Хүн төрөлхтөнд гэрэлт ирээдүй, аз жаргалыг бэлэглэдэг

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг

сүмийн танилцуулгын кино

Бурхан сүм бол
Бурханы байгуулсан сүм юм.

Бурханы сүмийг 1964 онд дорнын хязгаарын Солонгос улсад Ан Сан Хун Христ байгуулсан юм. “Бурханы сүм” гэдэг нэр нь Библиэс үүсэлтэй бөгөөд (1Коринт 1:2, Галат 1:13) “Бурханы байгуулсан сүм”, “Бурхан Эзэн нь болсон сүм” гэсэн утгатай нэр юм. Бурханы ерөөлөөр ердөө хагас зууны дотор дэлхийн 175 улсад 7500 орчим сүм байгуулагдаж, 3.7 сая итгэгчтэй болон өсөөд байна. “Дэлхийн бүх хүнд авралын баярт мэдээ болон аз жаргалыг түгээнэ” гэсэн эрхэм зорилго дор авралын зар тараах болон сайн дурын үйлсийг хослуулан ажиллаж байна.

Библийн дагуу Эцэг Бурхан ба
Эх Бурханд итгэдэг.

Бурхан бидний авралын төлөө өгсөн Библи эхлэхдээ л Эцэг Бурханаас гадна Эх Бурханы оршихуйг гэрчилдэг (Матай 6:9, Галат 4:26). Бурханы сүм Эцэг Бурхан, Эх Бурханы үзүүлсэн хайр халамж, золиос үйлчлэлийн жишээг дагадаг юм.

Есүсийн байгуулсан
шинэ гэрээг сахиж тунхагладаг.

2000 жилийн өмнө Есүс Христийн тогтоож жишээ үзүүлсэн шинэ гэрээ бол хүн төрөлхтний авралын төлөөх төгс үнэн юм. Бурханы сүм Есүсийн байгуулж, Петр, Иохан, Паул зэрэг элч нарын явж байсан анхан үеийн Бурханы сүмийн зан үйлийг уламжлан Амралтын өдөр, Алгасал баяр гэх мэт шинэ гэрээг сахиж тунхагладаг юм. Үнэн устаж, ёс бус зүйл газар авсан өнөө үед Бурханы сүм анхны сүмийн үнэнийг сэргээж, хүн төрөлхтнийг мөнх амь руу хөтлөхийн төлөө жинхэнэ шашин шинэчлэл өрнүүлж байна.

Бурханы сүм
айл гэрийн аз жаргалыг эрхэмлэдэг.

Гэр бүл бол хайрын үүр, нийгмийн үндэс юм. Бурханы сүм гэр бүлийг эрхэмлэн, айл гэрийн эв найр, аз жаргалын төлөө хичээж ажилладаг. Итгэгчид Библийн сургаалын дагуу аав ээжийгээ хүндлэн, үр хүүхдүүдээ хайрлан халамжилж, ах дүүс хоорондоо эв түнжинтэй амьдран, эхнэр нөхөр бие биенээ нэгэн бие мэт хайрлаж, ар гэрээ “тэнгэрийн хаанчлал” болгон өөрчлөхийг зорьдог. Итгэгчдийн энэ их хичээл зүтгэл тэдний ажил сургууль дээр ч сайн үйлс болон илэрдэг байна.

Бурханы сүм хөрш нийгэм,
дэлхий нийтийн амар тайвныг бий болгохыг эрмэлздэг.

Бидний амьдарч байгаа энэ дэлхий нэгэн их айл юм. Түүн дотор амьдарч хүн төрөлхтөн нэгэн гэр бүлээс өөрцгүй. Бурхан хүн төрөлхтөнд ерөөл, хайрыг үнэгүй өгсөнчлөн бид ч мөн улс үндэстэн, нас хүйс, хэл соёл харгалзалгүй бүх хүнийг хайрладаг. Дэлхий дээр хэн боловч аз жаргалтай, амар тайван амьдраасай гэсэндээ бид хөрш нийгэм, улс орны эв нэгдэл, хөгжил дэвшлийн төлөө сайн дурын ажил өрнүүлдэг. Түүнчлэн бүх хүнтэй тэнгэрийн хаанчлалын ерөөлийг хуваалцах гэж авралын ерөөлтэй мэдээг ч тунхаглаж байна.