Байгалиа унаган төрхөөр хадгалах нь

Хүн төрөлхтний төлөө Бурханы бүтээсэн амь амьдралын үндэс суурь бол дэлхий.

Бидний амьдарч байгаа энэ газар дэлхий амь амьдралын үндэс суурь билээ. Уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдлын улмаас өвчлөөд байгаа орчин тойрныг цэвэрлэн, эрдэнэт хүний амь нас аврахын төлөө бид дэлхийн өнцөг булан бүрд байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөнийг тууштай өрнүүлж байна. “Амьдарч байгаа хороо хориноосоо авхуулаад дэлхийг бүхэлд нь цэвэрлэж, аз жаргалтай ертөнцийг бүтээе” гэсэн зорилго дор итгэгчид нэгдэн, өөр өөрийн улс оронд уул ус, тэнгис далай, гудамж зам, цэцэрлэгт хүрээлэнд тогтмол их цэвэрлэгээ хийдэг юм. Жилээс жилд дэлхийн ард иргэдийн байгаль хамгаалах ухамсрыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх ажлыг мөн зохион байгуулж байна.

Байгалиа унаган төрхөөр хадгалах нь
Экологи хамгаалах нь
Байгаль хамгаалах семинар
Гудамж замыг сайжруулах нь
Ойн орчныг сайжруулах нь
Усны орчныг сайжруулах нь
Байгаль хамгаалах компанит ажил
Тохижилт үйлчилгээ
Гудамж замыг сайжруулах нь
  • Цэцэрлэгт хүрээлэн, гудамж зам цэвэрлэх
  • “Ногоон хотхон” их цэвэрлэгээ
  • Соёлын өвийн ойр орчмыг цэвэрлэх
  • Орон сууцны хотхонд цас арилгах
Ойн орчныг сайжруулах нь
  • Уул нуруу, ой мод цэвэрлэх
  • Уулын зам засах
Усны орчныг сайжруулах нь
  • Далай тэнгис, гол мөрөн цэвэрлэх
Экологи хамгаалах нь
  • Хортой ургамал болон зэрлэг зулгаах
  • EM ашиглан гол мөрөн хамгаалах
  • Нүүдлийн шувуу хооллох
  • Мод тарьж суулгах
Тохижилт үйлчилгээ
  • Замын хажуугаар цэцэг тарих
  • Барилгын ханан дээр эрээчсэн зураг арилгах
  • Ханын зураг зурах
Байгаль хамгаалах семинар
  • ASEZ олон улсын форум
  • Цаг агаарын өөрчлөлттэй тэмцэхийн төлөөх ток концерт
  • Олон улсын оюутнуудын байгаль хамгаалах форум
  • Байгаль хамгаалах семинар
Байгаль хамгаалах компанит ажил
  • “Эхийн гудамж” төсөл
  • “Хог хаяхгүй байя” компанит ажил
  • Нэг удаагийн хэрэгслийн хэрэглээг багасгах компанит ажил
  • Байгаль хамгаалах арга хэмжээнд туслалцаа үзүүлэх

Гудамж замыг сайжруулах нь

Бид гэр бүлээ эрүүл байлгахын тулд тэдний өдөр бүр зорчдог гудамж зам, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, зах, худалдааны төвүүдийг цэвэрлэдэг юм. Зам дагуу хаясан хог төдийгүй булан тохойд нуугдсан хог хаягдлыг ч нэг бүрчлэн цэвэрлэж цэмцийлгэнэ. Мөн хотынхны ирж амардаг цэцэрлэгт хүрээлэнг ч цэвэрлэнэ. Цэвэрхэн болсон цэцэрлэгт хүрээлэнгүүд зорин ирэх оршин суугчдад шинэ мэдрэмж төрүүлнэ.

Ойн орчныг сайжруулах нь

Агаарыг цэвэршүүлэн, хөрсний нурангинаас хамгаалж, иргэдийн ая тухтай амрах газар нь болж өгдөг ойн бүс, ойн экологийг хамгаалахын төлөө бид цэвэрлэгээ хийж, ой хамгаалах компанит аяныг ч өрнүүлдэг. Иргэд болон аялагчид биднийг зоригжуулан, өөрсдөө ч цэвэрлэгээнд гар бие оролцдог юм.

Усны орчныг сайжруулах нь

Ус бол амьдралын эс үүсвэр юм. Үнэт усаа хайрлан хамгаалах нь хүний амь аврахтай л ижил. Өнөө үеийнхэн төдийгүй ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндэд санаа тавин, бид гол горхи, тэнгис далайг бохирдуулж байгаа хог хаягдлыг түүж цэвэрлэн, өнгө төрхийг нь сэргээдэг юм.

Байгаль хамгаалах семинар

Бид дэлхийн цаг уурын өөрчлөлт болон байгаль хамгаалах тал дээрх иргэдийн мэдлэг ухамсрыг дээшлүүлэх, практик үйл ажиллагаа явуулахын төлөө байгаль хамгаалах форум, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ток концерт, байгаль хамгаалах семинар гэх мэт арга хэмжээ зохиодог. Уг ажлын хүрээнд байгаль хамгаалах ач холбогдлыг таниулж, ухамсрыг нь өөрчлөх үйл ажиллагааг дэлхий даяар өрнүүлдэг.

Байгаль хамгаалах компанит ажил

Байгаль хамгаалах нь хүн бүрийн хамтран оролцох ёстой үүрэг юм. Иймд бид хог хаяхгүй байх, нэг удаагийн хэрэгсэл болон хуванцрын хэрэглээг багасгах тал дээр төрөл бүрийн компанит ажил явуулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэн орчны бохирдлоос сэргийлдэг юм.

Экологи хамгаалах нь

Аливаа ургамлын ургалтыг саармагжуулдаг хортой ургамлыг арилгах замаар бид ойн экосистемийг, улмаар гол мөрөн, далай тэнгисийн экосистемийг хамгаалахыг зорьж байна. Мод тарих, зэрлэг зулгаах, нүүдлийн шувуудыг хооллох, EM хөрсний бөмбөлөг ашиглан экосистемийг сэргээх, байгалийг эрүүлжүүлэх чиглэлийн олон талт ажил бид хийдэг.

Тохижилт үйлчилгээ

Эрүүл амьдралын үндэс бол цэвэр орчин. Барилгын ханан дээрх эрээчсэн зураг арилгах, ханын зураг зурах, замын хажуугаар мод тарих зэрэг тохижилт үйлчилгээний ажлаараа бид хүрээлэн буй орчныхоо өнгө төрхийг засаж чимдэг билээ.