Сайн мэдээг эрчимжүүлэх чуулга уулзалт

Сүмүүд тив, улс, хот гэсэн нэгжээр тогтмол чуулган хийж,
сайн мэдээний тал дээрх шилдэг жишээ, санаа бодлоо хуваалцдаг.

Дэлхийн сайн мэдээг эрчимжүүлэхийн төлөө тив,
улс гэсэн нэгжээр хоорондоо нэгдэх нь

Сайн мэдээг эрчимжүүлэхийн төлөөх бүс нутгийн чуулга уулзалт
Христийн эрхтэн болохынхоо хувьд хайраар нэгдэх нь

Бурханы ерөөл, Бурханы тусламж үгүй бол Бурханы тушаасан ариун үүрэг болох 7 тэрбум хүнийг аврах ажил хэрхэвч биелэшгүй. Бурханы ерөөлийг хальж бялхтал авах арга бий. Энэ нь өөр хоорондоо хайраар нэгдэн ажиллах явдал. Зөвхөн ганц нэг сүмийн итгэгч юм уу зөнч хоорондоо нэгдэх биш, бүс нутгийн сүмүүд нэг нэгэнтэйгээ нэгдэхийг хэлж байна. Энэ зорилгын хүрээнд Бурханы сүм чуулган, сургалт болон насны ангилал тус бүрээрх чуулганыг тогтмол зохиодог юм.

Улс, тив гэсэн нэгжээр сайн мэдээг эрчимжүүлэхийн төлөөх чуулга уулзалт Хил хязгаараас үл хамаарч харилцаа холбоо тогтоон, урам дэм өгөх нь

Елохим Бурханаас ерөөл авсан тэнгэрийн гэр бүлийн хувьд сайн мэдээг хөгжүүлэхийн төлөө хөрш орныхоо сүмүүдтэй чуулга уулзалт зохион байгуулж, өөр хоорондоо сэтгэлээ нэгтгэн, сайн мэдээний шинэлэг арга зам эрэлхийлдэг юм. Сайн мэдээ тараагдаагүй бусад тив рүү ч тунхаглалын баг илгээн, зорилго чиглэлээ хамтдаа тодорхойлж, хэлэлцэн зөвлөж, нэгнийхээ төлөө залбиран урам дэм харамгүй хайрладаг.

Эв эе, нэгдмэл байдал

Өөр хоорондоо урам өгч, үйлчилж,
халамжилж, нэгдэх тэнгэрийн хаанчлалын эв эе

Сайн мэдээний үр дүн, зорилго төлөвлөгөө

Сайн мэдээний үр дүнгээ тайлаглаж,
цаашдын зорилгоо толорхойлно

Үнэний сургалт

Үнэнд итгэх итгэлийг бэхжүүлж, сайн мэдээний алсын хараа өвөрлүүлэхийн тулд Бурханы үгээр гүн гүнзгий боловсрол олгоно

Библийн илтгэлийн тэмцээн

Шинэ гэрээний үнэнийг илүү хялбархан тунхаглахын төлөө Библийн үгийг байнга давтана

Зан төлөв, манлайллын сургалт

Итгэгч хүнд байх ёстой зан чанарт Бурханы үгээр сургаж, сайн дурын ажил болон үйлчлэлийг практик дээр хэрэгжүүлнэ

Шинэ дууны наадам

Сүснийг амьдруулах шинэ дуугаар өөр хоорондоо нэгдэн Бурханыг хүчтэйгээр магтана