёс зүй гэрээс эхэлнэ

“Би бол хөвүүн” гэсэн үгийг ширүүн харц, түрэмгий өнгөөр хэлбэл “Би муу хүү” гэсэн утгатай, харин “Би бол хөвүүн” гэсэн үгийг инээмсэглэсэн царай, зөөлөн өнгөөр хэлбэл “Би сайн хүү” гэсэн утгатай гэсэн хошигнол байдаг. Уг нь ижилхэн үг хэрнээ эрс өөр сонсогдож байгаа шалтгаан нь тухайн үгийг агуулсан “сав”-ны ялгаанд…

Жаргалтай айл гэрт “Чиний буруу” гэж үг байдаггүй

Хоёр хүн гудманд явж байгаад нэг нь газраас нэг түрийвч олжээ. “Хөөх, өнөөдөр би азтай байх чинь ээ. Мөнгө зүгээр ороод ирлээ шүү дээ!” Түрийвч олсон хүн ийн олзуурхав. Тэгтэл хамт явж байсан нөгөө хүн нь байдгаараа уурсаж, “Хүүе, би энэ замаар явах санал тавиа биз дээ. Тиймээс тал мөнгө…

​Гэр орон гэрэлтэхэд сэтгэл гэрэлтэнэ

“Гэрийн ажил дундаас жинхэнээсээ ядаргаатай ажил нь юу вэ?” “Бие махбодын хувьд хамгийн хэцүү гэрийн ажил юу вэ?” Саяхан Солонгосын “Gallup” байгууллагаас явуулсан санал асуулгаар гэрийн ажлын талаар дээрх хоёр асуултыг асуухад товчхондоо гэр цэвэрлэхийг хамгийн залхуутай, халширмаар ажил гэж авч үзжээ. Тиймээс хүмүүс гэртээ ирэхэд нь хэн нэгэн гэрийнх…

​Өглөөг сайхан угт!

“Өглөө гээд бодохоор ямар үг санаанд чинь орж байна?” гэсэн асуултанд зарим хүн нарны цацраг, үүрийн шүүдэр, суниах, цэвэр агаар, боломж гэж хэлж магад. Харин заримынх нь санаанд яарч адгах, хэт унтах, хоцрох, завгүй байх, ядрах гэх мэт үг орж байна гэж магадгүй. Өглөөтэй холбоотой ямар үгс санаанд орж байгаагаас…

Инээмсэглэсэн царай, жаргалтай айл гэр

Ер нь хүний нүүр царайд 7000 гаруй нүүрний хувирал илрэх боломжтой аж. Эдгээрээс өөрийг тань залуухан, бас үзэсгэлэнтэй харагдуулдаг, харин бусад хүмүүсийг баяр хөөртэй болгодог нүүрний хувирал бол мэдээж инээмсэглэсэн царай. Хөмсөг зангидах үед нүд, завьж унжиж, дух болон нүдний хоорондын зай нарийсан, улмаар муухай харагдана. Харин инээмсэглэх үед нүд,…

Хүүхэд чинь өсвөр насан дээр байгаа бол

Ээжээсээ жаахан салахаар тэнгэр газар нурах мэт уйлдаг хэрнээ ээжийгээ гараад ирэнгүүт мушилзан инээж, цаашлуулж хэлсэн үгэнд нь ч хүртэл итгэдэг байсан гэнэн нялх үрс. Харин өсөж торнин, сургуульд орохоороо ээжтэйгээ байхаас илүү найзуудтайгаа байх дуртай болж, ээжээсээ зарим нэг юмыг нууж эхэлдэг. Түүнээс гадна юм л бол уурлаж, гадаад…

Хүүхэдтэйгээ яриа хөөрөө өрнүүл

​Хүүхэдтэй айл гэр нам жим байна гэж бараг байхгүй. Хүүхэд нэгэнт л хүний яриа ойлгоод эхэлсэн л бол өөрийнхөө санаа бодлыг илэрхийлдэг болж, эцэг эх хүүхдийн хооронд жинхэнэ тэмцэл эхэлнэ дээ. Хүүхэд хэдий хайр хүрмээр ч гөжүүдэлж, ааш гаргах үед нь аав ээж нь магадгүй бүгдийг нь орхичихмоор санагддаг байх.…

Бүү шархлуул, бүү шархал

Биеийн гэмтэж бэртсэн хэсгийг шарх гэдэг. Бие махбод төдийгүй сэтгэл зүрх ч мөн өвдөж шархална. Сэтгэлийн шарх нь бие махбодод үүссэн шархнаас ялгаатай нь нүдэнд харагдахгүй болохоор анзаарагдахгүй байх нь элбэг. Нүдэнд харагдах алив шарх бол эмийн эмчилгээ хийхэд л анина. Харин сэтгэлийн шархыг өөрөө эдгээнэ гэдэг хэцүү. Нэгэн найрагчийн…

Зурагтаа унтраавал гэрийнхэн чинь харагдана

Солонгост л гэхэд хүн өдөрт наад зах нь 3 цаг зурагт үздэг байна. Тэгэхээр 1 жилийн дотор сар хагас хугацаанд зурагт үзэх нь. Ная насална гэж тооцвол амьдралынхаа алт шиг 10 жилийг зурагтын өмнө алмайрч суугаад өнгөрүүлэх нь байна шүү дээ. Television (зурагт) гэх үг нь эртний грек хэлний “хол”…

Хүчит салхинд ч нурж унахгүй бат бөх орон гэр барь

Ингэхэд бат бөх орон гэр гэхээр ямар байшин юм бол? Бат бөх төмөр бетонон байшин юм болов уу? Эсвэл өндөр хашаатай байшин уу? Эсвэл дээд зэрэглэлийн барилгын материалаар барьсан байшин уу? Бат бөх орон гэрийн нөхцөл материаллаг хүчин зүйлд биш, тухайн гэрийн дотор нь байдаг. Ам бүлийнхэн нь өөр хоорондоо…

Аз жаргалтай айл гэрийн чухал шинж, талархал

Нельсон Мандела арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн тэмцсэнийхээ төлөө бүх насаар нь хорих ял сонсож, 27 жил шоронд сууж байгаад 1990 онд суллагдсан юм. Тэрээр 70 настай байсан тул хүмүүс түүнийг их хөгширсөн байх гэж бодож байлаа. Тэгтэл тэрээр эрүүл чийрэг, цовоо сэргэлэн төрхтэй шоронгоос гарч ирэн, хүмүүсийг гайхшируулав.…

Зан чанарын ялгаа асуудал биш

“Тэр ингэхэд хэнийхээ занг аваа вэ?”, “Би ажлынхаа хүнийг ер ойлгохгүй юм”, “Тэр ёстой өөр хэмжээстийнх байх аа”, “Зан чанар таарахгүй, хэт өөр болохоор бид салахаар шийдсэн” ... Хүмүүс хоорондын харилцаанд ан цав үүсгэж байдаг хамгийн нийтлэг, түгээмэл шалтгаан бол зан чанарын ялгаа. Зарим оюутан сургууль дээрээ бусад оюутнуудтай харилцахад…

Ертөнц түргэн ууртай, гэртээ эхлээд засаарай!

Өнөө үеийнхэн уураа барьж хянах чадваргүй, бүр л тэвчээргүй байх болсон. Хурдны зам дээр эгнээ байраа сольсны төлөө жолоочтой нь муудалцсан өөр нэг жолооч уурандаа машинаа гэнэт зогсоож, арынх нь машин ч араас нь мөргөлгүй арайхийн зогсож. Гэвч арынх нь таван машин мөргөлдөж, үүнийх нь уршгаар нэгэн гэм буруугүй жолооч…

Эерэг үгс

Үе тэнгийн долоон хүүхэд ээжүүдтэйгээ нэг баг болоод тоглоом тоглоно. Хүүхдийнх нь нүдийг боож бөмбөг шидүүлнэ. Ээж нь тодорхой нэг газраа том сагс бариад шидсэн бөмбөгүүдийг нь тосно. Адилхан цагт, адилхан нөхцөлд таван баг нь сагсанд арван хоёроос дээш бөмбөг оруулсан бол нөгөө хоёр баг нь долоон бөмбөг л оруулжээ.…

Инээд хөөрийг ерөөл дагалдана

Инээд хөөр гэдэг бол харилцааны өөр нэг нэр юм. Ер нь харилцаа гэдэг нь хүн оюун бодол, хүсэл тэмүүллээ харилцан солилцох явдал шүү дээ. Тиймээс бодол оюунаа, хүслээ харилцан хуваалцдаггүй хүмүүсийн хооронд инээд хөөр байх боломжгүй. Инээд нь зүрх сэтгэлд байгаагаа хэлээгүй байсан ч нэг нэгнээ ойлгох боломж олгодог. Яриа…