Сайн дурын ажил
Бурханы сүм үнэт амь авран, хүнд үеийг хамтдаа даван туулна.
Дэлхийн энх тайван, хүн төрөлхтний аз жаргалын төлөө зүтгэнэ.
Эхийн хайраар бүх хүн аз жаргалтай байх ертөнц
Бурханы бүтээсэн газар дэлхий нь хүн төрөлхтөнд заяагдсан амь амьдралын үндэс суурь билээ. Түүн дотор амьдрагч хүн зон нэгэн их айл юм. Гэтэл дэлхийн хэмжээнд дайн, өлсгөлөн, төрөл бүрийн гамшиг, өвчин эмгэгийн улмаас зовж зүдрэх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Урьдчилан таамаглахын аргагүй тухайлбал нийгэм эдийн засгийн чанартай гай зовлон, байгалийн гамшиг нь хүмүүний амьдрах, сурч боловсрох, эрүүл мэндийн, экологийн гэх мэт хамгийн наад захын эрхийг ч хүртэл булаан авч, хүн төрөлхтний амь насанд аюул заналхийлж байна. Бурханы сүм бүх хүн эрүүл, аз жаргалтай амьдрах, эхийн энгэр мэт дулаахан ая тухтай ертөнц бий болгохыг зорьдог.
Хэрэгжүүлэх үзэл санаа
Эхийн хайр нь аз жаргалын үндэс мөн
Өнөө үеийнхэнд хамгийн хэрэгтэй зүйл бол эхийн хайр. Өгөх хайр, бүгдийг сайнаар харах сэтгэл... Гэр оронд эхийн хайр халамж, золиос тухайн айлыг эв найртай байлгадаг шиг элдэв гамшиг, зөрчил мөргөлдөөн газар авсан дэлхий хэмээх их айл Эхийн хайраар бялхах үед л хүн төрөлхтөн сая нэг мөнхийн аз жаргал, амар тайвныг олох учиртай.
Хүн өөрчлөгдөж гэмээнэ ертөнц өөрчлөгдөнө
Хүн төрөлхтнийг бүрдүүлэгч хамгийн бага нэгж бол “хүн”. Хүн өөрчлөгдөж гэмээнэ айл гэр өөрчлөгдөнө, бүс нутаг, хот, улс орон цаашлаад дэлхий ертөнц өөрчлөгдөнө. Эхийн хайраар хүн бүр өөрчлөгдөн, өөрчлөгдсөн тэр л хүмүүс хамтдаа аз жаргалтай ертөнцийг бүтээнэ.
Бурханы сүм
ТХЗ-н төлөө хамтдаа
Тогтвортой хөгжлийн зорилт (SDGs)-н эцсийн зорилго нь хүн төрөлхтний энх тайван, аз жаргал юм. Бурханы сүм олон улсын байгууллага, орон орны засгийн газар болон байгууллагууд, нийгмийн салбар бүрийнхэн, иргэний нийгэмтэй хамтран ажиллаж ТХЗ-г биелүүлэхэд тус дэм болохыг зорьж байна.
SDGs(Sustainable Development Goals, Тогтвортой хөгжлийн зорилт)
Энэ нь 2015 онд хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн төлөө НҮБ-аас дэвшүүлсэн санаа бөгөөд олон улсын нийгмийн нийтлэг зорилт юм. “Хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй” гэсэн үзэл санаан дор ядуурал, өвчин, сурч боловсрох орчны хүндрэл, эдийн засгийн хямрал гэх мэт хүн төрөлхтөнд тулгараад байгаа томоохон асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө 2030 оныг хүртэл олон улсын нийгмийн хамтдаа хэрэгжүүлэх ёстой 17 зорилго, 169 зорилт, 230 үзүүлэлт юм.
ТХЗ-г хэрэгжүүлэх салбар
Бурханы сүмийн явуулж байгаа нийгмийн сайн дурын ажил нь ТХЗ-той салшгүй холбоотой.
Хүн төрөлтхний эв нэгдэл | Яаралтай тусламж | Гамшгийн дараах нөхөн сэргээлт, яаралтай тусламж, хандивын мөнгө, яаралтай тусламжийн эд зүйл, үнэгүй хоолны үйлчилгээ, гамшгаас хамгаалах сургалт | |
Ядуурал, өлсгөлөнг бууруулах нь | Ядуу өрхөд ахуйн хэрэглээний болон хоол хүнсний тусламж үзүүлэх, мөнгөн хандив | ||
Цэвэр ус, эрүүл ахуй | Усны хомсдолтой улс оронд насос суурилуулах, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх | ||
Эрүүл мэнд | Цусны донорын аян, эмнэлгийн тусламж, эрүүл мэндийн зөвлөгөө, өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажил | ||
Халамжийг сайжруулах нь | Ахмадуудыг хүлээн авах, үсчин гоо заслын үйлчилгээ үзүүлэх, ахмадын халамжийг дэмжих, олон соёлт өрхөд туслах, үзэсгэлэн гаргах, оркестрын тоглолт, улс орон, бүс нутгийн чанартай арга хэмжээнд дэмжиж оролцох, нийгмийн хэв журам сахиулах компанит ажил, фермерүүдэд туслах | ||
Боловсролын дэмжлэг | Гамшигт өртсөн сургуулиудыг сэргээн засварлах, сургалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж хандивлах, сургуулийн орчныг тохижуулах, хичээлийн хэрэгсэл хандивлах, зан төлвийн сургалт явуулах | ||
Байгалиа унаган төрхөөр хадгалах нь | Хүрээлэн буй орчныг тордох, экологи хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль хамгаалах компанит ажлууд | ||
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь | Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь | ||
Түншлэл | ТХЗ-д хүрэхийн төлөөх олон улсын форум, салбар бүрийн байгууллагуудтай санамж бичигт (MOU) гарын үсэг зурах, нөхөрсөг уулзалт хийх, тэднээс дэмжсэн гарын үсэг авах |
Дэлхий дахинд явуулсан сайн дурын ажлын төлөв байдал
Бурханы сүм байгуулагдсан улсад орчны бохирдоос хамгаалах ажил явуулж,
зовж зүдэрсэн иргэдэд урам зориг, итгэл найдвар бэлэглэдэг. Сүмийн итгэгчдээс гадна
ар гэр, хөрш саахалт, найз нөхөд, танилууд, салбар бүрийн холбогдох хүмүүсээ ч уг ажилд татан оролцуулдаг.
Амжилт ололт
Тогтвортой хөгжил бүхий энх тайвны суурийг тавих
- Олон улсын арга хэмжээг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлэх
- Олон улсын соёлын солилцоог өргөжүүлэх
- Олон улсын асуудлыг шийдвэрлэх үүднээс хамтын ажиллагаа, харилцааг бэхжүүлэх
ТХЗ (SDGs)-н хэрэгжилтэнд дэм болох нь
- Ядуурал, өлсгөлөнг багасгах, өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ, хохирогч дүрвэгч, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах, хүүхэд өсвөр үеийнхний сурч боловроход дэмжлэг үзүүлэх
- Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, экологи, ариун цэврийн байгууламж, усны чанарыг сайжруулах, экосистем, ой мод хамгаалах, цөлжилтөөс хамгаалахад туслалцаа үзүүлэх
Улс нийгмийн хөгжлийн төлөөх ажил
- Бүс нутгийг хөгжүүлж, хүрээлэн буй орчныг сайжруулах
- Бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх
- Иргэний байгууллагатай хамтарч, иргэдтэй нэгдэх
Ар гэрийн аз жаргал, айл хөршийн эв найр
- Ар гэр, айл хөршийнхөнтэйгөө цуг сайн дурын ажилд оролцох
- Гэр бүлд зориулсан арга хэмжээ, соёлын арга хэмжээ
- Хөршийн харилцаа холбоо, харилцан ойлголцол
Хүүхэд, өсвөр насныхны зан чанарыг төлөвшүүлэх
- Өөртөө итгэх итгэлтэй, гэр бүлээ илүү хайрладаг болгох
- Мэдлэг туршлагатай, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй болгох
- Үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцааг нь сайжруулах
- Нийгэмшүүлэх
Иргэний ухамсрыг хөгжүүлэх
- Бүхий л төрлийн сайн дурын ажилд оролцуулах
- Бусдыг халамжлахад сургах
- Байгаль хамгаалах ухамсар суулгах
- Бүх хүний төлөө гэсэн хамтач ухамсартай болгох