Боловсролын дэмжлэг

Хүүхэд сурагчдыг чанартай боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлж байна

Ирээдүй хойч үеийн гол эзэд болсон хүүхэд багачуул, өсвөр насныханд сургалтын таатай орчинд чөлөөтэй суралцах боломж олгохын тулд бид боловсролын чиглэлээр олон ажил зохион байгуулж дэмжлэг үзүүлдэг юм. Гамшигт нурсан сургуулийг сэргээн засварлах, сургуулийн байр барьж байгуулах, сургуулийн орчныг сайжруулах, сургалтын тоног төхөөрөмж хандивлах гэх мэтчилэн.

Сургууль барьж байгуулах
Зан төлвийн сургалт
Сургуулийн орчныг сайжруулах
Сургалт
Ухамсар сайжруулах
Санхүүгийн дэмжлэг туслалцаа
Сургалтын хэрэгсэл хандивлах
Сургууль барьж байгуулах
  • Гамшигт нурсан сургуулийг сэргээн засварлах
  • Сургалтын тоног төхөөрөмж хандивлах
  • Кабинет тохижуулах
  • Хүүхдийн тоглоом угсрах
  • Ариун цэврийн өрөө засварлах
  • Усны нөөцлүүр хандивлах
Сургуулийн орчныг сайжруулах
  • Сургуулийн орчныг тохижуулах
  • Сургуулийн их цэвэрлэгээ
  • Сургуулийн орчныг цэвэрлэх
  • “Green campus” их цэвэрлэгээ
Санхүүгийн дэмжлэг туслалцаа
  • Сургалтын тэтгэлэг
  • Сургуулийн төлбөр олгох
  • Амьжиргааны зардал олгох
  • Бага орлоготой өрхийн хүүхдүүдэд дүрэмт хувцас авах хандив гардуулах
Сургалтын хэрэгсэл хандивлах
  • Ширээ, сандал, самбар
  • Хичээлийн хэрэгсэл
  • Цүнх
Зан төлвийн сургалт
  • Өсвөр насныхан болон сурагчдын эцэг эхчүүдэд зориулсан тусгай лекц
  • Сурагчдын оркестрын тоглолт
  • Кейс сургалт
  • Галын аюулгүй байдлын сургалт
  • Сайн дурын ажил
  • Залуучуудын хөтөлбөр боловсруулах
  • Оюутан сайн дурынхны багийн үйл ажиллагаа
Ухамсар сайжруулах
  • Сургалтын форум болон семинар
  • Сургуулийн орчны хүчирхийллээс сэргийлэх компанит ажил
  • Дуут дохио хориглох компанит ажил
  • Глобал гэмт хэргээс сэргийлэх компанит ажил

Гамшигт нурсан сургуулийг сэргээн засварласан нь

Бид газар хөдлөлт гэх мэт гэнэтийн гай гамшгийн улмаас нурж сүйдсэн сургуулийн барилгыг сэргээн засварлаж, сурагчдыг ая тухтай сурах орчноор хангадаг юм. 2015 онд Непалд болсон томоохон газар хөдлөлтийн үеэр нэг дор 2400 орчим сургууль нурж, сурагчид хичээллэх байргүй болсон билээ. Бурханы сүмийн оюутан залуус төдийгүй нийт итгэгч “Эхийн сургууль (Mother School)” төслийн хүрээнд майхан-танхим барин хичээллүүлж байв. Барилгын нуранги үүсэх магадлалтайгаас түр-танхимд хичээллэх ёстой болсон сурагчдад итгэл найдвар дүүрэн гэрэлт ирээдүйнх нь төлөө сургуулийн бат бөх байр барьж өгөв.

Сургалтын хэрэгсэл хандивлах

Бид хүүхэд багачуул, өсвөр үеийнхэнд таатай орчинд суралцах боломж бүрдүүлж өгөх үүднээс дэвтэр, үзэг харандаа, хичээлийн хэрэгсэл, цүнх, ширээ сандал, сургалтанд хэрэглэгдэх эд зүйлс болон тоног төхөөрөмж хандивладаг.

Сурч боловсроход нь дэмжлэг үзүүлж тэтгэлэг гардуулав

Сургалтын тэтгэлэг, төлбөр олгон, сургуулийн дүрэмт хувцасны болон амьжиргааны зардал мөнгө хандивлаж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тэдэнд дэмжлэг үзүүлж байна. Сурах боломж муутай хүүхдүүдэд боломж олговол тэд цаашдаа зөв өсөж төлөвшинө гэдэгт найдаж байна.

Өсвөр үеийнхэнд зориулсан зан төлвийн сургалт

Бид өсвөр үеийнхнийг сурган хүмүүжүүлэхийн тулд эцэг эхчүүдтэй хамтран ажилладаг. Цаашдынх нь ирээдүй, хүнтэй харилцаж сурах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэм болох үүднээс нийгмийн бүхий л салбарын нэр алдартай хүмүүсийг урьж авчран, ёс зүйн сургалт, сургуулийн орчны хүчирхийллээс сэргийлэх гэх мэт сэдвээр зан төлвийн тусгай лекц уншуулдаг юм.

Кейс сургалт & Сайн дурын ажил

Өсвөр насныханд зориулан газар дээр нь очиж кейс сургалт зохиох ажлыг өргөн цар хүрээнд явуулж, ирээдүйн зорилгоо тодорхойлоход нь туслан, улмаар энэ талын боломжоор хангадаг юм. Төрийн болон бусад салбарын байгууллагатай танилцах нь тэдэнд тал бүрийн кейс сургалт болдог аж. Сурагчид шинэлэг зүйлстэй газар дээр нь танилцсанаар тэдний мэдлэгийн цар хүрээ тэлж, бусадтай хэрхэн зохицон амьдрахад суралцдаг.

Сургуулийн орчныг тохижуулах нь

Сургуулийн ойр орчныг цэвэрлэх, хүүхдийн сэтгэл оюунд эерэг нөлөөтэй ханын зураг зурж, сургалтын тоног төхөөрөмж арчиж цэвэрлэх замаар сурч боловсрох таатай орчин бүрдүүлж өгөхийг зорьж байна.