WATV.org is provided in English. Would you like to change to English?

Үнэн доторх ерөөлтэй үйлчлэл

861 Үзсэн тоо

Үйлчлэл гэдэг бол эрхэм, үнэ цэнэтэй ажил боловч үнэнийг мэдэхгүйгээр амь бие хайргүй зүтгэдэг үйлчлэлд Бурханы ерөөл амлагдаагүй юм. Харин үнэн доторх үйлчлэлд Бурханы асар их ерөөлийн амлалт шингэсэн байдаг. Тэгвэл бид одоо ямар сэтгэлээр үйлчлэх үед илүү их ерөөл авахыг Бурханы сургаалаас судалж үзэцгээе.

1. Үйлчилдэг нэгэн болох хэрэгтэй

Үйлчлэл гэдэг нь “бусдыг хүндэтгэн үйлчлэх ажил” гэсэн утгатай. Дээд нь дорддоо үйлчилдэггүй болохоор үйлчилдэг нэгэн болохын тулд өөрийгөө бусдаас дорд болгох хэрэгтэй. Есүс ч мөн чанараараа Бурхан боловч махан биеийн хувцсыг өмсөн боолын дүрээр ирээд, дуулгавартай байх ба үйлчлэлийн жишээг Өөрийн биеэр үзүүлсэн шүү дээ (Лук 22:26-27). Бид энэ мэт Есүсийн сургаалыг санаж, боолын байр сууринаас Бурхан болон ах дүү, эгч дүүдээ чин сэтгэлээсээ үйлчлэх ёстой. Үйлчилдэг нэгэн болж үнэн дотор үйлчилбэл тэнгэрийн хаанчлалд Бурханаас ерөөл болон яруу алдрыг хүртэх болно.

2. Бага юманд ч итгэмжтэй сэтгэлээр үйлчлэх ёстой

Бага юманд итгэмжтэй нэгэн том юманд ч итгэмжтэй гэдгийг Бурхан мэдүүлж өгсөн байдаг (Лук 16:10).

Үйлчлэл ч мөн адилхан. Эд материал болон цаг хугацаа их зарцуулагдах үйлчлэл л сайн үйлчлэл биш юм. Багахан үйлчлэл ч гэсэн итгэмжтэй сэтгэлээр хийвэл Бурханаас маш их ерөөл авна.

Жишээ нь мөргөлийн өдөр бид ямар үйлчлэл хийж болох талаараа бодоод нэг үзье. Ах эгч дүүсээ хамтдаа Сион руу хөтлөх, баяртайгаар дотночлон угтах, ариун өргөө цэвэрлэх, гоёж чимэглэх, эмхэлж цэгцлэх, бие сэтгэл нь шархалсан ах дүү нараа асарч сувилж, тайвшруулан, тэдний төлөө залбирах, мөн тэдэнд үг дамжуулах зэрэг бидний хийж чадах янз бүрийн үйлчлэл бий. Өчүүхэн бага юманд итгэмжтэй нэгэн том юманд ч итгэмжтэй байдаг хэмээн айлдсан Бурханы үгийн дагуу өчүүхэн бага юманд ч итгэмжтэйгээр үйлчилж, Бурхандаа баяр баясгалан өргөх Бурханы хүүхдүүд болцгооё.

3. Өөрт байгаа талантаараа Бурханы төлөө ажиллах үйлчлэгч болоорой

Хөгжмийн авьяастай, зохиож бичих чадвартай, сургаал сайн заадаг, эдгээрээс гадна эрүүл мэнд, эд зүйл, албан тушаал гээд бидэнд байгаа давуу тал болон авьяас нь бүгд Бурханаас өгсөн талант юм. Бурхан бидэнд талант өгсөн нь тэдгээрээр Бурханы төлөө ажиллаж үйлчлүүлэхийн тулд юм. Бидэнд өгөгдсөн бүх зүйл Бурханаас ирсэн гэдгийг бүү мартаарай (1Kор 4:7). Тэгээд өөрт байгаа талантаараа Бурханы төлөө ажиллах үйлчлэгч болоорой.

4. Даруу болон золиослох сэтгэлээр үйлчлэх ёстой

Даруу байдал, золиослох сэтгэл байхгүй бол ямар ч ажил хийсэн бардам болоход амархан. Бардам сэтгэлээр хийсэн үйлчлэл огтхон ч жинхэнэ үйлчлэл болж чадахгүй, зөрчилдөөн үүсгэх талтай байдаг. Хайр болон золиослох ухаантай байж, даруу сэтгэлээр ажиллах үйлчлэл нь Бурхан тааламжтайгаар хүлээн авах жинхэнэ үйлчлэл болж чадна. Иймээс жинхэнэ үйлчлэлийг үзүүлэх юм бол ах эгч дүүс нэгдмэл болж, өөрөө ч ивээл ерөөл их авах болно.

Ах эгч дүү нартаа аяга хүйтэн ус өгсөн хэн боловч огтхон ч шагналаа эс алдана хэмээн Бурхан айлдсан (Мат 10:42). Энэ нь сүм болон ах дүү, эгч дүүгийхээ төлөө хийсэн үйлчлэл нь хэдийгээр өчүүхэн үйлс байлаа ч Бурхан том ерөөлөөр буцаан төлнө гэсэн үг юм. Бид энэхүү Бурханы амлалтыг санаж, баяр хөөртэй сэтгэлээр үйлчлэхэд хичээцгээе. Мөн аврал өгсөн Бурхандаа талархаж, үнэнхүү сэтгэлийн жинхэнэ үйлчлэлийг үзүүлдэг байцгаая.

Тунгаах зүйлс
Үйлчлэл гэдэг нь ямар утгатай вэ?
Үнэн дотор үйлчлэл хийгээд Бурханаас ерөөл авч байсан бол тэр тухайгаа ярилцаарай.