Томоохон шагналууд

Хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайранд дэлхий нийт уяран догдолно.
Хувиа хичээх үзэл газар авсан өнөө цагт сэтгэл шингэсэн үйлсээрээ хөрш нийгэмдээ тусалдаг
Бурханы сүмд орон орны төр засгийн газар болон байгууллагуудаас төрийн дээд одон медаль, хүндэт өргөмжлөл, талархал зэрэг
3300 орчим шагнал урамшуулал хүртээгээд байна.

The President’s Volunteer Service Award

АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал хүртэв

АНУ-д хамгийн эрх мэдэлтэй сайн дурын ажлын шагнал

Хувь хүний төрөлд хамгийн нэр хүндтэй “Лайф тайм” шагналыг,
байгууллагын төрөлд шилдэг алтан шагналыг (50 удаа) хүртэв

АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагналыг сайн дурын ажил их явуулсан хувь хүн, байгууллагад ерөнхийлөгчөөс олгодог юм.
Сайн дурын ажил хийсэн цагийнх нь дагуу хүрэл, мөнгө, алтан шагналыг олгодог. Ялангуяа 4000-аас дээш цаг сайн дурын үйлсэд хувь нэмэр оруулсан хувь хүнд хүрэл, мөнгө, алт гээд дээрх бүх шагналыг багтаасан хамгийн дээд “Лайф тайм” шагнал хүртээдэг аж.

Байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөн, донорын аян, хүмүүст туслах, гамшгийн үеийн яаралтай тусламж, өндөр настны халамж гэх мэт сайн дурын ажлаараа Бурханы сүм улс нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан гэгдэн тэргүүн дээд нэр хүндтэй алтан шагналыг нийт 50 удаа байгууллагын төрөлд хүртжээ. Мөн хувь хүний төрөлд “Лайф тайм” хэмээх шилдэг шагнал хүртсэн юм.

  • Алтан шагнал (2022, 1 удаа)
  • Алтан шагнал (2021, 2 удаа)
  • Алтан шагнал (2020, 2 удаа)
  • Алтан шагнал (2019, 31 удаа)
  • Алтан шагнал (2018, 6 удаа)
  • Алтан шагнал (2011-2017, 8 удаа)
  • Мөнгөн шагнал (2018)
  • Хүрэл шагнал (2017-2019, 6 удаа)
  • “Лайф тайм” шагнал (2011)

АНУ-ын мужийн засгийн газраас
20 орчим удаа тунхаг бичиг гардуулав

АНУ-ын хэд хэдэн бүс нутгаас Бурханы сүмд онцгой хүндэтгэл илэрхийлэн тунхаг бичиг гардуулсан.

АНУ-ын Атланта хотын зөвлөлийн тунхаг бичиг

“... Бурханы сүм Эх Бурханы хайрыг шингээсэн сайн дурын олон ажил явуулж байна. ... Манай Атланта хотын зөвлөлийн гишүүд Атланта хотоо төлөөлөн Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийг сайшаан өргөмжилж байна. Үүний баталгаа болгон Атланта хотын тамгыг дарлаа.”

- Хотын зөвлөлийн дарга Сисар С.Мишель болон нийт гишүүд

2012 оны 6-р сар, Атланта хотын тунхаг бичиг гардуулах ёслол дээр хотын дарга болон зөвлөлийн гишүүдтэй хамт байгаа Бурханы сүмийн итгэгчид

Бурханы сүмийн нэрэмжит өдрийг тунхаглав

АНУ-ын Денвер, Орландо, Сан Диего зэрэг бүс нутгийн засгийн газраас Бурханы сүмийн чин сэтгэлийн сайн дурын ажилд гар бие нэгдэхийг иргэддээ уриалж, тэмдэглэлт өдрийг товлов.

Калифорниа мужийн Сан Диего хот 2017.01.15
“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн өдөр”-ийг тунхаглав
Хойд Каролина мужийн Шарлотт хот 2016.07.17
“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг, дэлхийн донорын өдөр”-ийг тунхаглав
Жоржиа мужийн Мариетта хот 2014.04.08
“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн өдөр”-ийг тунхаглав
Флорида мужийн Маиами Дейд Каунти 2014.01.19
“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн өдөр”-ийг тунхаглав
Флорида мужийн Орландо хот 2013.11.18
“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн өдөр”-ийг тунхаглав
Колорадо мужийн Денвер хот 2013.01.07
“Тэнгэр Иерусалимын өдөр”-ийг тунхаглав

Английн Манчестер мужийн
арван хотоос шагнал хүртлээ

Их Манчестер мужийн Манчестер, Сальфорд, Болтон, Бери, Рочдейл, Стокпорт, Теймсайд, Траффорд, Виган, Олдхам зэрэг хотоос Бурханы сүмд хотын даргын шагнал, засгийн газрын шагнал, хотын байгаль хамгаалах шагнал, тусгай гавьяаны шагнал, талархал гэх мэт шагнал урамшууллыг шил дараалан хүртээсэн юм.

The President’s Volunteer Service Award

БНСУ-ын гурван засгийн газраас ерөнхийлөгчийн шагнал хүртэв

Ерөнхийлөгчийн байгууллагын дээд шагнал, төрийн дээд одон, ерөнхийлөгчийн хүндэт өргөмжлөл

Хар салхи, үер, нефть асгарах гэх мэт гамшиг осолд өртсөн бүс нутгийг нөхөн сэргээх, зорчигч тээврийн “Севол” онгоцны ослын үеэр үнэгүй хоолоор үйлчлэх гэх мэт олон талт сайн дурын ажлаараа Солонгос орны хөгжил цэцэглэлт, эв нэгдэлд хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж, байгууллагын хувьд дээд нэр хүндтэй Ерөнхийлөгчийн байгууллагын дээд шагнал, төрийн дээд одон, ерөнхийлөгчийн хүндэт өргөмжлөл гэх мэт шагналыг Бурханы сүмд хүртээжээ.

  • 2015 онд Ерөнхийлөгчийн байгууллагын дээд шагнал хүртэв
  • 2004 онд БНСУ-ын төрийн дээд одон хүртэв
  • 2003 онд Ерөнхийлөгчийн хүндэт өргөмжлөл хүртэв
БНСУ-ын ерөнхийлөгчийн байгууллагын дээд шагнал хүртэв

Байгууллагын хувьд авч болох нэр хүндтэй шагнал

Таваас дээш жил тухайн салбартаа гавьяа байгуулсан байгууллагад уг шагналыг олгодог бөгөөд шашны байгууллага авсан нь онцгой ховор тохиолдол аж. Хар салхи, үер, далайд нефть асгарсан осол гэх мэт гамшгийн дараа нөхөн сэргээх ажил явуулах, зорчигч тээврийн “Севол” онгоцны ослын үеэр үнэгүй хоолоор үйлчлэх, далайн эрэг цэвэрлэх гэх мэт бүхнээ зориулан зүтгэсэн сайн дурын ажлаараа далайн орчныг хамгаалах, аваар ослоос урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмэр оруулсан Бурханы сүмийн гавьяа зүтгэлийг үнэлэн уг шагналыг олгосон байна.

2015 оны 6 сарын 8-нд Сэжун дахь төрийн ордонд Ким Жү Чоль ерөнхий пастор Ерөнхийлөгчийн байгууллагын дээд шагналыг хүндэтгэлийн туг, хүндэт өргөмжлөлийн хамт гардан авав.