Библийн үг

Тусгай / Тойм

Үзэгдэх ертөнцийн үйл явдал, мөн чанар, учир шалтгаанаар дамжуулан үл үзэгдэх ертөнц болон Бурханы хүслийг гүнээ тунгаана.

Хэтэрхий оройтохоос өмнө

“Хамгийн чухал дөрвөн зүйл” гэдэг нь дөч гаруй жил хоспис (эдгэршгүй өвчтэй хүмүүст амьдралынх нь сүүлийн мөчийг тайван өнгөрүүлэхэд нь тусалдаг эмнэлгийн тусламж үйлчилгээний нэгэн төрөл) эмнэлгийн эмч хийсэн Ира Байёкийн (Ira Byock) бичсэн ном. Тэрээр номондоо эдгэршгүй өвчтөнүүдэд болон тэдний ар гэрийнхэнд хандан санал зөвлөгөө өгдөг. Энэ нь “Намайг…

Гайхамшигтай ул мөр

Модны их биеийг хөрөөдөөд, модны хөндлөн огтлолыг нь харвал тухайн модны цагиргийн хээ харагддаг. Цаг агаар өөрчлөгдөхөд модны ургах хурд өөр өөр байдгаас болоод цагираг үүсэж бий болдог байна. Эсийн хуваагдал хүчтэй байх үед буюу хавраас зуны хооронд модны доторх бүтэц зөөлөн, өнгө нь тод байдаг бол зуны сүүл эсвэл…

Шоронгоос бичсэн захидал

Жавахарлал Неру бол Махатма Гандитай цуг Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж, хожмоо Энэтхэгийн анхны ерөнхий сайд болсон хүн. Энэтхэг улс Английн колони байсан цаг үеийн турш колоничлолын засаглалыг эсэргүүцсэнийхээ төлөө тэрээр олон удаа шоронд хоригдож байжээ. Найнигийн шоронд хоригдсоныхоо дараа тэрээр цорын ганц охин Индрадаа шоронгоос захидал бичжээ. Гурван жилийн…

​Амь аврахад бидэнд юу хэрэгтэй вэ?

2016 оны Рио де Жанейро хотод болсон Олимпоос алтан медаль авсан Мак Хортон нэгэн шүтэн бишрэгчээсээ и-мэйл авчээ. Тэр и-мэйлд тамирчны цээжнийх нь дээд талд байдаг мэнгэ томорч өмнөхөөсөө илүү хар болсон тул арьсны хорт хавдар байж магадгүй гэж таамаглаж байгаагаа дурдсан байжээ. Хортон нэн даруй эмнэлэг рүү очтол эмч…

Харамсахад хүргэдэг адилхан алдаагаа давтахгүй байх арга

2019 оны 9 сард Сөүл хотын төвд нэг автобус гэнэт зогссон байна. Автобусаа зогсоосон жолооч зорчигчдоос уучлал хүсчихээд, ум хумгүй гараад гүйчихэж гэнэ. Жар эргэм насны нэг эмэгтэй гудманд ухаан алдаж унахад нь аврах гэсэндээ тэгсэн аж. Хажуугаар нь өнгөрч явсан хүмүүс түүнд туслахыг оролдсон ч эмэгтэй ухаан орсонгүй. Харин…

Өгөх хайр

Германы зохиолч Герман Гессегийн бичсэн “Августус” хэмээх богино үлгэрт хайр авах үеийн сэтгэл ба хайр өгөх үеийн сэтгэл хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг харуулжээ. Аавыгаа нас барсны дараа Августус хүү төрсөн аж. Ээж нь нэгэн ид шидтэй өвгөнөөс гуйсанчлан хүү бүх хүний хайрыг авч өсжээ. Үргэлж л бусдын хайрыг авч байсан…

Хамтдаа

Энэ нь өдөрт арван таван ширхэг тамхи татахтай адил биед хор хөнөөлтэй. Энэ нь аливаа өвчнөөр өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг. Эрүүл хүмүүстэй харьцуулбал үүгээр зовж байгаа хүмүүсийн цус харвах магадлал 30%-иар нэмэгдэж, зөнөглөх өвчтэй болох магадлал 40%, зүрхний өвчин тусах магадлал хоёр дахин их байдаг байна. Энэ юу вэ? Энэ бол…

Улаан шошны боов нэг үү эсвэл хоёр уу?

Гол дүр болох нэг ахлах сургуулийн сурагч гэртээ иртэл гал тогооны ширээн дээр нь хоёр улаан шошны боов болон ээжийнх нь үлдээсэн зурвас байлаа. “Дүүтэйгээ нэг нэгээр нь хувааж идээрэй.” Зурвасыг уншаад тэрээр нэг боовыг нь шууд л идчихэв. Тэгтэл нэгийг идээд цадахгүй байхаар нь ээжийнхээ захисныг ч тоолгүй, дүүдээ…

Ач хариулах ухаан

Хятадын Чунчинд бие биенийгээ огт мэддэггүй таван хүн хөгжмийн хамтлаг байгуулжээ. Эмч, гэрийн эзэгтэй, үл хөдлөх хөрөнгийн худалдагч гээд ажил мэргэжил, зан авир нь дор бүрнээ өөр өөр. Түүний хажуугаар бүгд хөгжмийн талаар мэдэхгүй байж гэнэ. Харин тэд гитар, басс гитар, марака (хэмнэлт хөгжмийн зэмсэг) зэргийг гартаа барьж, мэргэжлийн хөгжимчдөөр…

​Аврах зөн совин

Хонгилоор давхиж явсан ачааны машинаас гал дүрэлзэв. Жолооч нь бушуухан хөдөлж, машиндаа байсан гал унтраагчаар гал унтраах гэж ноцолдовч тэр нь төдийлөн хүчтэй биш байжээ. Яг тэр үеэр хажуугаар нь явж байсан машинаас костьюмтай гурван хүн гарч ирэн, жолоочийг холдуулж, уг хонгилд суурилуулсан галын хоолойг татаж гарган, өнөөх галыг унтрааж…

Матадор

Улаан даавуу эргүүлэн бухтай тулалдагчийн гарын авхаалж самбаа, эв дүйд бух хөөрнө. Дайран зүтгэх бухын ар нуруунд өдий төдий жад зоогдсон байх аж. Эцэст нь хурц жад бухын ар дагзыг онож хатгавал улайрсан бух дорхноо шурган унана. Хамгийн сүүлд бухын ар дагзыг жадлан хатгаж, хөнөөдөг хүнийг испани хэлээр матадор (matador)…

Паулын хоёр төрлийн иргэний харьяалал

Иргэний харьяалал гэдэг нь тодорхой нэг улс оронд харьяалагдах эрхийг хэлдэг. Аливаа эд зүйлийг өмчлөх эрх болон ерөнхийлөгчийн сонгууль, парламентын сонгууль зэрэг олон нийтийн сонгуульд сонгох, улс төрд оролцон сонгогдох, төрийн албан хаагчаар томилогдох зэрэг үндсэн эрхийг ямар нэг улс орны иргэний харьяалалтай байж, иргэн нь байж л эдэлнэ гэсэн…

Хувь тавилан

“Ирээдүйд аливаа хүнд, эсвэл ямар нэг зүйлд зайлшгүй тохиох үйл явдал буюу ирээдүйд юу болохыг хянаж захирч байдаг далдын хүч.” Энэ бол “хувь тавилан (運命, destiny)” хэмээх үгийн толь бичгийн утга. Хялбараар хэлбэл хувь тавилан гэгч зүйл нь хүний хүчээр өөрчилж чадахгүй зүйлийг зааж байна шүү дээ. Гутранги үзэлтэй нэгэн…