Австрали,
Номхон далайн орнууд
Австрали, Шинэ Зеланд, арлын бусад орнуудад ч
амийн ус урссаар.
Өмнөд Номхон далай тийш илгээсэн тэнгэр Эхийн бэлэг
Сайн мэдээ анх тунхаглагдсанаас хойш 15-хан жилийн түүхтэй ч Австрали, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней, Самоа, Тонга, Кирибати гэх мэт Өмнөд Номхон далайн орнуудад сүм байгуулагдаад байна. Шашны олон урсгал, олон үндэстэн ястан, олон соёлт нийгэм бүхий Номхон далайн орнууд. Эндхийн сайн мэдээний хурдацтай өсөлт хүн төрөлхтнийг “нэгэн гэр бүл” хэмээн авч үзэн, асарч тойлдог Эхийн хайрын ач билээ.
Бурханы сүмийнхэн Шинэ Зеландын Крайстчерч хотноо газар хөдлөлтийн дараах нөхөн сэргээх ажил явуулж байв. Тухайн үед тус хотын дарга газар дээр нь ирж танилцаад, бусдын хэргийг өөрийн хэрэг мэт үзэн ажиллаж байгаа итгэгчдэд хандан “Та нар бол тэнгэр Эхийн илгээсэн бэлэг” хэмээн хэлж байсан билээ. Зовсон цагт аз жаргал, цөхөрсөн цагт итгэл найдвар бэлэглэдэг Эхийн хайр Номхон далайн орнуудыг ч “нэг” болгон зангидна.