WATV.org is provided in English. Would you like to change to English?

Итгэл & Амьдрал

Сайн дурын ажлын тэмдэглэл

Бусадтай хуваах тусам улам ундардаг зүйл бий. Тэр бол хайр, аз жаргал.
Сайн дурын ажлын шинэхэн мэдээ мэдээлэл сонсмоор байна уу?

Эхийн халамж хайр дутсан сэтгэлээ дүүргэсэн нь

Аагим халуун зунаар Ганрын Сионы тавь орчим гэр бүл оюуны бэрхшээлтэй нэг залуугийн гэрийг цэвэрлэх сайн дурын ажил явуулсан юм. Тэрээр ээжийгээ өнгөрснөөс хойш ганцаараа амьдарч байсан аж. Гэрээ цэвэрлээгүй удсанаас болоод гэр нь их замбараагүй заваан байв. Хана шал, шүүгээ, хувцас гээд бүх л зүйл нь хөгцөрсөн байлаа. Ийм…

Хун Сүн Тэ / Солонгос, Ганрын

Зулзаган мод суулгасан минь

Каноас Сионыхон Хотын захиргааны Байгаль орчны хэлтэстэй хамтран сайн дурын ажил явуулах төлөвлөгөө гаргав. Бидний хийх ажил цэцэрлэгт хүрээлэнд зулзаган мод суулгах байлаа. Арга хэмжээний өдөр бид цэцэрлэгт хүрээлэнд эрт цуглацгаав. Байгаль орчны хэлтсийн төлөөлөгчид болон уригдсан байгаль орчны мэргэжилтэн сайн дурын ажиллагаанд оролцож байгаад талархлаа илэрхийлэн, мод тарихын чухлыг…

Бруна Карвало дэ Лима / Бразил, Каноас

Сайхан, баяр хөөртэй сайн дурын үйлс

Английн Хатан хаанаас сайн дурын ажлын шагнал авсныг тэмдэглэх үйл ажиллагаан дээр АНУ-ын Зүүн эрэг дэх Бурханы сүм нийгэмд тустай хэд хэдэн арга хэмжээ зохиосон юм. Балтимор сүмийнхэн “Мөнгөн булгийн үүрийн туяа” ахмадын асрамжийн төв дээр очиж урлагийн тоглолт хийж, тэнд амьдардаг ахмад настнуудад урам хүч өглөө. Тэндхийн хөгшид алга…

Мелисса Хутчинс / АНУ, MD Балтимор

Хамтдаа сайн дураараа ажиллах нь

Кейптаун, Беллвилл Сионы итгэгчид бид Кейптаун хотын гудамж талбайг цэвэрлэхээр ханцуй шамлан оров. Биднийг очиход тэр хотын төв цэвэрхэн байх шиг харагдаж байсан ч хотоос жаахан зайдуу зэрлэг ургамал, хог хаягдал зэрэг их байлаа. Үйлчилгээний ажилчид нь ихэвчлэн хүрэлцдэггүй бүс нутгийг цэвэрлэхээр бид баг болон хуваагдав. Газраар хаясан хогийг түүж,…

Паг Ын Гён / ӨАБНУ, Кейптаун

Өчүүхэн үйлсээрээ ч болов

Олон улсын оюутны Библийн академи (IUBA) нь Бурханы сүмийн их дээд сургуулийн оюутнууд амралтаараа гадаад явж туршлагаа нэмэгдүүлдэг боловсрол сургалтын хөтөлбөр юм. Би ч мөн амралтаа утга учиртай өнгөрүүлэхийг хүсэн сэтгэл догдлон байж энэ хөтөлбөрт сайн дураараа оролцов. Би Индонез улсын Жакарта хот руу явсан юм. Тэнд зохиосон олон арга…

И Жон Ён / Солонгос, Бүчон

​Нэг хүний халамж хайр чухал байдгийн учир

Төрөлт багасаж, хүн амын насжилт ихэссэнээс болоод цусны доноруудын тоо буурсаар байхад харин цус цусан бүтээгдэхүүн хэрэгцээтэй өвчтөнүүдийн тоо нэмэгдсээр байгаа. Цус сэлбэх шаардлагатай хүмүүст туслах хүсэл зорилгоор, мөн тухайн өвчтөн хэн нэгний аав, ээж эсвэл магадгүй бүр манай ах дүү, эгч дүү ч байж болно гэж бодоод би цусны…

Ким Сон Сүг / Солонгос, Чүнжү

​Сайн үйлсийн аян явуулсан шалтгаан

Сайн дурын аяны боломжийг алддаггүй найзуудтайгаа цуг би оюутны клубынхээ хүрээнд гудамж талбай цэвэрлэх ажилд оролцсон юм. Бид манай сургуулийн ард байдаг хоолны гудамжийг цэвэрлэх хэрэгтэй болов. Тэр гудамж ресторан, кофе шоп эгнэж байдаг учир хаа сайгүй нэг удаагийн аяга, хүнсний хог хаягдал, тамхины иш байлаа. Удалгүй сайн дурын ажилд…

Ким Су Жон / Солонгос, Бүчон

​Бидний хийж чадах зүйл

“Тэдний төрөлх хэлээр нь ч ярьж чадахгүй байж бид ер нь тэнд юу хийх болж байна аа?” Энэ бол өнгөрсөн зун Солонгосоос дэлхийн нөгөө өнцөгт байдаг Колумб улс руу нисэхдээ бодож байсан бидний бодол. Хэдийгээр бид зуны амралтаараа сайн дурын ажил үйлс өрнүүлэхийг хүссэн ч бид тэнд яаж ажилладаг талаар…

Ким Мён Ын / Солонгос, Намянжү

​Хайрын сайн үйлсийн давтамж

Ах эгч дүү нар Бангладешийн нийслэл Дакка хотод гудамж цэвэрлэх ажилд оролцохоор цугларав. Хэдийгээр борооны улирал байсан ч тэнгэр хүртэл бидэнд урам өгч, баярлуулъя гэсэн шиг тэр өдөр нарлаг сайхан байлаа. Ийм сайхан цаг агаарын ачаар цэнхэр футболк, шар хантаазтай ах эгч дүү нар маань бүр ч илүү гэрэлтэж харагдана.…

Жон Мин Жи / Солонгос, Пусан

Сайн дурын ажилд цэрэг итгэгч нар ч хамтдаа

Миний хуваарилагдсан цэргийн ангитай ойрхон байдаг Чолвон Сионд цэргийн ангийнхаа зөвшөөрлөөр Амралтын өдөр сахидаг цэрэг ах дүү нар олон байдаг л даа. Бүтэн 7 хоног уулзаагүй Сионыхонтойгоо уулзан, хамтдаа мөргөл тэмдэглэж, Сионы үнэр хуваалцахаар баярлахгүй, талархахгүй байж чаддаггүй юм. Бурхан долоо хоног бүр амийн үгээрээ бидний итгэлийг хүчирхэг болгож, бэхжүүлж,…

Е Жи Хүн / Солонгос, Инчон

Үнэ цэнэтэй ажил

“Ковид-19”-г ялан гарах найдвар тээн 2020 оны дөрөвдүгээр сард би Бурханы сүмийн оюутан сайн дурынхны ASEZ багаас явуулсан “Гараас гарт (Hand to Hand)” хэмээх сайн дурын аянд оролцсон юм. Урам өгөх уг аян нь “Ковид-19”-н улмаас махан биеэр ч ядарч, сэтгэл оюунаар ч ядарч байгаа хүн ард болон вирустэй тэмцэхээр…

Ким Тэ Ху / Солонгос, Гуанян

Үг бүрд хайраа шингээн ярих нь

Би их сургуульд орохоосоо өмнө Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн оюутан сайн дурынхны ASEZ багийнхантай сайн дурын ажил явуулахыг тэсэн ядан хүлээдэг байлаа. Би тэдний үйл ажиллагааг өмнө нь киноноос, мэдээнээс л үздэг байсан юм. Тэгтэл “Ковид-19” цар тахлын улмаас би сургуульдаа очиж чадаагүй тул сайн дурын…

Чон Сэ Ым / Солонгос, Дунхэ

Хаягдал гялгар цаас түүсэн минь

2020 оны зун ихэнх тариачид аадар борооноор нэлээн хохирол амссан. Гуанжү сүмийн гэр бүлүүд хүнд хэцүү үед нь тариачдад туслахаар төлөвлөсөн юм. Хуанрюн мөрөн үеэрлэж, ойролцоох тариалангийн талбай, хүлэмжүүд усанд автсан гэж сонсоод бид яарч байлаа. Халуун цэг дээр нь очоод бид хэд хэдэн баг болж хуваагдан, талбайгаар болон хүлэмжээр…

И Сүн Жү / Солонгос, Гуанжү

Сүүлчийн боломж

Жирисан уул болон Сомжинган гол хоёрын хооронд байрладаг Гүре аймаг нь илжгэн чихээрээ алдартай. Гэвч бороо их орсноос болоод Сомжинган голын дагуух далан нурж, илжгэн чихний тариаланд ихээхэн уршиг тарив. Илжгэн чихний модыг хамгаалж, үлдсэн модноос нь илжгэн чихний ургац хураахын тулд бушуухан нөхөн сэргээх ажил хийх хэрэгтэй байтал дараалсан…

Ким Шин Хён / Солонгос, Гуанжү

​Хоёр дахин илүү аз жаргалтай байх арга

Их сургуульд орсныхоо дараа би анх удаа клубын гишүүний хувиар нэг гудамж цэвэрлэх хөдөлгөөнд оролцсон юм. Би хог түүсээр тамхи татдаг цэгийн ойр орчимд иртэл газар дээр хэдэн зуун тамхины иш байх нь тэр. Эхлээд би тамхины иш нэг бүрийг хавчаараар түүж байгаад хэтэрхий их байсан тул гараараа бөөгнүүлж байгаад…

Жон Бом Жүн / Солонгос, Жонжү

Бүгд хайраар нэгдээд хийсэн нь

“Ковид-19”-с болоод өдөр тутмын маань амьдралд өч төчнөөн өөрчлөлт гарав. Хичээлийн семестрийн нээлтийн өдөр хойшлогдож, семестрийн эхний хичээлийг онлайнаар эхлүүлэх ёстой байв. Нийгмээс хол хөндий, засгийн газрын удирдамж заавраа дагаж байх зуур би халуун шугаман дээр вирустэй тэмцэж байгаа эрүүл мэндийн ажилтнууд болон хорио цээрийн албаны ажилтнуудад туслахыг үнэхээр хүссэн…

Сун Ён Жү / Солонгос, Янсан

Сайхан үг хэлээр ярих зуршил

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн оюутан сайн дурынхны ASEZ баг “Үг ярианы хүчирхийллийг зогсооё” хэмээх компанит ажил өрнүүлнэ гэсэн мэдээ сонстов. Компанит ажлын тухайд тийм сэдэвтэй байна гэж би ерөөсөө төсөөлж байгаагүй л дээ. Учир нь бид бусдыг үг яриагаар хүчирхийлэх ёсгүй гэдэг нь нийтлэг ойлголт гэж…

Сун Чэ Ын / Солонгос, Дэгү

​Сайн үр жимс хураах нууц

“Ковид-19”-н улмаас тариаланчид хүн хүчний ноцтой хомсдолд ороод байгаа талаар саяхан би мэдээгээр үзлээ. Санжүд тариалан эрхэлдэг газар нутаг их болохоор хүн хүчний хомсдол эндхийг ч зайлшгүй дайрах нь дамжиггүй. Үүнийг сонсоод хүн хүчээр дэндүү дутагдаж байгаа усан үзэм тариалдаг настай эхнэр нөхөр хоёр ойрхон байдгийг дуулаад, манай сүм тэр…

Жин Сүн Гён / Солонгос, Санжү

Эзний сэтгэлээр

“Юм юм өөрчлөгдсөн ч Эцэг Эх минь надтай хамт байсан тул би дажгүй сайн байгаа.” “Ковид-19”-н улмаас ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлж, санаа сэтгэлд минь сөрөг мэдрэмж орж ирэхээс сэргийлж өөрөө өөртөө давтан хэлдэг үг маань энэ л дээ. Бурханд итгэх итгэл маань миний уйтгартай, идэвхгүй хэв маягийг өөрчилсөн юм. Ялангуяа…

Сидней Рожерс / АНУ, UT Солт Лэйк Сити

Бид аз жаргал түгээдэг

2019 оны амралтаар ийм нэгэн явдал болсон юм. Манай сүмийн сурагч багийнхан хариуцагч багштайгаа хамт сайн дурын үйлс явуулахаар төлөвлөж, сайхан дурсамж үлдээн, амралтаа утга учиртай өнгөрүүлэхээр өндөр настны асрамжийн төв дээр очив. Уг төвийн хүн бидний төлөвлөгөөг сонсоод баярлан, дуртайяа зөвшөөрөв. “Бурханы сүмийнхэн сайн дурын ажлыг хэрхэн явуулдгийг нь…

Паг Чэ Үн / Солонгос, Инчон