Түншлэл

Дэлхий нийтийн гэрэлт ирээдүйн төлөөх хамтын ажиллагаа

Бурханы сүм байгаль хамгаалах, хүний эрхийг хамгаалах, боловсролын дэмжлэг туслалцаа, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон орон орны засгийн газар болон орон нутгийн удирдах байгууллага, их сургууль зэрэгтэй тогтвортой хамтран ажиллаж, 7 тэрбум хүний гэрэлт ирээдүй, тогтвортой хөгжлийн төлөө олон улсын харилцаа, эв нэгдлийг бэхжүүлж байна.

Түүхэнд анх удаа НҮБ-ын Нэгдсэн сангийн дээд хэмжээний уулзалтанд сүмийн байгууллага уригдан оролцлоо

Бурханы сүмийн ерөнхий пастор Ким Жү Чоль илтгэл тавив

2016 оны 12 сарын 13-ны өдөр АНУ-ын Нью Йорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд зохиогдсон НҮБ-ын Нэгдсэн сангийн (Central Emergency Response Fund, CERF) дээд хэмжээний уулзалтанд анх удаа Бурханы сүм уригдан оролцлоо. Орон орны сайдууд, НҮБ-ын гишүүн орнууд, НҮБ-ын салбар байгууллагууд оролцсон уг уулзалтанд шашны байгууллага уригдан оролцсон нь онцгой ховор тохиолдол юм. Энэ нь НҮБ-ын зүгээс Бурханы сүмийн сэтгэл шингэсэн сайн дурын ажлыг өндрөөр үнэлсэнтэй холбоотой ажээ.

НҮБ-ын Нэгдсэн сан

Гайтид болсон газар хөдлөлтийн дараа тусламжийн мөнгө хандивласан нь

Бурханы сүмийнхэн 2010 оны эхээр газар хөдлөлтөнд өртсөн Гайти улсад туслахаар Мессиа оркестрын хандивын тоглолт зохион байгуулжээ. Уг тоглолтонд 8000 орчим хүн оролцов. Тэр жилийн 6 сард Ким Жү Чоль ерөнхий пастор НҮБ-ын Нэгдсэн санд зуун мянган ам.долларын хандив гардуулсан юм. НҮБ-ын зүгээс Бурханы сүмийн төлөөлөгчийг тусгайлан хүлээн авч уулзан, хамтарч ажиллах санал тавьсан байна.

ТХЗ (SDGs)-г
хэрэгжүүлэх хамтын гэрээ байгуулсан нь

Бразил, Санто Андре хотын захиргаа
2017-07-18
ӨАБНУ, Цване хотын захиргаа
2017-07-27
Энэтхэг, Райпур хотын захиргаа
2017-08-02
Энэтхэг, Бангалор хотын захиргаа
2017-11-16
Бразил, Сан Паулу, Гуаианасес дүүргийн захиргаа
2017-07-27
Монгол, Улаанбаатар, Хан-Уул дүүргийн захиргаа
2017-07-24
Монгол, ЦССҮТ
2017-07-24
Монгол, ХААИС
2017-07-24
Энэтхэг, Бангалор, Сейнт Жосеф бэлтгэл их сургууль
2017-08-01
Энэтхэг, Райпур, Калинга их сургууль
2017-08-02

ТХЗ-г хэрэгжүүлэх олон улсын түншлэл

ТХЗ (SDGs)-н талаарх ойлголтыг нэмэгдүүлж, уг зорилтод оюутнуудын оролцоотой хүрэхийн тулд Солонгос, Англи, АНУ, Перу, Мексик, Тайвань, Энэтхэг, Аргентин, Филиппин зэрэг 10 орны 11 бүс нутагт олон улсын форум зохион явууллаа. Үүгээр дамжуулан гал халуун сэтгэлтэй, аливаад оролдлоготой оюутан залуусын үйл ажиллагааг илүү системчлэн, олон байгууллагатай түншлэл тогтоон, практик ажиллагааг өргөтгөсөн байна.

НҮБ-ынТХЗ-н холбогдох хүмүүстэй уулзалт хийсэн нь

АНУ-д зочилсон ASEZ-н гишүүд Нью Йорк хотноо байрладаг НҮБ-ын ТХЗ-ын холбогдох албаныхантай уулзаж, ТХЗ-г хэрэгжүүлэхийн төлөө санал солилцон, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлжээ. Улмаар тэд Вашингтон Ди Си хотод байрлах Африкийн 5 орны ЭСЯ-д зочлон очиж, тэдгээр оронтой хэрхэн хамтын ажиллагаа явуулах талаар хэлэлцжээ. Орон орны элчид сайдууд ASEZ-н үйл ажиллагааг идэвхтэй дэмжихээ амлалаа.

Непалын газар хөдлөлтийн дараа нөхөн сэргээх ажил явуулж, MOU гэрээ байгуулсан нь

2015 онд Непал улсад 7.8 баллын хүчтэй газар хөдөлж, байшин барилга нурсан юм. Бурханы сүмийн итгэгчид нөхөн сэргээх болон аврах ажиллагаанд бие сэтгэлээ зориулан оролцлоо. Үүний зэрэгцээ тэд газар хөдлөлтийн улмаас нурсан сургуулийн байрыг сэргээн барихын төлөө Непал улсын Боловсролын яамтай MOU гэрээ байгуулан, “Эхийн сургууль (Mother’s school)” хөтөлбөрийг хэрэгжүүлж, газар хөдлөлтөнд нурсан хоёр ч сургуулийн байрыг шинэчлэн барьсан юм.

2016 оны 11 сард Ким Жү Чоль ерөнхий пастор Непал улсад айлчлан, Кабред баригдсан Шри Бавани бага сургуулийг ашиглалтанд оруулах хандивын арга хэмжээнд оролцов. Шинэхэн анги танхим, ширээ сандал, самбар гэх мэт сургалтанд хэрэгтэй эд зүйл хандивлаж, Непалын хүүхдүүдийн ирээдүйн төлөө дэмжлэг туслалцаа үзүүллээ.

Газар хөдлөлтөнд нурсан сургуулийг дахин барих MOU гэрээ

Непал улсын Боловсролын яам
2015-07-29
Бактапур хотын Боловсролын газрын дарга
Дилирам Римал

“Та бүхэн халуун сайхан сэтгэл, нөр их зүтгэлээрээ Непал орны хүүхдүүдэд туслахыг зорьж байгаад туйлын их талархаж байна. Непалын засгийн газар болон Боловсролын газрыг төлөөлөн миний бие өнөөдөр сургууль барих MOU гэрээнд гарын үсэг зураад байна. Непалын засгийн газар маш их баярлаж байгаа шүү.”

Байгаль хамгаалах MOU гэрээ байгуулсан нь

Непал, Катманду хот
2015-07-31
Катманду хотын дарга
Рудра Син Таман

“Та нар “Ногоон Катманду” гэсэн уриан дор нэгдэж, үнэхээрийн сайхан төслийг санаачилжээ. Катмандуд сурч байгаа, Непалын ирээдүй болсон сурагч багачуулд ч ирээдүйдээ сайн дурын ажилд оролцоно гэсэн урам зориг, сэтгэл хөдлөл бэлэглэлээ.”

Байгаль хамгаалах IA гэрээ байгуулсан нь

Непалын үндэсний Трибуван их сургууль
2015-07-31
Үндэсний Трибуван их сургуулийн байгалийн ухааны тэнхимийн профессор багш
Кедар Рижал

“Цаашид Непалын байгаль орчны асуудлын тал дээр бид Солонгос болон Непалын мэдлэг туршлагыг хослуулан, хамтдаа сайн сайхан ажил хийх боломжтой гэж бодож байна. Солонгосоос ирсэн бүх оюутнуудад талархал илэрхийлье.”