WATV.org is provided in English. Would you like to change to English?

Итгэл & Амьдрал

Сионы анхилуун үнэр

Үнэний үгнээс итгэл олж, өөрчлөгдсөн гэр бүлүүдийн ивээлтэй түүхээс хуваалцаарай.

Өөрчлөлт

Би ээжийнхээ гэдсэнд байхаас л Бурханы сүмд явдаг байж билээ. Энэ нь нэг ёсондоо эхийн хэвлийд байх үеийн итгэл гэсэн үг юм даа. Би ээжийнхээ итгэлээс хамааралгүй болж, өөрийнхөө итгэл дээр зогсох болсон үе маань миний дунд сургуульд байсан үе л дээ. Сургууль дээрээ өөр шашинтай олон найзтай байсан болохоор…

Жан Е Жин / Солонгос, Ансан

Хамгийн их баяр хөөр

Далаа давсан урт үстэй, сахалтай, тас хар нүдний шилтэй, жинсэн хослол, кобой гутал өмссөн билиг танхай нэгэн. Энэ миний үнэнийг ухаарахаас өмнөх төрх. Тухайн үед киноны зураг авалтанд ороод үс, сахлаа ургуулсан байсан юм. Жүжигчин гэдэг ажлыг хийгээд, ганц нэг бүтээл найруулан, багагүй кинонд дүр бүтээсэн би өөрийн авьяасандаа сэтгэл…

М.Дорждагва / Монгол, Улаанбаатар

​Эцэст нь ерөөл өгөх гэж

2016 оны 2 сарын 17-нд хүү маань бага сургуулиа төгсөв. Гэрээсээ 2 цаг явах зайд ажилладаг нөхөр маань надтай цуг хүүгийнхээ хонхны баярт оролцохоор бүр ажлаасаа чөлөө авав. Төгсөлтийн баяр дээр нь төгсөгчдийн нэрийг нэг нэгээр дуудаж, сертификат гардуулж байлаа. Зарим нь шагнал авахаар тайз руу дуудагдана. Хүү маань ч…

Солонгос Гүми, И Сүн Дог

Тэнгэр Эцэг Эхийг ухаарсны дараа

Би Дани улсад төрсөн л дөө. Харин намайг 12 нас хүрэхийн алдад ээж бид хоёр Шведийн Малмо хот руу нүүсэн. Өсөж торнихын хэрээр би хувиа хичээсэн амьтан болж, энэ амьдралын утга учрыг олж харахгүй байв. Дани руу буцаж нүүж ирээд юм л бол зугаа цэнгэлд автдаг байв. Илүү хүчирхэг, гоё…

​Симон Линдхардсен / Швед, Малмо

Хайраар соёрхож өгсөн ерөөл

Манай гэр бүл хоорондоо их дотно бас бие биедээ их нээлттэй. Аав ээж хоёр маань яг л миний найз шиг байж, хамт байхад уур амьсгал үргэлж хөгжилтэй байдаг. Манай найзууд ах нартайгаа үе үе муудалцдаг талаараа ярьдаг ч, харин ах бид хоёр хоорондоо үнэхээр эв түнжинтэй. Тийм болоод ч тэр…

Ким Хе Жи / Солонгос, Анян

Эхийг сэтгэлдээ тээж сэрсэн минь

Өвөөгийнхөө 80 насны ойг тэмдэглэхээр арван жилийн дараа төрсөн нутагтаа очлоо. Миний санахад өвөө маань хатуу, хүчтэй хүн байсан юм даг. Юманд маш уйгагүй, махруу. Өвөө маань ургац хураахаас бусад үед үр тариагаа ганцаараа арчилж торддог байж билээ. Тиймээс би өвөөгөө нэлээн бадриун тэнхээтэй байсныг нь л лав мэддэг юм.…

Жомэри Суплео / Филиппин Мандалуйон

Эх өчүүхэн залбиралд ч хариулдаг

Анхны хүүхдээ төрүүлснээс таван сарын дараа юмдаг. Би нэг өдөр амрахаар хэвттэл гэнэт нэг бодол санаанд орж ирээд нойрыг минь хулжааж орхив. “Намайг үхэхээр юу болох бол?” Энэ бүхэн яагаад гэнэт сонирхол төрүүлээд байгаа талаар мэдэх ч юм алга. Гэхдээ л би үхлийн дараах амьдралыг сонирхсон хэвээрээ л байв. Магадгүй…

Ким Гён Сүг / Солонгос, Усан

Миний амьдралын шилжилтийн цэг, Эхийн хайр

Би Финляндын нэгэн шашин шүтлэггүй гэр бүлд төрж өссөн. Багадаа хашаан дотроо савлуурдаж тоглож байхдаа надад үхэх цаг байгаа даа гэж боддог байлаа. Хэзээ нэг өдөр би гэж хүн байхгүй болно гэж бодохоос л хэцүү санагдаж, энэ үнэнийг хүлээн авах ч хэцүү байсан юм. Байнга л би ер нь яагаад…

Петра Ийда Эмилиа Руокожарви / Финлянд, Хельсинк

Нэг сүнс хөтлөх хүртэл

Үнэнийг хүлээн авахаасаа өмнө би Бурханд итгэдэг болох гэж нэлээн оролдсон боловч ийм юм тохиохгүй л байв. “Итгэл үнэмшилтэй байна гэдэг ч миний хийх ажил биш юм байна даа. Үхсэний дараа Бурхантай уулзах болов уу?” гэх бодол төрнө. Янз янзын бодол давхцан сэтгэл хямарна. Өдөр бүр “Энэ амьдрал дуусаад надтай…

Мариа Клеофе Кучилло Гутиеррез / Перу, Лима

Дэлхий дахинаа агаарын долгионоор дамжин уянгалах амийн дуу

Ням гаргийн оройн 10 цагт хүмүүс баяр хөөртэй амралтын өдрүүдээ үдэн, шинэ 7 хоногт бэлдэнэ. Одод түгсэн намуухан энэ үдэш студийн дэлгэцнээ шууд эфирийн улаан гэрэл анивчин, дэлхийг гэрэлтүүлэн, сүнсийг сэргээх радио нэвтрүүлэг гурван цаг үргэлжилнэ. New Song Radio (Шинэ дуу радио) нэвтрүүлэг ийн эхэлнэ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн…

New Song Radio нэвтрүүлгийн баг / АНУ, Нью Йорк

​Бурханы хайрыг ухаарсан минь

Эгч маань Протестант сүмд явж байх үеэр энэ явдал болсон юм. Нэг өдөр эгчийн бүх бие шарх болчихсон орж ирэв. Би бүр гайхаж юу болсныг нь асуулаа. Тэрээр сүм дээр нь болсон шашны зан үйлээс болоод ингэж хөхөрч няцарсан гэнэ. “Сүм итгэгчдээ ингэж өвтгөх нь яалаа гэж зөв байдаг юм…

Ган Ён Сүг / Солонгос, Инчон

Бурхан сайн мэдээний ажлыг удирдаж, сайн мэдээнд өөрсдийгөө зориулж буй гэр бүлүүд хамт байгаа тул

Одоо би Бразилын Сан Паулуд зөнчийн хувиар сайн мэдээний үүрэг гүйцэтгэж байгаа. Бурханы ивээлийг биеэрээ мэдэрснийхээ дараа сайн мэдээний төлөө ямар сэтгэлтэй байх ёстойгоо би сурч авсан юм. Тэгээд би энэ бичвэрээрээ дамжуулан ухаарсан зүйлээ та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Сан Паулу Бурханы сүм Рибейран Прето салбар сүмийг удирддаг л даа.…

Сол Юүн Дог / Бразил, Сан Паулу

Итгэл нь сонсохоос

“Ойрд сүмд явж байгаа юм уу?” “Та номлогч юм уу?” Сүүлийн үед танилуудын маань надад байнга хэлдэг үг энэ. Тэдний ингэж хэлэхийг сонсоод “Би зөв л яваа юм байна” гэж бодоод санаа амарч байлаа. Тэдний ингэж асууж байгаа нь миний гадаад байдал, үг яриа, үйл хөдлөл өмнөхөөсөө өөр болсон болоод…

Хан Чан Хён / Солонгос, Пусан

Бурханыг хайж, үгэнд нь ойр байх үед

2020 оны гуравдугаар сард “Ковид-19” тархсаны улмаас Филиппиний засгийн газрын зүгээс нийслэл хотдоо олон нийтийн хорио цээрийн дэглэмийг чангатгах ажил хэрэгжүүлэв. Манай Библийн төв байдаг Бакур хот нийслэлээс нэлээд хол зайтай байдаг тул яах нь тодорхойгүй байв. Тиймээс итгэлээ босгон бэхжүүлж байсан Тирсо ах дүү, түүний эхнэр Жэйн нар гэр…

Марк Сумегюн / Филиппин, Мандалуйон

Тэнгэр Эцэг Эхтэй хамт алхах нь

Нэг ням гарагт би хамаатныхаа надад танилцуулсан, манай гэрийн ойр байдаг нэг сүм рүү очиж, Бурханы сүмийнхэнтэй уулзлаа. Тэд надад загалмайг шүтээн гэдэг талаар ёстой л зангилаа тайлах мэт ойлгомжтой зааж өглөө. Итгэл сүсэг ихтэй христчин аав ээжийгээ дагаад би багаасаа л хүзүүндээ загалмайн зүүлт зүүж, загалмайгаа бариад унтахаараа л…

Паг Чан Жон / Солонгос, Чэжү

Эхийн хайр шингэсэн “мети пюри”

2019 оны дөрөвдүгээр сард би Солонгост болсон эмэгтэй зөнч нарт зориулсан олон улсын манлайллын чуулга уулзалтанд оролцсон юм. Би Энэтхэгтээ буцаж ирээд, зөнчийн эхнэрийн хувьд сүмээ хэрхэн аз жаргалтай болгох вэ, сайн мэдээний ажилд яаж дэмжлэг үзүүлэх вэ гэж гүн бодсон юм. Тэгээд сүмээс холдсон итгэгчдэд, мөн уулзахад хэцүү байдаг…

Сон Жү Хы / Энэтхэг, MH Улхаснагар

Бурханы үгийн дагуу

“Европын сайн мэдээ ч бас сайн болно” гэж тэнгэр Эх биднийг ерөөсөн билээ. Европын сайн мэдээний саад өндөр байсан урт удаан цаг хугацаанд бид тэвчээртэй байх хэрэгтэй байлаа. Харин тэнгэр Эхийн ерөөлийн үг бидэнд маш их урам хүч болов. Пентэкостын өдрийн үеэр Төв Европын сүмүүд нэгдмэлээр явуулсан тунхаглалын наадмын турш…

Герман, Дюссельдорф Бурханы сүм

Сионд ухаарсан гэр бүлийн хайр ба амьдралын утга учир

Өрх гэрийн тэргүүний хувиар мөнгө их олох нь л миний хийх ёстой ажил гэж би боддог байлаа. Би төрж өссөн нутаг Хятадын Шэньянд хоолны газар ажиллуулдаг байж байгаад бүр их мөнгө олох гэсэндээ аялал жуулчлалын хөтчөөр ажиллаж эхлэхээр онгоцоор 2 цаг нисдэг газар болох Шанхай руу нүүсэн юм. Хөл хүндтэй…

Солонгос, Чэжү / И Гүг Чоль

Жинхэнэ Бурхантай уулзсан минь

Би Христийн сүмд үйлчилдэг байсан өвөө, эмээ дээрээ өссөн юм. Миний амьдрал угийн л Бурханд итгэх итгэлээр дүүрэн байсан. Есүс Христ амьдралын минь баатар байсан бөгөөд би Түүнгүйгээр юу ч хийж чадахгүй байх гэж боддог байлаа. Өчүүхэн юман дээр ч, сэтгэл зовоосон асуудал гарахад ч би тэр болгонд Аврагч Есүст…

Неру Патрисиа / Энэтхэг, GJ Вапи Чала

​Сүнслэг марафоны замаа дуусгахын төлөө

Намайг 3 настай байхад ээж маань, 9 настайд аав минь өөд болсон. Аав ээжийг өөд болоход 16-хан настай байсан том эгч минь “өрхийн тэргүүн” болж билээ. Аав ээжийгээ алдсан гуниг хагацал, эдийн засгийн хүндхэн үеийг эгч дүүс бид хамтдаа хэцүүхэн давж гарсан санагдана. Би дунд сургуульд ороод хөнгөн атлетикийн холын…

Монгол, Улаанбаатар Т.Энх-Од