Мэндчилгээ

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн
ерөнхий пастор Ким Жү Чоль

Бурханы сүм
Бурханы үгийг болон Бурханы хайрын жишээг даган
дэлхийн бүх хүнд жинхэнэ найдвар, аз жаргалыг түгээх болно.

Дэлхийн ахан дүүс ээ, та бүхэн сайн байцгаана уу.
Бурханы сүмийн вэбсайтаар зочилсон явдалд гүнээ талархаж байна.

Хүн төрөлхтний аз жаргалтай ирээдүйн төлөө цаглашгүй их ивээлээрээ авралын зам нээж, үнэний их өргөө Бурханы сүмийг байгуулсан Елохим Бурхандаа мөнхийн талархал өргөн барья.

Бурханы сүм бол Бурханы энэ газарт Өөрийн биеэр байгуулсан цорын ганц сүм. Эцэг Бурхан болон Эх Бурхан харж хандан санаа тавьж байгаа, мөнхийн амь, нүглийн уучлал зөвшөөрөгдсөн сүм. Мөн тэнгэрийн хаанчлалын гэр бүлийн халуун дулаан үүр нь юм. Энэ мэт үлэмж их ерөөл зөвшөөрөгдсөн сүм болохоор бид Бурханы өгсөн үүргийг биелүүлэх үйлсэд бүхнээ дайчилж байна.

“Бурхан бүх хүн аврагдаж, үнэний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг” гэсэн үг Библид бий (1Тим 2:4). Мөн “Бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” (Матай 28:19-20) гэсэн хүслийг нь дагаж, дэлхий даяар тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхагладаг билээ.

Бид харанхуйд зовж байгаа хүмүүс дээр жинхэнэ гэрэл тусгаж, сүнсээр цангасан олныг амийн усны ундарга Сүнс болон Сүйт бүсгүй рүү хөтөлдөг. “Чи хөршөө өөрийн адил хайрла” (Матай 22:39) хэмээх үгийн дагуу дэлхийн хаа сайгүй сайн самари хүний сэтгэлээр хайр халамж үзүүлж, сайн дурын ажил явуулж байна.

Нэг л мэдэхэд Бурханы тусламж дор дэлхийн газар сайгүй сүм байгуулагдаж, олон хүн авралын баяр хөөр, аз жаргалаа олж байна. Гималайн уулархаг нутагт ч, Амазоны ширэнгэн ойд ч хойд өмнөд туйлтай хил залгаа орших газар нутагт ч Бурханд өргөх магтаалын дуун цуурайтан байна.

Бурхан бол зам, үнэн, амь билээ. Хүн төрөлхтний жинхэнэ итгэл найдвар билээ. Бурхан үргэлж бидэнтэй хамт байж биднийг хамгаалдаг. Бурхан харамгүй хайр золиосоороо хүн төрөлхтнийг тэнгэрийн хаанчлал өөд хөтлөн буй энэ эрин үед амьдарч байгаа бид юутай ерөөлтэй!

175 орны 7500 орчим Бурханы сүм дэлхий даяар үнэний гэрэлт цамхгийг босгож, бүх хүнийг бялхам их ерөөлийн замд хөтлөх болно оо. Хүн болгонд гэрэлт ирээдүй бэлэглэж, айл гэрийн аз жаргал, даян дэлхийн энх тайвны төлөө бид зүтгэх болно оо.

Дэлхийн айл өрх бүрийн дээр Елохим Бурханы ивээл ерөөл цаг үргэлж хамт байхыг чин сэтгэлийн угаас хүсэн залбирнам. Ерөөл их аваарай.