Халамжийг сайжруулах нь
Аз жаргалтай амьдралын төлөө ялгаварлал гэж үгүй хайрыг бид бүх хүнтэй хуваалцдаг.
Үндэс угсаа, арьс өнгөөр, мөн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настан гэж ялгаварлан гадуурхдаггүй аз жаргалтай амьдралын төлөө бид халамжийн үйлсэд анхаарлаа хандуулж ирсэн. Ар гэр, улс нийгмийнхээ төлөө бүх насаараа зүтгэсэн ахмад буурлууд, улс орны ирээдүй болсон хүүхэд залуустаа баяр баясгалан, аз жаргал бэлэглэж байна.
Хүүхдийн халамж
- Хүүхдийн халамжийн байгууллагад туслах
- Гадуурхагдсан хүүхдүүдэд туслах
- Ядуу хүүхдүүдэд туслах
Өндөр настны халамж
- Өндөр настнуудыг хүлээн авах
- Үсчин, гоо заслын үйлчилгээ үзүүлэх
- Ганц бие өндөр настанд туслах
- Ахуйн хэрэглээний бараа, эм тариа хандивлах
Олон соёлт өрхөд туслах
- Хоол хүнс хандивлах
- Ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хандивлах
- Гадаад иргэдэд зориулсан оркестрын хандивын тоглолт
Өсвөр үеийнхний халамж
- Сургалтын эд хэрэгсэл хандивлах
- Сургуулийн орчныг тохижуулах
- Сургалтын төлбөр олгох
- Зан төлвийн сургалт
Нийгмийн халамж
- Төрийн байгууллагуудад туслах
- Нийгмийн хэв журам сахиулах компанит ажил
Хөршөө хайрлах
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж
- Бага орлоготой болон өрх толгойлсон өндөр настан өрхөд туслах
- Тариаланч, загасчдад туслах
- Ахуйн хэрэглээний бараа, дулаалгын хэрэгсэл хандивлах
- Амьжиргааны зардлаар туслах
- Өвлийн кимчи дарж хандивлах
- Базаар зах ажиллуулах
Соёлын харилцаа
- Хандивын тоглолт
- “Хөрштэйгөө хамт” тоглолт
- “Хиллинг” тоглолт
- “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэн
- “Эцгийн чин сэтгэлийг уудлахуй” шүлэг зургийн үзэсгэлэн
Хүүхдийн халамжийн байгууллага болон гадуурхагдсан хүүхдүүдэд туслах нь
Хоол тэжээлийн дутагдалд орсон болон асрамжийн газрын хүүхдүүдийг эрүүл чийрэг, цог золбоолог өснө хэмээн найдаж тусламжийн гараа тэдэнд сунгаж байна. Эхийн сэтгэлээр бид тэдэнд халуун дулаан гэр бүлийн хайрыг болон итгэл найдвар түгээдэг.
Ахмадуудаа ачлах нь
Ар гэр, улс нийгмийнхээ төлөө насан турш өөрсдийгөө зориулж ирсэн ахмадуудаа аз жаргалтай байгаасай гэсэндээ бид тэдэнд ачлал хүндэтгэл үзүүлдэг билээ. Ганц бие өндөр настнууд, мөн өвчин эмгэг, ядуу зүдүү байдлаасаа болоод өтөл насаа асрамжийн газар зүдрэн өнгөрөөж байгаа ахмадууддаа бид тусалдаг.
Олон соёлт өрхөд туслах
Харь оронд өрх гэр үүсгэн амьдарч байгаа олон соёлт өрх бий. Бид тэднийг халуун дулаан хайр мэдрэн, итгэл найдвар олж аваасай гэсэндээ тусламжийн гар сунгаж, хүний нутагт амсах зовлонг нь ойлгон, урам зориг бэлэглэдэг.
Ажиллах хүчээр туслах нь
Ард иргэдийн амьдралын суурь болсон хөдөө аж ахуй, загас агнуур, мал аж ахуй эрхэлдэг хүмүүст бид Эхийн хайр дамжуулж байна. Залуучууд нь төв бараадах болж, ажиллах хүчээр дутсан тэднийг бага ч болов тайтгаруулах үүднээс бид тэдний үр суулгах, тариа тарих, ургац хураах зэрэг ажилд тусалж, амьдралд нь хэрэгтэй эд зүйлсийг ч бэлэглэдэг.
Соёлын арга хэмжээ
Хатуу ширүүн энэ ертөнцийн амьдралд цөхөрсөн хүн зонд сэтгэлийн эдгэрэл болон амралт бид бэлэглэдэг. Уг ажлынхаа хүрээнд Мессиа оркестын тоглолт, “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэн гэх зэрэг соёлын арга хэмжээ зохион байгуулж байна.
Нийгмийн халамж
Бүс нутгийн хөгжил, иргэдийн харилцаа, эв нэгдлийн төлөө олон талт ажил зохион явуулдаг. Ард иргэдийнхээ аз жаргал, амар тайвны төлөө нойр хоолгүй зүтгэж байгаа хүмүүст ч талархсанаа илэрхийлэн урам өгч байна. Эв нэгдлийн төлөө бүс нутгийн хийж байгаа ажилд туслан, нийгмийн хэв журмыг сахиулах компанит ажил зохион байгуулж, тал бүрийн хичээл зүтгэл гаргаж байна.
Дэлхий нийтийн эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийн төлөө
Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл, эв нэгдлийн төлөө бид олон улсын спортын тэмцээн наадам, улс нийгмийн чанартай арга хэмжээнд сэтгэл гарган оролцож төрөл бүрийн спортын тэмцээн наадмыг хөгжөөн дэмждэг юм. Орон гэрээ эв эетэй байлгах гэдэг Эхийн нөөлөг хайраар бид хүн төрөлхтний энх тайван, аз жаргалын төлөө зүтгэж байна.