Сионы анхилуун үнэр
Үнэний үгнээс итгэл олж, өөрчлөгдсөн гэр бүлүүдийн ивээлтэй түүхээс хуваалцаарай.
Үгээр хэлэхийн аргагүй баяр хөөрөөр
Амьдралын эцсийн зорилго бол Бүтээгч Бурхантай уулзаж, Түүгээр дамжин авралыг олж, тэнгэрийн хаанчлал руу буцах явдал. Нэг үгээр хэлбэл хүний амьдралыг мөнхийн тэнгэрийн хаанчлал явах бэлтгэлээ базааж буй үйл явц гэж хэлж болох юм. Олон хүн өөрсдийн үндсэн мөн чанараа мартаж, амьдралын утга учрыг мэдэхгүй явж ирсэн ч би өөрийгөө тэднээс өөр гэдэгт итгэдэг байсан. 1996 оны үед би хинди шашнаа христийн шашнаар өөрчлөөд, эцэст нь зөв замаа оллоо гэж санан, үүнээс илүү хүсэх зүйл байхгүй гэж боддог байлаа. Арваад жилийн хойно би ажлынхаа нэг хүнээс Библийн үг сонсоод авралын мөн чанараа алдчихаад явж байгаагаа ойлгосон юм. Тэрээр Непалд үнэнийг хүлээн авсан байсан юм л даа. Бидний авралын төлөө Бурхан “шинэ нэр”-ээр ирчихээд байгааг түүнээс олж мэдээд, өмнө нь сурч…
Энэтхэг WB Колката / Ражу Пурти
Гэр бүлд минь ирсэн Бурханы ерөөл
2017 оны зун миний аз жаргалтай мөрөөдөл эцэст нь биеллээ олсон юм. Би гэрийнхнээ Бурханы энгэрт эргэн ирж, нэг дуу хоолойгоор магтаал өргөн, тэнгэрийн хаанчлалын найдвар тэдэнтэйгээ хуваалцдаг болохсон гэж мөрөөддөг байлаа. Хайртай гэрийнхэнтэйгээ хамт Амралтын өдрийн мөргөл тэмдэглэсэн тэр өдөр миний сэтгэл аз жаргалаар бялхаж байж билээ. Би бага сургуульд байхын л Бурханд итгэх итгэл, тэнгэрийн хаанчлалын найдвар сэтгэлдээ тээн амьдарч ирсэн. Гэвч христийн сүмээс олон таагүй зүйл олж хараад, яваандаа сүмд явахаа больсон юм. Харин дараа нь Бурханы сүмийн талаар мэдсэн л дээ. Шинэ гэрээний үнэнийг судлах явцдаа би тэнгэрийн хаанчлалд очно гэсэн итгэлтэй болж, үнэнийг баяртайгаар хүлээн авсан сан. Намайг сүмд явж эхэлснээс хойш хоёр сар орчмын дараа нөхөр маань гэнэт ажлаасаа эрт ирдэг болов. Нөхөр маань…
Солонгос Сөүл / Сог Мин Со
Бүх баяр хөөр, аз жаргал Эхийн дотор
Нэг өдөр хүү маань ирээдүйн эхнэрээ танилцуулахаар гэртээ дагуулж ирлээ. Тэр бүсгүй нь сүмд явдгийг сонсоод бидэнд их таалагдаж билээ. Эхнэр бид хоёр ч гэсэн христчин улсууд л даа. Тийм болохоор хүүгээ эхнэртэйгээ эв түнжинтэй байж, итгэл үнэмшилтэй, зөв амьдраасай гэж л хүснэ шүү дээ. Надад хүсэх өөр юу байхав. Хүүгээ хуримаа хийсний дараахан бид бэрийнхээ явдаг сүмийг Бурханы сүм болохыг мэдэж авсан юм. Үүнд нь сэтгэл дундуур байснаа нуух юун. Гэтэл бэр маань бидэнд их сайн хандана. Бид ачлалт бэрийнхээ хүсэлтээр Бурханы сүмээс зохиодог “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэнг нь очиж үзэн, сүмийнхээ талаар ярихыг нь тээршээлгүй сонсдог байв. Тэгтэл нэг өдөр хүү бэр хоёр маань ихэд шаналангуй харцаар харснаа эхнэр бид хоёртой цуг Бурханы сүмд явах хүсэлтэй байгаагаа…
Солонгос, Дэгү / И Шил Гон
Хамгийн их баяр хөөр
Далаа давсан урт үстэй, сахалтай, тас хар нүдний шилтэй, жинсэн хослол, кобой гутал өмссөн билиг танхай нэгэн. Энэ миний үнэнийг ухаарахаас өмнөх төрх. Тухайн үед киноны зураг авалтанд ороод үс, сахлаа ургуулсан байсан юм. Жүжигчин гэдэг ажлыг хийгээд, ганц нэг бүтээл найруулан, багагүй кинонд дүр бүтээсэн би өөрийн авьяасандаа сэтгэл хангалуун, бусдад таалагдах гэхээс илүү өөрийнхөөрөө амьдарч ирсэн хүн. Харин итгэлийн амьдралын тал дээр тийм байгаагүй. Бурханд итгэдэг, Библийг мэднэ гэж яриад байгаа хэрнээ Библиэ уншаад ойлгохгүй. Бурханы үгийг олигтой тайлбарлаж өгдөггүй пастортаа Бурханд итгэхээсээ илүү итгэвч, юунд ч юм гомдох, юуг ч юм үгүйлэн сэтгэл өнчирнө. Нэг өдөр хамт сурч байсан оюутан цагийн найз над руу залгалаа. Бид хоёр сүмийн талаар ч ярьж, найз маань миний явдаг сүмд мөнх…
М.Дорждагва / Монгол, Улаанбаатар
Эцэст нь ерөөл өгөх гэж
2016 оны 2 сарын 17-нд хүү маань бага сургуулиа төгсөв. Гэрээсээ 2 цаг явах зайд ажилладаг нөхөр маань надтай цуг хүүгийнхээ хонхны баярт оролцохоор бүр ажлаасаа чөлөө авав. Төгсөлтийн баяр дээр нь төгсөгчдийн нэрийг нэг нэгээр дуудаж, сертификат гардуулж байлаа. Зарим нь шагнал авахаар тайз руу дуудагдана. Хүү маань ч шагнал авсны нэг нь байсан юм. Баярласандаа болоод нүдэнд минь нулимс цийлэгнээд ирлээ. Хүмүүс хүүг маань ямар нэг хичээлдээ сайн байсан болохоороо шагнал авч байна гэж бодсон байх. Харин хүү маань хөнгөн атлетикийн арга хэмжээнүүдэд авьяастай хүүхдүүдэд гардуулж байсан хөнгөн атлетикийн шагнал авсан юм. Нөхөр бид хоёрт энэ шагнал ямар их утга учиртайг биднээс өөр хэн ч мэдэхгүй л дээ. Зургаан жилийн өмнө бага сургуульд орохоосоо өмнө ханиад нь хүндэрснээс…
Солонгос Гүми, И Сүн Дог
Миний амьдралын шилжилтийн цэг, Эхийн хайр
Би Финляндын нэгэн шашин шүтлэггүй гэр бүлд төрж өссөн. Багадаа хашаан дотроо савлуурдаж тоглож байхдаа надад үхэх цаг байгаа даа гэж боддог байлаа. Хэзээ нэг өдөр би гэж хүн байхгүй болно гэж бодохоос л хэцүү санагдаж, энэ үнэнийг хүлээн авах ч хэцүү байсан юм. Байнга л би ер нь яагаад энэ дэлхий дээр байгаа юм бол, миний амьдралын зорилго яг юу юм бол, үхсэний дараа юу тохиолдох бол гэж гайхдаг байлаа. Өсвөр насанд ирээд энэ мэт бодлууд маань бүр л хүчтэй болов. Харин энэ бүхний хариуг хаанаас ч олохгүй байлаа. Мэргэжлийн сургуулиа төгссөний дараа би Америкт очин “au pair” (Аu pair: америк айлд байрлангаа гэр орных нь ажлыг хийн цалин авч, хажуугаар нь хэл яриа сурах хөтөлбөр) хийсэн юм. Хэдэн…
Петра Ийда Эмилиа Руокожарви / Финлянд, Хельсинк
Нэг сүнс хөтлөх хүртэл
Үнэнийг хүлээн авахаасаа өмнө би Бурханд итгэдэг болох гэж нэлээн оролдсон боловч ийм юм тохиохгүй л байв. “Итгэл үнэмшилтэй байна гэдэг ч миний хийх ажил биш юм байна даа. Үхсэний дараа Бурхантай уулзах болов уу?” гэх бодол төрнө. Янз янзын бодол давхцан сэтгэл хямарна. Өдөр бүр “Энэ амьдрал дуусаад надтай юу тохиолдох бол? Би хаашаа явдаг бол?” гэх зэргээр өөрөөсөө асууна. Сурахад хамаг л цаг заваа зориулан зүтгэж, хийх ёстой зүйл маань ердөө энэ гэж өөрийгөө тайвшруулавч яагаад ч юм сэтгэл нэг л хоосон оргиж, яг ч тийм аз жаргалтай байж чадахгүй л байлаа. Ирээдүйгээ төлөвлөхөөр яах ч аргагүй юм бүхэн утга учиргүй хоосон санагдана. Надад аз жаргал, баяр хөөр авчирч чадах зүйлийг би хайж гарав. Нэг тиймэрхүү л байсан…
Мариа Клеофе Кучилло Гутиеррез / Перу, Лима
Дэлхий дахинаа агаарын долгионоор дамжин уянгалах амийн дуу
Ням гаргийн оройн 10 цагт хүмүүс баяр хөөртэй амралтын өдрүүдээ үдэн, шинэ 7 хоногт бэлдэнэ. Одод түгсэн намуухан энэ үдэш студийн дэлгэцнээ шууд эфирийн улаан гэрэл анивчин, дэлхийг гэрэлтүүлэн, сүнсийг сэргээх радио нэвтрүүлэг гурван цаг үргэлжилнэ. New Song Radio (Шинэ дуу радио) нэвтрүүлэг ийн эхэлнэ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн Сионы анхилуун үнэр, шинэ дууны сүр жавхлант, эгшиглэнт аялгуу радиогоор уянгалахад Елохим Бурханы ивээл нигүүлсэл бөмбөрцгийн нөгөө талд ч хүртэл түгж байгааг бид мэдэрдэг. Шинэ дуу бол Елохим Бурханы аврал хайранд талархал, яруу алдрыг өргөх хүсэлтэй ариун хүмүүсийн дуу хөгжим юм. Хаана ч, хэзээ ч сонсож дуулж болдог шинэ дуу нь цаг завгүй амьдралдаа цуцсан бидний сэтгэлийг Бурханы хайраар гэрэлтүүлж, амьдруулж, сул дорой сүнсэнд минь хүчийг өгдөг. Ертөнцийн бүх хүнд…
New Song Radio нэвтрүүлгийн баг / АНУ, Нью Йорк
Бурханыг хайж, үгэнд нь ойр байх үед
2020 оны гуравдугаар сард “Ковид-19” тархсаны улмаас Филиппиний засгийн газрын зүгээс нийслэл хотдоо олон нийтийн хорио цээрийн дэглэмийг чангатгах ажил хэрэгжүүлэв. Манай Библийн төв байдаг Бакур хот нийслэлээс нэлээд хол зайтай байдаг тул яах нь тодорхойгүй байв. Тиймээс итгэлээ босгон бэхжүүлж байсан Тирсо ах дүү, түүний эхнэр Жэйн нар гэр бүлийнхэндээ сайн мэдээ тунхаглахыг хүслээ. Эхнэр бид хоёрыг Бакур дахь Библийн төвд ажилладаг байсан болохоор ах дүү эгч дүү хоёр биднийг гэртээ урив. Тэдний хичнээн зүтгэлтэй байгааг нь мэдэрсэндээ бид тэдний амьдардаг Дасмариняс руу явахаар яаравчлав. Биднийг тэнд очиход тэдний хүү нь, охин нь бас эгч дүүгийн ээж биднийг угтав. Бурханы гүн гүнзгий нууцыг Библиэр судалсныхаа дараа тэд даруугаар шинэ амийн ерөөл хүлээн авахыг хүсэж улмаар хоёр хоногийн дараа ирж,…
Марк Сумегюн / Филиппин, Мандалуйон