Ядуурал, өлсгөлөнг бууруулах нь

Эдийн засгийн бэрхшээл, өвчин эмгэг, нийгмийн ялгаварлан гадуурхал зэргээс болж зовж зүдэрсэн иргэдэд бид хандив туслалцаа үзүүлдэг юм.

Эдийн засгийн бэрхшээлтэй, өвчин эмгэгтэй, нийгмээс гадуурхагдсан иргэдэд туслахын тулд амьжиргааны зардал, хувцас хунар, хоол хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хандивладаг юм. Төрийн байгууллагуудаар дамжуулан айл өрх бүрд хэрэгцээт эд зүйлийг нь судалж мэдэн, бодит тусламж бид үзүүлдэг. Өвлийн кимчи дарж түгээх, лаазалсан хүнсний бүтээгдэхүүн хандивлах зэргээр ард иргэдийн амьдралд тус дэм болдог.

Мөнгөн хандив
Эрчим хүчний хангамж муутай айл өрхийг дэмжих нь
Ядуурал, өлсгөлөнг бууруулах нь
Амьдрах орчныг сайжруулах нь
Эд барааны хандив
Мөнгөн хандив
  • Орлого багатай айл өрхөд хандив туслалцаа үзүүлэх
  • Ганц бие өндөр настнуудад туслах
  • Дүрвэгсдэд хандив туслалцаа үзүүлэх
Эрчим хүчний хангамж муутай айл өрхийг дэмжих нь
  • Халаалтын бүтээгдэхүүн болон халаалтын зардал
  • Гэрийг нь дулаалах
Амьдрах орчныг сайжруулах нь
  • Байрыг нь засаж өгөх
  • Обой нааж, шал хулдааслах
Эд барааны хандив
  • Хүнсний бүтээгдэхүүн
  • Дарсан кимчи
  • Ахуйн хэрэглээний эд бараа
  • Хувцас
  • Хоол хүнс

Хоол хүнс хандивлах арга хэмжээ

Бид хүнд хэцүү амьдралтай хүүхдүүдэд хоол хүнс хандивладаг. Иргэд олноороо сэтгэл гарган оролцож, нийт 3425кг лаазалсан бүтээгдэхүүн цугларав. Тийн цуглуулсан хүнсний бүтээгдэхүүнийг фүүдбанкаар дамжуулан хоол хүнсээр хомс байдаг хүүхдүүдэд тарааж өглөө.

Халаалтын дэмжлэг

Өвлийн хүйтэнд ганцаардсан сэтгэлийг дулаацуулахын төлөө бид шахмал түлш түгээдэг. Түүнчлэн халаалтын тос хандивлан, гэрийг нь дулаалж, дулааны зардал мөнгөөр туслан сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг.

Байр засах нь

Бид хүнд амьдралтай иргэдийн байрыг нь засаж, ханыг нь обойдон, шалных нь хулдаасыг сольж өгдөг. Шат болон ариун цэврийн өрөөг нь засаж, орчныг нь тохижуулан, эрүүл ахуйн төлөө халдваргүйжүүлэлт ч мөн хийж өгдөг. Бидний хөрш дулаахан таатай орчинд эрүүл саруул амьдраасай.

Орон гэргүйчүүдэд туслахаар оймс цуглуулах компанит ажил явуулсан нь

Бид мөн гэр оронгүй хүмүүст зориулан оймс цуглуулах компанит ажил явуулдаг. Иргэдийн оролцоо ч идэвхтэй байж, бид олон оймс цуглуулав. Өвлийн улиралд орон гэргүй хүмүүст хамгийн хэрэгтэй зүйлийн нэг бол оймс. Тэднийг дулаахан өвөлжиж, Эхийн хайрыг мэдрээсэй гэж хүсэн бид цуглуулсан оймсоо сэтгэл шингэсэн урмын захидлын хамтаар Орон гэргүйчүүдийг хамгаалах төвд хүлээлгэн өглөө.