Солонгос

Библийн зөгнөл дагуу Сүнс болон Сүйт бүсгүйн ирсэн
дорно зүг дэлхийн хязгаарын ерөөлтэй улс.

Korea

Дэлхий дахиныг авралд хүргэх үнэний талбар

“Буудайн үр газар эс унан, эс үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвээс олон үр гаргана” (Иохан 12:24) гэсэн үгийн дагуу Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурханы хайр золиосоороо тарьсан амийн үр Солонгос орон даяар нахиалж, арвин их үр жимс ургуулсан юм.

Байгуулагдаад ердөө 50-хан жилийн дотор Солонгос даяар 400 гаруй сүм байгуулагджээ.

Сөүл гэх мэт зургаан томоохон хотод, мөн Гёнги, Ганвон, Чүнчон, Гёнсан, Жонра, Чэжү гэх мэт мужуудад ч сүм байгуулагджээ. Бурханы сүмийн итгэгчид хөрш нийгэмтэйгээ байнга холбоотой ажиллаж, бүс нутгийн иргэдийг нэгтгэж чаддаг байна. Түүнчлэн солонгос зөнч нар дэлхийн бусад улс руу явж, авралын үнэнийг тунхаглах тулгуур чулууны үүрэг гүйцэтгэдэг ажээ.

Солонгос дахь Бурханы сүм