Итгэлийн амьдралын хөтөч
Христчин хүнд байх ёстой сайхан чанарын талаар Библид юу гэж заадаг юм бол?
Залбирал
-
Залбирлын сэдэв юу байх ёстой вэ?
Бурханы тусламж байхгүй бол бидний хүчээр бүрэн төгс хийж чадах зүйл ганц ч байхгүй юм. Тиймээс Бурхан биднээс Өөрөөс нь тусламж гуйгаасай гэж хүсдэг (Мат 7:7-8). Бидний нүдэнд харагдахгүй ч Бурхан залбиралд маань чих тавин, үргэлж бидэнд тусалдаг юм. Тийм болохоор бид үргэлж залбиралд өөрсдийгөө зориулах ёстой (1Тес 5:17). Тэгвэл ямар сэдвээр залбирах ёстой вэ?…
-
Хэзээ залбирах хэрэгтэй вэ?
Библи судалж үзэхэд ихэнх эш үзүүлэгч зовлон бэрхшээлээ залбирлаар ялж, ерөөл авч байсныг нь мэдэж болно. Мөн Аврагч болж ирсэн Есүс ч мөн залбирлаар сайн мэдээний түүхээ гүйцэлдүүлж байжээ. Энэ мэтчилэн залбирал бол христчин хүнд байх ёстой итгэлийн амьдралын нэгээхэн хэсэг юм. Залбирал нь Бурхан болон бидний хооронд холбох үүрэгтэй учраас бид ямар хүсэл эрмэлзэлтэй…
-
Яаж залбирах вэ?
Залбирал бол Бурхантай хийх сүнслэг яриа юм. Тиймээс Бурхан байдагт баттай итгэн, үүнийг сонсогч нь Бурхан учир залбирал өргөх хүн “өгнө” гэдэгт итгээд сэтгэл гарган чин үнэнээр залбирах хэрэгтэй. Яаж залбирах ёстойг тодорхой судалцгаая. Нэгдүгээрт, эхлээд Бурханы хаанчлал болон зөвт байдлын төлөө залбирах хэрэгтэй. Зөвхөн өөрийн хүсэл шуналын төлөө болон Бурханы таалалд нийцэхгүй залбирал нь…
-
Яагаад залбирдаг вэ?
Залбирах ёстойн шалтгаан нь юу юм бол? Зорилгогүй, бүрхэг залбирдаг хүмүүс бий. Гэвч залбирах ёстой шалтгаанаа мэдэж аваад, тодорхой зорилго тавин залбирвал илүү үнэн сэтгэлийн залбирал биднээс гарах юм. Одоо яагаад залбирах хэрэгтэй талаар судалцгаая. 1. Бурханд талархахын төлөө залбирах хэрэгтэй Амьдралд Бурханы хайр, ивээлийг мэдрэх үе их байдаг. Бурханы ивээсэн олон ивээлд талархахын тулд…
-
Залбирал гэж юу вэ?
Залбирал бол Бурханаас ерөөл авах ёслол юм. Ерөөл төдийгүй өөрөө шийдэж чадахгүй янз бүрийн хүнд нөхцөл байдалд орвол халуун хайраараа тусалж өгөхийг Бурханаас гуйх ёслол юм. Хүн ертөнцөд амьдрахад бусдын тусламж хэрэг болох үе зөндөө байдаг. Энэ нь хүнд өгөгдсөн чадвар хэмжээ хязгаартай байдгаас юм. Бид Бурханы туслалцаагүйгээр амьдарч чадахгүй. Тиймд бидний ядмаг доройг мэдээд…
Мөргөл
-
Амралтын өдрийг яаж угтах ёстой вэ?
Бурханы өгөх ерөөлийг хальж бялхтал авахын тулд Амралтын өдөрт хэрхэн бэлдэх ёстойг мэдэж авцгаая. 1-рт, Амралтын өдрийн өмнөх өдөр бол бэлтгэлийн өдөр Амралтын өдрийн өмнөх өдрийг бэлтгэлийн өдөр гэдэг. Хувийн ажлаа аль болох нэг өдрийн өмнө буюу бэлтгэлийн өдөрт цэгцэлж дуусгах нь зүйтэй. Учир нь махан биеийн алив ажлаас болж сүнсээрээ, үнэнээр Амралтын өдрийг сахихад…
-
Мөргөлийн тухай
Мөргөл гэдэг нь мөнхөд үхэхээс өөр аргагүй бидэнд мөнх амь, ерөөл, аврал соёрхож, гэм нүглийг маань үнэгүйгээр уучлан, биднийг тэнгэрийн хаанчлал өөд хөтөлж буй Бурханы эрхэм дээд хайранд талархаж, залбирал, магтаалаар яруу алдар өргөн, өөрийгөө даруу болгож, Бурханд хүндэтгэл илэрхийлэх ёслол юм. Тэгвэл бид хэзээ мөргөл тэмдэглэх ёстой вэ? Мөргөл тэмдэглэх өдрүүдийн тухай доор сийрүүлье….
-
Мөргөлийн зорилго
Бид тэнгэрт нүгэл үйлдсэн нүгэлтнүүд юм. Аврал соёрхсон Бурхандаа мөргөх зорилго нь юу вэ? Нэгдүгээрт, мөргөлөөр Бурхан ба бидний хоорондох харилцаа батлагдана Бидний мөргөж үйлчлэх оршихуй бол Бурхан юм. Бурхан бол тэнгэр газрыг бүтээн, хүмүүст амь ба амин амьсгал өгч, нүгэлтэн биднийг авран, үнэний сургаалаараа тэнгэрийн хаанчлалыг амласан Нэгэн юм. Бүхнийг бүтээгч Бурханд юу дутагдлаа…
Үйлчлэл
-
Сайн үйлсээрээ Бурханаа алдаршуул
Эргэн тойронд маань Бурханд итгэдэггүй хүн олон байдаг. Тэд Бурханд итгэдэг хүмүүсийн сэтгэл, үг яриа, үйлдэл нь Бурханд итгэдэггүй хүмүүсийнхээс илүү дээр гэсэн төсөөлөлтэй байж, тэр хандлагаараа ханддаг. Тиймээс бидний үг үйлдэл нэг бүр Бурханыг алдаршуулж ч болно, Бурханы яруу алдрыг халхалж ч мэднэ. Үүнийг ухаарч Бурханыг алдаршуулдаг байхын төлөө хичээх ёстой. Есүс ч мөн…
-
Үнэн доторх ерөөлтэй үйлчлэл
Үйлчлэл гэдэг бол эрхэм, үнэ цэнэтэй ажил боловч үнэнийг мэдэхгүйгээр амь бие хайргүй зүтгэдэг үйлчлэлд Бурханы ерөөл амлагдаагүй юм. Харин үнэн доторх үйлчлэлд Бурханы асар их ерөөлийн амлалт шингэсэн байдаг. Тэгвэл бид одоо ямар сэтгэлээр үйлчлэх үед илүү их ерөөл авахыг Бурханы сургаалаас судалж үзэцгээе. 1. Үйлчилдэг нэгэн болох хэрэгтэй Үйлчлэл гэдэг нь “бусдыг хүндэтгэн…
-
Итгэгчид яагаад бие биедээ үйлчлэх ёстой вэ?
Бурхан “Үйлчилдэг нэгэн болоорой” гэж сургасан байдаг. Бид Бурханы энэхүү сургаалын дагуу “үйлчлэх ёс”-ыг эрхэмлэн сахиж, Бурханд тааламжит тэнгэрийн хүүхдүүд болох ёстой юм. Итгэгчид нэг нэгэндээ үйлчлэх ёстойн учир юу болохыг Библиэс тодорхой судлан үзэцгээе. Нэгдүгээрт, Христ Өөрийн биеэр үйлчлэх жишээ үзүүлсэн. Та нарын дунд бүү ийм байг. Харин та нарын дунд хэн чинь агуу…
-
Итгэгчид бие биетэйгээ хэрхэн харьцах ёстой вэ?
Бурхан хүүхдүүдээ сэтгэлээрээ нэгдэхийг хараад баярладаг юм (Дуу 133:1, Фил 2:1-2). Гэсэн хэдий ч хүүхдүүд нь болсон бид зүй бус авирлан, бие биендээ тавих анхаарал халамж сул бол сэтгэлээрээ нэгдэх нь нэн бэрх хэрэг шүү дээ. Тиймээс итгэгч бид өөр хоорондоо ёс зүйтэй хандаж, хайрын сэтгэлээр нэгнээ халамжлан хайрлаж, Бурханд тааламжит эв эеийг цогцлоох ёстой…
Үг яриа
-
Ямар үгээр ярих ёстой вэ? (2)
Бурхан биднийг ямар үг хэлээр яриасай гэж хүсдгийг судалж үзэцгээе. 1. Талархлын үг Харин ариун хүмүүст үл нийцэх аливаа садар самуун, бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурдагдаг. Садар булай, шалиг балай эсвэл самуун балиар яриа нь зохимжгүй. Харин оронд нь талархалаа өргө. Ефе 5:3-4 Библид талархлын үгээр ярих ёстойг сургасан байдаг. Нүглийн…
-
Бид ямар үгээр ярих ёстой вэ? (1)
Үг нь бидний зан чанар, бодол санаа, сэтгэл хөдлөлийг илтгэдэг. Тиймээс авралын амлалт хүлээн авсан Бурханы хүүхдүүдийн хувьд бид ивээлтэй, талархлын үг их хэлж, Бурханаа алдаршуулах ёстой юм. Бурхан биднийг ямар үг хэрэглээсэй гэж хүсдгийг Библиэс харцгаая. 1. Бүх муу муухайг зайлуулж, тустай үг хэл Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй…
-
Үгээрээ ерөөгдөж, үгээрээ хараагдана
Хэлсэн үгээрээ ерөөл авсан болон хэлсэн үгнээсээ болж хараал хүртсэн хүмүүсийн тухай Библид бичсэн байдаг. Тэдний түүхээр дамжуулан бид ямар үг хэлэх ёстойгоо бодоцгооё. 1. Тэнгэрийн хаанчлалын түлхүүр авсан Петр “Цезарь… Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь —Ионагийн…
-
Үг чухал
“Ганц үгээр мянган өр төлнө” гэдэг солонгос хэлц үг бий. Нэг үг бүр мянган өр төлөхүйц тийм чухал гэсэн утгатай үг л дээ. Бурхан ч мөн Библийн олон хэсэгт үгийн чухлыг сургамжилсан байдаг. Библиэр дамжуулан үгийн чухлыг судалж үзэцгээе. 1. Үг нь бидний сэтгэлийн тольтой адилхан юм. Мод сайн аваас үр жимс нь сайн, мод…
Бурханы үг
-
Бурханы үг судлах ёстойн учир
Бид яагаад Бурханы үгийг шимтэн судлах ёстой юм бол? Үүний учир шалтгааныг Библиэс тодруулцгаая. 1. Бид сүнсний амийнхаа төлөө Бурханы үг судлах ёстой. Бурханы үг нь амийн хоол юм. Есүс биднийг Бурханы үгээр амьдарна хэмээсэн байдаг. Гэвч Есүс —“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг хэмээв. Мат 4:4…
-
Бурханы үг нь туйлын үнэн юм
Бурханы үг бол туйлын үнэн бөгөөд туйлын үнэн юманд шалтаг тайлбар гэж байдаггүй. Бурханы үг бол туйлын үнэн учраас зөвхөн дуулгавартай дагах хүмүүст ерөөл өгөгддөг. Иймд Бурханы үгийг туйлын үнэнд үзэх нь ерөөлийн зам, авралын зам юм. 1. Ноагийн бүхээг Бороо ордоггүй байхад Бурхан Ноад том бүхээг хий гэсэн тушаал буулгажээ. Бурханы зааварласан бүхээгний хэмжээ…
Тэвчээр
-
Тэвчээртэй байх ёстойн учир
Итгэлийн амьдралд яагаад бид тэвчээртэй байх хэрэгтэй вэ? Одоо Библиэр учир шалтгааныг нь судалж үзэцгээе. 1. Аврал авахын тулд тэвчээр хэрэгтэй Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ. Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно. Мат 10:21-22…
-
Тэвчээрээр ерөөгдсөн итгэлийн өвөг дээдэс
Тэвчээрээр ерөөл авсан итгэлийн өвөг дээдсийн талаар Библид тэмдэглэгдсэн байдаг. Тэдний ул мөрөөр дамжуулан өнөө үед бидэнд байх ёстой тэвчээрийн талаар судалж үзэцгээе. 1. Иовын тэвчээр Иов бол үнэнч шударгаар Бурханд үйлчилдэг, Бурханы мэлмийд зөвт сайн хүн байв. Мөн олон хүүхэдтэй, эд хөрөнгө ч элбэг дэлбэг, махан биеэр гачигдах юмгүй амьдарч байжээ. Гэтэл Иовд атаархсан…
Тушаал
-
Гэрээний ач холбогдол
Хүний амьдралын юм бүхэн амлалт тохиролцоо, гэрээн дээр тогтож байдаг. Ажил төрөл, хосуудын гэр бүл бололцох, эд зүйл худалдах, худалдан авах гээд бүгд амлалт, гэрээн дээр тулгуурладаг. Эрт үед бараа таваар солилцох тогтолцоотой байсан бол одоо бэлэн мөнгө, чек, зээлийн карт зэргийг ашиглах тогтолцоотой болж хувирсан. Уг нь адилхан л цаас. Гэтэл заримыг нь ариун…
-
Бурханы тушаалыг яагаад сахих ёстой вэ?
Бурханы ард түмэн мөн л бол Бурханы бий болгосон тушаалуудыг эрхэмлэн сахих ёстой. Одоо Библиэр дамжуулан бид яагаад Бурханы тушаалыг сахих ёстойгоо судлан үзэцгээе. 1. Бурханыг хайрладаг хүн Түүний тушаалыг сахина. Хүмүүс хайртай хүнтэйгээ учраад ямар ч аргаар хамаагүй хайраа илэрхийлэх гэж хичээдэг. Зарим нь захидлаар, зарим нь сарнай цэцгээр, зарим нь янз бүрийн бэлэг…
-
Хүний тушаал
Бурханы ард түмэн мөн л бол Бурханы тушаалыг сахих нь мэдээжийн хэрэг. Гэвч өнөө үед өөрсдийгөө Бурханы ард түмэн хэмээдэг христийн шашинтнуудын ихэнх нь Бурханы тушаалын оронд Библид байхгүй хүний тушаалыг сахицгааж байна. Хүний тушаалын төлөөлөл бүхий жишээг доор сийрүүлье. 1. Ням гаргийн мөргөл Бурханы товлосон долоо хоног тутмын мөргөлийн өдөр нь Амралтын өдөр юм…
Бусад
-
Сатаны сорилтыг ялсан итгэлийн өвөг дээдэс
Ертөнцийг бүтээсэн цагаас хойш л Сатан янз бүрийн арга залиар Бурханы хүүхдүүдийг мэхэлсээр ирсэн. Бид Бурханаас ерөөл авч, мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохын төлөө Сатаны бүх сорилтыг ялан гарах ёстой. Сатаны сорилтыг ялсны дараа ерөөл авсан итгэлийн өвөг дээдсийн тухай олон тэмдэглэл Библид бий. Тэдний жишээн дээр сорилтыг ялан гарахын тулд бид ямар итгэлтэй байх ёстойгоо…
-
Сатаны сорилт ба ялалт
Сатан үргэлж материаллаг зүйл, нэр алдар, тэмцэл, үзэн ядалт, эрх мэдэл, мөнгө, хайр дурлал, хардалт, атаархал, нэр нүүрээ бодох гэх зэрэг махан биеийн зүйлсийг хэрэгслээ болгон сүнсний ертөнцийг зорьж байгаа бидний сэтгэлийг доройтуулан сульдааж, эцэс сүүлд нь итгэлийг маань унагаж, тэнгэрийн хаанчлалд орж чадахгүйд хүргэдэг. Сатаны ийм сорилтыг бид ялж, тэнгэрийн хаанчлал руу явах өдрийг…
-
Сионд хичээнгүйлэн цуглах ёстойн учир
Эцэг эхчүүд хүүхдүүдээ хамт цугласан байхыг хараад баярладаг шиг Бурхан итгэгчдээ цуглахыг хүсэж, цуглаж буй тэр газар нь ерөөлөө буулгадаг юм. Би та нарт дахин хэлье. Та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Эцэг минь үүнийг чинь тэдэнд үйлдэх болно. Учир нь хоёр буюу гурвуулаа Миний нэрээр…