WATV.org is provided in English. Would you like to change to English?

​Хоёр дахин илүү аз жаргалтай байх арга

Жон Бом Жүн / Солонгос, Жонжү

79 Үзсэн тоо

Их сургуульд орсныхоо дараа би анх удаа клубын гишүүний хувиар нэг гудамж цэвэрлэх хөдөлгөөнд оролцсон юм. Би хог түүсээр тамхи татдаг цэгийн ойр орчимд иртэл газар дээр хэдэн зуун тамхины иш байх нь тэр. Эхлээд би тамхины иш нэг бүрийг хавчаараар түүж байгаад хэтэрхий их байсан тул гараараа бөөгнүүлж байгаад хогийнхоо шуудайнд хийлээ. Сайн дурынхны уйгагүй зүтгэлээр тамхины цэг цэвэрхэн болов.

Миний явдаг сургууль хотын хамгийн эцсийн автобусны зогсоолтой ойр байдаг юм. Тиймд буудал дээр олон хүн автобус хүлээгээд зогсож байдаг л даа. Бас байнга л хүмүүс багширна. Магадгүй тийм болоод ч тэр үү лааз, хүнсний уут гээд хог ихтэй байдаг байх. Бид энэ автобусны буудлыг ч бас цэвэрлэхээр шийдлээ. Сургуульдаа яараад би үй түмэн хогны хажуугаар зүгээр л өнгөрдөг байсан бол тэр үед бусад оюутантай хамтран өнөө газраа баяртай, тэнүүн сэтгэлээр цэвэрлэж билээ. Биднийг харж байсан автобусны жолооч хаанаас ирснийг маань асууж, мундаг ажил хийж байна гээд биднийг магтав. Нэг жолооч бүр хэрэв биднийг хүсвэл үнэгүй хүргээд өгье гэлээ. Бид ердөө хийх ёстойгоо л хийсэн байтал жолооч нар баяртай байгааг хараад хоёр дахин илүү аз жаргалтай байх гол түлхүүр нь бусдад туслах юм байна гэдгийг биеэрээ мэдэрч билээ.