Сайн дурын ажлын чуулга уулзалт
Тив, улс, хот гэсэн нэгжээр ойролцоох сүмүүд өөр хоорондоо хүчээ нэгтгэн
нийгэмд тустай төрөл бүрийн арга зам эрэлхийлнэ.
Эх дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтний ирээдүйг баталгаажуулах гэсэн хичээл зүтгэл
Бурханы сүм байгуулагдсан улс, бүс нутгийг төвлөн, нийгмийн салбар бүрийн итгэгчид олон сайн дурын ажил явуулж, хөрш нийгэмдээ тусалж байна. Сайн дурын ажлыг илүү үр дүнтэй, үр өгөөжтэй явуулахын тулд төрөл бүрийн арга, шинэлэг санаа боловсруулж, хөгжлийн чиг хандлагыг эрэлхийлэх чуулга уулзалт зохиодог юм.
Уг ажлын хүрээнд тусламж хэрэгтэй бүс нутгийн талаарх мэдээ мэдээлэл солилцон, санаа бодлоо хуваалцаж, гарсан сайн жишээг харилцан илтгэнэ. Мөн орон орны засгийн газар, орон нутгийн удирдлага, их дээд сургуулиуд, байгууллагууд болон олон улсын байгууллагатай хэрхэн харилцах талаар санаа оноогоо ярилцан, Бурханы хайрыг хэрэгжүүлж, цөхөрч зовсон хүн зонд туслах арга зам эрэлхийлдэг юм.