WATV.org is provided in English. Would you like to change to English?

Өгөх хайр

154 Үзсэн тоо

Германы зохиолч Герман Гессегийн бичсэн “Августус” хэмээх богино үлгэрт хайр авах үеийн сэтгэл ба хайр өгөх үеийн сэтгэл хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг харуулжээ. Аавыгаа нас барсны дараа Августус хүү төрсөн аж. Ээж нь нэгэн ид шидтэй өвгөнөөс гуйсанчлан хүү бүх хүний хайрыг авч өсжээ. Үргэлж л бусдын хайрыг авч байсан тул тэрээр бардам, дээрэлхүү, сэтгэл муутай, элдэв янзын гэмт хэрэг үйлддэг нэгэн болж өсжээ. Улмаар тэр бусдын хайраас ч хүртэл уйдаж, амьдрал нь сонирхолгүй санагдан, амиа хорлох гэж ч хүртэл шийдэж байсан аж. Яг тэр мөчид ид шидтэй өвгөн хүслийг нь асуухаар дахин гарч ирэхэд тэрээр хүн бүрийг хайрлаж чаддаг болохыг хүсэж гэнэ. Маргаашнаас нь хүү өөрийгөө хайрлахаа болин, өнгөрсөнд хийсэн гэм нүглээс нь болж өөрийг нь үзэн ядсан хүмүүсээр чичлүүлж, басамжлуулж, улмаар ялтан болов гэнэ. Яг тэр үеэсээ тэрээр хүмүүсийн сайн сайхан талыг олж харан, тэднийг хайрлах болжээ. Шоронд байхдаа урьд өмнө хийсэн нүгэлдээ гэмшин, тэрээр бусдад хайр түгээх тусам улам их аз жаргалтай болсон аж. Залуу шоронгоос суллагдсаныхаа дараа ч хүртэл өөрөөс нь эргэж, нүүр буруулсан хүмүүсийг олж уулзан, тусалж дэмжиж, тэдэнд хайр өгөх гэсэндээ эрж хайж байсан байна. Тэрээр амьдралынхаа сүүлчийн мөчид ид шидтэй өвгөнтэй дахин уулзсан аж. Хүүхэд насанд нь өөртэй нь хамт байсан тэнгэр элч нарыг хараад тэрээр амар амгалан нойрсжээ.

Жинхэнэ хайр гэдэг бол хайрлуулж, хайр авах биш, харин хайрлаж, хайр өгөх явдал юм. Зөвхөн хайр авч, хайрлуулахыг л хүсдэг хүн эцэс төгсгөлгүй хүсэлдээ сэтгэл нь огт ханадаггүй байна. Харин хайр өгч, хайрлахыг хүсдэг хүн бусдын нөхцөл байдлыг бодолцож, бусдын сайн талыг олж харан, бусдад үйлчлэн, бусдын төлөө өөрийгөө золиосолдог байна.

Бидний хуучин төрх зөвхөн хайр авч, хайрлуулж байсан Августус хүүтэй яг адил юм. Бардам, хувиа хичээсэн, тэрслүү зангаас болж үйлдсэн бидний нүгэл бүр тэнгэрээс эхтэй. Харин одоо бид шинэ гэрээн дотор хайр хэрхэн өгөхөд суралцаж, өөрчлөгдсөн шүү дээ. Эхийн сургаалын эхнийх нь “Бурхан биднийг үргэлж хайрладгийн адил хайр авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэж бий. Биднийг үхэх хүртлээ хайрлаж, Өөрсдийгөө золиосолсон Елохим Бурханы жишээг дагаад Бурханы сүмийн гэр бүлүүд маань сайн дурын ажил болон бусдыг аврах ажил хийн, авралын сайн мэдээ тунхаглаж дэлхий дахинд хайр түгээдэг билээ. Бид бүхэн хайр түгээж, бусадтай хуваалцахын хэрээр амьдрал маань улам бүр баялаг болж, амьдралын утга учир, үнэ цэнэ нэмэгдэх билээ.