Дэлхийн дахины зөнчийн хурал
Ариун тооллын 1 сарын 1-ний өдөр зохиогддог дэлхий дахины Бурханы сүмийн зөнч нарын чуулган
Эхийн хайраар
хүн төрөлхтнийг аварцгаая
Ариун тооллоор, жил бүрийн 1 сарын 1-ний өдөр зохиогддог ээлжит чуулганд дэлхий дахины Бурханы сүмийн зөнч нар нэг дор цугладаг юм. Ариун Сүнсний үеийн Аврагч Сүнс болон Сүйт бүсгүй Бурханы ирсэн дорнын хязгаарын Солонгос улсад зохиогддог уг ээлжит чуулганы хүрээнд бүх зөнч дэлхийн сайн мэдээг гүйцээх шинэ зорилго өвөрлөн, сайн мэдээний холч хараатай болцгоодог юм.
Хөтөлбөр
Дэлхий дахины зөнч нарын форум
Бурханы ерөөлд итгэн, зөв сэтгэл инээмсэглэлээр дэлхийн сайн мэдээний үүргээ биелүүлэхийн төлөө дэлхийн улс орнуудын сайн мэдээний шилдэг жишээг хэлэлцэж, хөгжлийн чиг хандлагыг эрэлхийлдэг юм.
Сайн мэдээний үр дүн тайлагнах чуулган
Нэг жилийн дотор тунхаглал, сургалт, сайн дурын ажил гэх мэт бүхий л үйл ажиллагааныхаа үр дүнг тайлагнаж, махан бие болон сүнслэг талаас нь сүмийн өсөлтийн явцыг эргэн хардаг.
Сайн мэдээний төлөвлөгөөг танилцуулах чуулган
Шинэ ондоо дэлхийн сайн мэдээг гүйцээхийн төлөө итгэгч, зөнч төдийгүй сайн мэдээний муж, улсаараа нэгдэн төлөвлөгөө гаргадаг.
Сайн мэдээний үр дүн, шагнал гардуулах ёслол
Атар эзэмшилт, сүмийн өсөлт, үйлчлэгч өсгөлт гэх мэт төрлөөр шагнал олгож, сайн мэдээний үр дүнгийн баяр хөөрөө хуваалцан, дэлхийн сайн мэдээний үйл хэргийг биечлэн удирдаж байгаа Елохим Бурханд яруу алдар өргөдөг.
Аз жаргалтай айл гэр бүлд зориулсан глобал конференц
Гэрлэсэн эрэгтэйчүүдэд зориулсан глобал семинар
Гэрлэсэн эмэгтэйчүүдэд зориулсан глобал семинар
Гэрлэсэн эрэгтэйчүүдэд зориулсан глобал семинар
Зөнч өсгөх болон манлайллын сургалт
Бурханы дуу хоолойг дагах итгэл
Сонор сэргэг байж зөгнөлийг гүйцээ
Сайн мэдээг дуусгах дөт зам бол Бурханы дуу хоолой өөрөөр хэлбэл бидний авралын төлөө соёрхсон Библийн үгийг нэг бүрчлэн дагаж хэрэгжүүлэх явдал юм. Эх ээлжит чуулганаар Бурханы үг болон заасан аргаар нь хонин сүргээ хөтлөх жинхэнэ хоньчин болох ёстойг зөнч нарт сургалаа.
Бурханы үгийг шимтэн судалж, эш үзүүлэгч хүний зан чанар, итгэл, өөрийгөө хянах, ариун үйлс гэх мэт чиглэлийн сургалтаар зөнч нар Ариун Сүнсний сэтгэл хөдлөлөөр дүүрч, хүн төрөлхтний авралын төлөө үйлчилсэн Сүнс ба Сүйт бүсгүйн жишээг даган, сонор сэргэг эрүүл ухаантай байж эш үзүүлэгчийн үүргээ нэр төртэй биелүүлэх сүнслэг хүч ихээхэн олж авдаг ажээ.