Бурханы сүмийн түүх

Бурханы сүм бол Бурханы энэ газарт байгуулсан
цорын ганц сүм юм.

Бурханы сүмийн түүх

Бурханы сүм бол Бурханы энэ газарт байгуулсан
цорын ганц сүм юм.

Библийн зөгнөлийн дагуу
Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурханы байгуулсан
жинхэнэ үнэний сүм

Хүн төрөлхтний авралын төлөө Бурханы энэ газарт байгуулсан сүм бол зөвхөн Бурханы сүм юм. Библид Бурханы байгуулсан сүмийг “Бурхан Өөрийн цусаар өмчилж авсан сүм (Үйл 20:28)” хэмээсэн байдаг. Түүнчлэн тэрхүү сүмийн нэр нь “Бурханы сүм” хэмээн тэмдэглэжээ (1Кор 1:1-2, Гал 1:13, 1Кор 11:23).

Хүн төрөлхтний авралын түүх ба
Бурханы сүм

Библи тэнгэр газрыг бүтээснээр эхэлж, биднийг шинэ тэнгэр, шинэ газар өөд хөтөлдөг. Энэхүү явцын дунд Бурханы сүм Елохим Бурханы удирдлагын дагуу хүн төрөлхтний авралын түүхийг өрнүүлж байна.

Тэнгэр газар бүтээсэн нь

Елохим Бурхан ертөнцийг бүтээв

Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ.

Эхлэл 1:1

Библийн эхний өгүүлбэрээс эхлээд л еврей эх хэлний Библид “Бурхан” гэсэн үгийг 2500-гаас дээш удаа олон тооны хэлбэрээр бичсэн байдаг. Энэ нь тэнгэр газрыг бүтээсэн Бурхан ганц биш, ганцаас дээш тооны Бурхан гэдгийг нь илтгэж байна.

Бурхан хүн төрөлхтнийг бүтээхдээ ч “Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээе” хэмээгээд “Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв” гэсэн байдаг (Эхл 1:26-27).

Ийнхүү Эцэг Бурхан, Эх Бурхан эхэнд хамтдаа тэнгэр газар түг түмнийг бүтээж, хүн төрөлхтний авралын түүхийг хөтлөн байна.

Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.

Эхлэл 1:26-27

Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай.

Матай 6:9

Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.

Галат 4:26

Алгасал баярыг тогтоосон нь

Израиль ард түмэн Алгасал баяраар Египетээс чөлөөлөгдөв

Хуучин гэрээний үед 430 жил Египетэд боолчлогдон зовж байсан израиль ард түмнийг Бурхан Алгасал баяраар чөлөөлсөн юм. Алгасал баяр гэдэг нь “гай гамшиг алгасан өнгөрөх баяр” гэсэн утгатай бөгөөд ариун тооллын (иудей тоолол) 1 сарын 14-ний орой (аргын тооллын 3-4 сар) болдог юм.

Египетэд буусан арван гамшиг дунд уугануудыг цохих гамшиг хамгийн сүүлчийнх нь байв. Энэхүү гамшиг буухаас урьтаж Бурхан “Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй (Гэт 12:13)” хэмээгээд “Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон үе уламжлан үүнийг үүрдийн зарлиг болгон тэмдэглэ (Гэт 12:14)” хэмээн тушаажээ.

Мөн Израиль улс Өмнөд Иуда, Хойд Израиль гэж хоёр хуваагдсан тухайн үед ч Алгасал баяр сахиагүй Хойд Израиль бүрэн мөхсөн байдаг (2Хаа 18:10-12). Харин Бурханы амлалтанд итгээд Алгасал баяр сахисан Өмнөд Иуда улс Ассири улсын довтолгооноос аврагдсан түүхтэй (2Хаа 19:30-35, 2Шас 30:1-12).

Аль ч үед Алгасал баяр сахисан хүн Бурханы амлалт, Бурханы хүч чадлаар гамшгаас хамгаалагдаж, аврагдаж байв.

Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.

Гэтлэл 12:13

Энэ өдөр (Алгасал баяр) та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон үе уламжлан үүнийг үүрдийн зарлиг болгон тэмдэглэ.

Гэтлэл 12:14

Шинэ гэрээг тунхагласан нь

Есүс Христ шинэ гэрээний Алгасал баярыг тунхаглав

Бурхан цаг нь болбол шинэ гэрээ байгуулна гэдгээ зөгнөж үлдээжээ.

ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. ... Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.

Иер 31:31-33

Бурхан амласан ёсоороо Есүс гэдэг нэрээр энэ газар хүн төрхөөр ирээд Алгасал баярыг “шинэ гэрээ” хэмээн тунхаглажээ. Тэрээр загалмайн золиос амсахынхаа урд өдөр Петр Иохан нарын арван хоёр шавьтайгаа цуг Алгасал баяр сахисан байдаг. Есүс Өөрийн биеэр шавь нарынхаа хөлийг угааж “Хөл угаах ёслол” (Иох 26:17-28, Лук 22:7-20, Иох 13:1-15) үйлдэв. Дараа нь Тэрээр Бурханы мах цусыг бэлгэддэг Алгасал баярын талх, усан үзмийн дарсаар гэм нүглийн уучлал болон мөнх амь өгөхөө амлаж, үүнийгээ “Миний цусаар тогтоох шинэ гэрээ” хэмээн тунхагласан юм (Мат 26:17-28, Лук 22:7-20, Иох 6:53-54).

... «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. ... Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ.Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.

Матай 26:17-28

Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. ... —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. ... Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.

Лук 22:7-20

Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.

Иох 6:53-54

Ариун Бурхан загалмайн золиосын үнэт цусаараа нүгэл ба үхлийн гинжинд хүлээстэй байсан хүн төрөлхтөнд мөнх амь, авралын замыг нээжээ. Тэрээр агуу амлалтаа Алгасал баярын үнэнээр дамжуулан өгсөн билээ.

Христийн загалмайн дараа ч Паул зэрэг элч нарт тулгуурлан шинэ гэрээний Алгасал баяр элч нарын үе хүртэл тууштай тэмдэглэгдэж иржээ (1Кор 5:7).

Та нар исгэгдээгүй юм шиг шинэ зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг цэвэрлэ. Учир нь Алгасал баярын хурга маань болох Христ ч нядлуулсан. Иймд бид... баяраа тэмдэглэе.

1Коринт 5:7-8

Анхны сүм Есүсийн жишээг даган Алгасал баяр төдийгүй Исгээгүй талхны баяр, Ургацын анхны үрийн баяр, Долоо хоногуудын баяр, Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр, Майхан баяр гэсэн 3 удаагийн 7 баярыг эрхэмлэн сахисан байдаг. Баяр болгонд Бурхан мөнхийн амь, нүглийн уучлал, амилалт, Ариун Сүнсний гэх мэт ерөөлөө амласан байдаг юм.

Шашны харанхуй үе

Бурханы баяр ба тушаал өөрчлөгдсөн нь

Элч нар болон анхны сүмийн итгэгчдийг хорвоогоос хальсны дараа сүм аажмаар ертөнцийн ёсыг дагах болов. Тийнхүү шинэ гэрээний Алгасал баяр устаж алга болсон юм. МЭ 325 онд болсон Никеагийн шашны хурлаар Алгасал баярыг устгаж, 3 удаагийн 7 баярыг ч Библийн дагуу сахихаа болив. Мөн долоо хоногийн баяр болох Амралтын өдрийг ч долоо дахь өдөр бямба гарагт биш ням гарагт болгон өөрчилсөн байна. “Шүтээн бүү босго” (Гэт 20:5) гэсэн Бурханы үгийг ч зөрчин, загалмай гэх мэт шүтээнийг хаа сайгүй босгох болжээ.

Шашны харанхуй үе, улмаар шашин шинэчлэлийн үеийг дамнан 1600 жилийн урт удаан хугацаа өнгөрөв. Энэ хугацаанд хүн төрөлхтний авралын зам хаагдаж, хэн ч тэрхүү замыг олж чадахаа болив. Учир нь мөнх амийг зөвхөн Бурхан л өгөх бөгөөд (1Тим 6:16) шинэ гэрээний Алгасал баяр гэх амийн үнэнийг гагцхүү Бурхан л сэргээж дийлэх юм.

Христийн хоёр дахь ирэлт ба шинэ гэрээ сэргэсэн нь

Библийн зөгнөлийн дагуу шинэ гэрээ сэргэсэн нь

Бурхан хүн төрөлхтний авралын төлөө энэ газарт дахин ирнэ гэдгээ зөгнөсөн юм.

Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.

Еврей 9:28

Энэхүү зөгнөл ёсоор Бурхан хүний төрхөөр хоёр дахиа үзэгдсэн юм.

Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан анх ирсэнтэйгээ адил даруу төрхөөр ирэн үйлчилж, гагцхүү бидний л авралын төлөө золиосын замаар алхан, хэний ч ухаарч чадаагүй байсан шинэ гэрээг сэргээн, хүн төрөлхтний тэгтлээ хүсэн хүлээж байсан мөнх амийн замыг нээж өгсөн юм.

“Хамгийн Дээд Нэгэн Өөрөө түүнийг байгуулна (Дуу 87:5)” хэмээсэн Библийн үг ёсоор Бурханы баярыг бүрэн дүүрэн сахидаг Сион (Иса 33:20-24)-ыг Бурхан босгон байгуулсан нь анхны сүмийн уламжлалын дагуу шинэ гэрээний Алгасал баяр төдийгүй Библийн сургаалыг сахидаг Бурханы сүм юм. Жил бүр Солонгос төдийгүй дэлхийн 175 орны Бурханы сүм дээр Алгасал баярыг нэгэн зэрэг сахидаг. Есүс Христийн үзүүлсэн жишээг даган “Хөл угаах ёслол” үйлдээд дараа нь ерөөсөн талх, усан үзмийн дарс идэж уун “Ариун зоогийн ёслол” хийдэг юм.

7 тэрбум хүн бүгдээрээ шинэ гэрээний Алгасал баяр сахиж Бурханы хүүхэд болоод, гай гамшгаас аврагдан мөнх амийн ерөөл аваасай гэж хүссэндээ Бурханы сүм дэлхий дахинд амийн үнэнийг тунхаглаж байна.

Амийн усны ундарга Эх Бурхан

Хүн төрөлхтөн аврагдахыг хүсвэл Эх Бурхан руу ирэх ёстой

Сүнс болон Сүйт бүсгүй өөрөөр хэлбэл Эцэг Бурхан, Эх Бурхан хүн төрөлхтнийг аврал өөд хөтөлнө хэмээн Библийн сүүлчийн хуудсанд зөгнөсөн байдаг.

Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.

Илчлэл 22:17

Эхэнд тэнгэр газар түг түмнийг бүтээсэн Эцэг Эх Бурхан сүүлчийн үед Өөрсдөө хүн болж ирээд хүн төрөлхтөнд амийн ус хайрлан, мөнх амь, аз жаргал соёрхоно гэдгийг энд хэлжээ.

“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм (Гал 4:26)” гэж байгаачлан Эх Бурханыг Хурганы эхнэр (Илч 19:7), тэнгэр Иерусалим гэж бэлгэдсэн (Илч 21:9) байдаг. Эх Бурхан бидэнтэй хамт байж, золиос хайрын үнэт сургаалаараа биднийг аврал өөд хөтлөн байна. Хүмүүн төдийгүй газар дэлхий дээрх аливаа амьд биет эхээсээ амь авч төрдөг шүү дээ. Энэхүү зүй тогтлын нэгэн адил сүнсний Эх Бурханаас мөнх амь авах нь Бурханы тогтоосон авралын хүсэл ажээ.

Энэ газар дэлхийн гэр бүл эцэг, эх, үр хүүхдээс бүрддэг нь тэнгэрийн хаанчлалд ч Эцэг Бурхан, Эх Бурхан, Бурханы хүүхдүүд байдгийг харуулж өгсөн загвар юм. Газар дээр нэгнээ хайрлах гэр бүл байдгийн адил тэнгэрийн хаанчлалд ч бие биенээ мөнхөд хайрлах сүнсний гэр бүл гэж байдаг. Хүн төрөлхтөн Эцэг, Эх Бурхан руу ирж гэмээнэ жинхэнэ тайтгарал, амралт эдэлж, мөнхийн амь авах юм.

... —Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. ... тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.

Илчлэл 21:9-10

Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.

Галат 4:26

Мөнхийн эх нутаг тэнгэрийн хаанчлал

Эцэг Бурхан, Эх Бурхан, тэнгэрийн хаанчлалын гэр бүл хамтдаа орших сүнсний эх нутаг

Библид хүн төрөлхтөн энэ газарт төрөхөөс өмнө тэнгэрийн орны тэнгэр элч нар байсныг мэдүүлдэг юм (Иов 38:1-7, Сур.Үгс 8:22-30). Тэнгэрийн хаанчлал бол Эцэг Эх Бурхан, тэнгэрийн ах эгч дүүс хамтдаа амьдардаг бидний сүнсний эх нутаг юм. Гэвч бид тэнгэрт байхдаа үхвэл зохих нүглийг үйлдэн, энэ газарт хөөгдөн ирээд өвчин зовлон амсан амьдарцгааж байна.

Үнэндээ, тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байх байсан... Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн. ...

Еврей 11:15-16

Энэ газарт амьдарч байгаа хүмүүс Бурханы үнэнийг бүрэн төгс ухаарч, гэмшиж дахин төрөөд, бурханлаг чанараар өөрчлөгдөн, үзэсгэлэнт тэнгэрийн хаанчлалдаа буцаж ирээсэй хэмээн Эцэг Эх Бурхан маань чин сэтгэлээсээ хүсэж буй. Болор мэт тунгалаг амийн усны гол мяралзан урсаж, арван хоёр төрлийн үр жимсээ амийн модод боловсруулах ертөнц. Баяр хөөр, аз жаргал эцэс төгсгөлгүй үргэлжлэх мөнхийн тэнгэрийн хаанчлалыг Бурхан бидний төлөө бэлтгэн байна.

Гэвч “Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ.

1Коринт 2:9

Бурханы сүм бүх хүн Эцэг Эх Бурханы хайрыг ухаараад тэнгэрийн хаанчлалын гэр бүл болоосой гэж, мөнхийн тэнгэрийн хаанчлалд үеийн үед сүр жавхлан эдлээсэй гэж хүсэн, дэлхийн өнцөг булан бүрд амийн үнэнийг тунхагладаг юм.

Сүмийн түүхэн товчоон

Наран мандах жижиг улсаас эхэлсэн Бурханы яруу алдрын гэрэл
эдүгээ дэлхий даяар гэрэлтэнэ.

Эхэн үе 1948-1985
1948
Ан Сан Хун Христ баптисм хүртэв (Инчон, Нагсом арал)
1964
Бурханы сүм байгуулагдав
1985
Ан Сан Хун Христ тэнгэрт одов
Өсөлтийн үе 1986-2000
1988
Бүртгэлтэй итгэгчийн тоо 10000
1995
Жонысан сургалтын төв нээгдэв
1997
Гадаадын 3 оронд сүм байгуулагдав
2000
Бүртгэлтэй итгэгчийн тоо 300000
Шинэ Иерусалим ариун өргөө байгуулагдав (Бүндан)
Мессиа оркестрын чуулган бүрдэв
Глобал хөгжлийн үе 2001-2013
2001
Гадаадын 7 оронд сүм байгуулагдав
Гадаад итгэгчдийн 1 дэх айлчлалын баг Солонгост ирэв (АНУ)
2002
Елохим сургалтын төв нээгдэв
2003
Бүртгэлтэй итгэгчийн тоо 500000
Бурханы сүмийн Ерөнхий чуулганы WMC барилга ашиглалтанд оров
БНСУ-ын ерөнхийлөгчийн “Хүндэт өргөмжлөл” хүртэв
2004
БНСУ-ын төрийн дээд одон хүртэв
БНСУ-ын төрийн дээд шагнал хүртэв
2005
Угчон Go&Come сургалтын төв нээгдэв
2006
Бурханы сүмийн түүхийн музей нээгдэв
2008
Бүртгэлтэй итгэгчийн тоо 1 сая
2009
Дэлхийн оюутнуудын тунхаглалын чуулган (World CM) зохиогдов
2011
Дунбэг сургалтын төв нээгдэв
АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал хүртэв (алтан шагнал, Лайф тайм шагнал)
2013
Бүртгэлтэй итгэгчийн тоо 2 сая
Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн сан бүртгэгдэв
Олон улсын Библийн семинар зохиогдов
Хөгжил цэцэглэлтийн үе 2014 оноос хойш
2014
Сүм байгуулагдсаны 50 жилийн ой “Эрх чөлөөлөлтийн жил”-ийг тунхаглав
2015
БНСУ-ын ерөнхийлөгчийн байгууллагын дээд шагнал хүртэв
2016
7 тэрбум хүнд тунхаглах хөдөлгөөнийг зарлав
Дэлхий даяар сайн мэдээ тунхаглах тангаргийн ёслол
Ерөнхий пастор Ким Жү Чоль НҮБ-ын Нэгдсэн сангийн дээд хэмжээний уулзалтанд оролцон илтгэл тавив
Шинэ Иерусалим ариун өргөө байгуулагдав (Пангюу)
WMC сургалтын төв нээгдэв (Чэжү)
2017
БНСУ-ын Төрийн захиргаа, аюулгүй байдлын сайдаас байгууллагын дээд шагнал хүртэв
2018
Ан Сан Хун Христ мэндэлсний 100 жилийн ой
Европын Байгаль орчны “Ногоон алим” шагнал хүртэв
БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн сайдаас байгууллагын өргөмжлөл хүртэв
2019
Гадаад итгэгчдийн 75 дахь айлчлалын баг Солонгост айлчлав
2020
"Ковид-19"-ийн хариу арга хэмжээг дэлхий даяар дэмжив
2022
Бразилын Хууль тогтоох гавьяаны одонгоор шагнагдав
2023
АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал хүртэв (алтан шагнал, нийт 60 удаа)
Дэлхийн 175 улсад 7500 сүм, 3.7 сая итгэгчтэй