Баптисм гэж юу вэ?

Гэрлэлт бол хосуудын хувьд амьдралын нэгэн шинэ эхлэл юм. Хуримын ёслолын үеэр сүйт залуу сүйт бүсгүй хоёр ханийн хувиар насан турш жаргал зовлонгоо хуваалцах амлалт нэг нэгэндээ өгдөг. Үүн шиг баптисм бол бидний Бурхан руу хүрч очих анхны алхам, Бурхантай гэрээ байгуулах ёслол гэхэд болно. Баптисмаар Бурхан бидний бүх гэм бурууг уучилж, бид ч нүглээр толботсон өнгөрсөн амьдралаасаа салж, хойшдоо Бурханы ард түмний ёсоор Бурханд итгэмжтэйгээр үйлчилж амьдарна гэсэн амлалт тогтдог билээ. Өнгөрсөн амьдралд хийсэн нүгэл хилэнц, гэм буруу бүхэн маань уучлагдан, бид тэнгэрийн хаанчлал явах өдөр хүртэл Бурханы сургаалын дагуу нэгэн шинэ амьдралыг эхлүүлэх шилжилтийн цэг болдог юм. Библид энэ мэтчилэн Бурхантай тогтоосон гэрээний ёслол буюу баптисмын утга учир, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй зааж сургасан байдаг. Есүсийн жишээ үзүүлсэн…

Хүн хаанаас ирээд хаашаа явдаг вэ?

Хүн төрөлхтөн энэ дэлхийд оршин сууснаас хойш соёл иргэншил тасралтгүй хөгжиж ирсэн ч одоо хэр нь хүн төрөлхтний тайлж чадаагүй нууц олон бий. Тэр дунд өрнө дорно, эрт эдүгээ гэлтгүй олон хүний сонирхож ирсэн зүйл бол сүнсний асуудал юм. “Энэ газарт төрөхөөсөө өмнө хүн хаана байсан юм бол?” “Хорвоог орхиход бүх зүйл дуусдаг юм болов уу, эсвэл өөр ертөнцөд очдог юм болов уу?” Хүмүүс эдгээр асуултын хариултыг олж чадалгүй, үхлээс айцгааж байна. Хожим очих газраа мэдэхгүйгээс болоод ирээдүй нь баталгаагүй тул арга ч үгүй биз. Бурхан “бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан” (Евр 2:15) хүмүүсийг өрөвдөн, махан биен төрхөөр энэ газарт ирээд, аврал авсан ард түмний очих тэнгэрийн хаанчлал ба аврал авч чадахгүй сүнснүүдийн очих там байгаа гэдгийг хүн төрөлхтөнд…

Тэнгэрийн хаанчлалын хаалгыг нээдэг Алгасал баяр

Өнөө үед ертөнцөд Бурханд итгэдэг гэх үй олон сүм байдаг. Гэвч авралын амлалт шингээстэй Бурханы баяр, шинэ гэрээний Алгасал баярыг сахидаг газар нь зөвхөн Бурханы сүм юм. “Ард түмэн минь мэдлэг дутсанаас болж устгагдсан” гэж айлдсанчлан (Хос 4:6) олон хүн Библийг зүй ёсоор нь мэдэхгүйгээс болоод Алгасал баярыг сахих шаардлагагүй гэж үзэн, Бурханд итгэх л юм бол тэнгэрийн хаанчлал аяндаа оногдох юм шиг бодож байгаа. Бидний сахиж байгаа Алгасал баярын утга учрыг Библийн үгээр дахин дахин судлан нягталж, үнэн худлыг ялгаж салгацгаая. Тэнгэрийн хаанчлалыг хаагчид 2000 жилийн өмнө Есүсийг энэ газар ирсэн үед тухайн үеийн шашны удирдагчид Бурханы сургаалыг дагах нь байтугай олон түмнийг буруу замаар удирдаж байжээ. “Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл…

Гамшиг ба Алгасал баяр

Өдөр тутамдаа л бид өдий төдий гай гамшиг гарсан талаарх мэдээ мэдээлэл сонсох болж. Элдэв гай гамшиг дундаас хамгийн үлэмж гамшиг юу юм бол? Бурхан Алгасал баяр гэх эмийг ямар гамшгаас аврах гэсэндээ бичиж өгсөн жор билээ? Дэлхий дээр болж байгаа гамшиг хичнээн удаан үргэлжиллээ ч хүмүүний нас барсны дараах амьдралд нөлөөлөхгүй. Харин үеийн үед зовоох гамшиг туйлын гачлантай болохоор үхэхийг хүссэн ч үхэх боломжгүй тийм гамшиг Библид бий. Бурхан бидэнд шинэ гэрээний Алгасал баярын үнэнийг зөвшөөрсний цаана туйлын аймшигт тэр л гамшгаас биднийг аврах гэсэн чинхүү хүсэл шингэсэн байдаг юм шүү. Үеийн үед үргэлжлэх гамшиг Ертөнцөд гэнэтийн аваар осол, байгалийн гамшгаас болж зовж зүдэрч байгаа хүн олон бий. Өвчиндөө зовж зүдрэх хүн ч бий. Амьдралын элдэв асуудалдаа зовж зүдэрсэн…

Бурханы үг ба хоол

Хүн хоол идэхгүй бол зөв зохистой ажиллаж, амьдарч чадахгүй. Цэгцтэй зөв бодож ч чадахгүй, тавьсан зорилго төлөвлөгөөгөө ч зүй ёсоор нь биелүүлж чадахгүй. Сүнсээр ч мөн адил. Сүнслэг амьдралд ч сүнслэг хоол идэхгүйгээр бидний хүсэж буй сүнслэг ивээлтэй ажлуудыг төлөвлөн гүйцэтгэх боломжгүй болно. Бурханы үг бидний хувьд амийн хоол, сүнсийг маань амьдруулах хүч чадал агуулж байдгийг Библи бидэнд ухааруулж байна. Есүс айлдахдаа “Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла” хэмээсэн шүү дээ (Иох 6:27). Мөхөж устах хоолыг, нэг ёсондоо ертөнцийн зүйлсийг эрэлхийлэх гээд сүнслэг хоол болох Бурханы үгнээс нүүр буруулж болохгүйг энэ сургаал анхааруулж байна. Бурханы үгэн хоол бидэнд хичнээн үнэ цэнэтэйг одоо ухаарч авцгаая. Ажилчин зөгий ба хатан зөгийн ялгаа Зөгий…

Гичний үр доторх тэнгэрийн хаанчлал

Бурхан хамгийн өчүүхэн зүйлээр ч хүртэл агуу түүхээ гүйцэлдүүлж, харахад ялихгүй жаахан юманд ч гүн хүслээ шингээсэн байдгийг бид Библиэс харж болно. “Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно” хэмээн зөгнөснийх нь дагуу өчүүхэн сул дорой Бурханы сүмд сайн мэдээний агуу түүх гарсаар байна (Иса 60:22). Одоо сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж байгаагаас үзвэл чадвар маруухан итгэгч нар зөгнөлд итгэдэг тэрхүү итгэлээрээ Самари ба дэлхийн хязгаар хүртэл явж, үндэстнүүдэд Бурханы яруу алдрыг их гаргаж байна. Ийнхүү “Эхлэл чинь бага байсан ч төгсгөл чинь агуу их болно” гэсэн нь сайн мэдээ тунхаглагдах онцлог гэхэд болно. Сайн хөрсөнд цацагдсан үр Есүс бидэнд “Гичний үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд “Эндээс…

Яв, дагалдуулагтун

Бурхан бидэнд “Яв, бүх үндэстнийг дагалдуулагтун” гэж айлдсаар байна. Бурханы энэхүү үгийг бид юу юунаас илүү чухалчлан үзэж, дагалдуулах ажилд сэтгэл зүтгэл гаргаж, хамаг анхаарлаа хандуулж ирсэн. Харин дагалдуулах эрхийг хүн бүрд олгосон биш юм. Бурханы илгээхийг хүссэн авралын зар тараагч ямар байх ёстойг Библиэс судалж үзэнгээ өнөө үед сайн мэдээ тараагчийн хувьд бид бүхэнд дутуу зүйл бий эсэхээ эргэн нэг харцгаая. “… Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:16-20 “Дагалдуулагтун” гэсэн үгийг англи Библиэс үзвэл “make disciples” буюу “дагалдагч өсгө” гэсэн байдаг. Багшид байдаг бүхэн, өөрөөр хэлбэл…

Агуу хүчит нэгэн

Өнөө үед шинэ гэрээний сайн мэдээний гэрэл асар хурдтайгаар дэлгэрч байгаа болохоор Сатан диавол архирах арслан мэт сайн мэдээний гэрлийг халхлахын тулд боломжтой бүх арга мэхээ хэрэглэж байна. Бурханыг гэсэн туйлын итгэл, авралын найдвар, эцсээ хүртэл үнэнийг сахин хамгаална гэсэн баттай шийдвэрээр Бурханы өвч зэвсгийг агсан, амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмсөн, авралын зар тараах явцдаа ёрын муу сүнснүүдтэй хийх аян дайнд бид ялсаар байгаа. Дайсан диавол ертөнцийн бүх бузар мууг ашиглан, биднийг эсэргүүцсэн ч бид гарцаагүй ялна гэсэн бат итгэлээр сайн мэдээ тарааж байгаа болохоор сайн мэдээний гэрэл илүү тод гэрэлтэн, илүү олон хүн аврагдсаар байна. Бурханд туйлаас найддаг хүн хүчтэй Энэ дэлхий дээр хэнийг хамгийн агуу, хүчтэй гэж та нар боддог вэ? Библиэс хариултыг нь хайвал…

Авралын түүхийг гүйцэлдүүлэх хүчний эх ундарга

Сионы маань ах эгч дүүс итгэл дотор сэтгэлээ нэгтгэн, хүчин зүтгэсээр байна. Ингэснийх нь үр дүнд дэлхий дахинд 7,000 гаруй Сион байгуулагдсан. Авралын энэхүү гайхалтай түүхийг хараад зарим хүмүүс Ерөнхий чуулганы хэлтэс төлөвлөгөө сайн боловсруулсан байна гэж, зарим хүмүүс нь төрөлхийн удирдах ур чадвартай зөнч миссионерууд байгаа учраас ийм үр дүнд хүрсэн гэж бодож байж мэднэ. Гэвч Библийн дагуу үзвэл Бурхан хэнийг ч босгож томилсон бай хамаагүй тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ нэгд нэггүй тунхаглагдаж, авралын түүх Бурхан тусалснаар л биелдэг гэдгийг бид ойлгож болно. Бид тэнгэр элчийн ертөнцөд нүгэл үйлдээд энэ газарт ирсэн нүгэлтэн тэнгэр элч төдий. Хэрхэвч бардамнан сайрхаж болохгүй. “Эзэн, нүгэлт намайг өршөөгөөч” гэсэн татвар хураагч шиг итгэлтэй байж, илүү их гэмшин, Бурханд талархах учиртай. Тийм итгэлээр авралын…

Гүн итгэл

Энэ амьдралдаа сайн багштай учирсан хүн үнэхээр ерөөлтэй. Амьдралын маань жинхэнэ Багш, мөнхийн тэнгэрийн хаанчлалд хөтлөх Елохим Бурхантай уулзсандаа бид цаглашгүй ерөөлтэй улс. Жинхэнэ Багш маань болсон Бурхан хүүхдүүдийнхээ л сүнсний авралын төлөө энэ газарт бууж ирээд, зовлонгийн зам туулсан юм. Хүмүүст доромжлогдон, зовохдоо ч намдуухан байж, үзэн ядалт, доог тохууг чимээгүйхэн тэвчиж гарсан Бурханы тэвчээр, золиосын ачаар бидний сүнс эдгэрч, аврал авсан. Бурханы энэ их ивээлд чин сэтгэлээсээ талархаж байна. Христийн замаар алхаж байгаа бид энэ замыг ямар итгэлээр туулах ёстойгоо бодож тунгаая. Гүн худаг Уужуу ухаантай хүнийг тодорхойлохдоо бид “уужим дотортой хүн” гэдэг. Ийм хүн тайван, бусдын сэтгэлийг сайн ойлгодог тул бараг л алдаа мадаг гаргаад байдаггүй. Мөн ойр тойрныхноо урам зоригтой болгодог тул хүмүүс түүнийг аяндаа л…

Ариун мөргөлийг Бурханд өргөцгөөе

Мөргөл бол Бурханаас эмээж, Бурханд үйлчлэхийн төлөөх орхигдуулахын аргагүй хүчин зүйл. Бурханы ард түмэн мөргөлөөр дамжуулан бүх нүглээ уучлуулж, ариун болж, ерөөл хүртэн Бурхантай илүү ойртдог юм. Мөргөлийг зүгээр нэг ёслол төдийхнөөр, сүмд очиж сургаал сонсох төдийхнөөр л боддог хүмүүс бий. Гэвч мөргөл нь номлогчийн шилдэг сургаал, лекц сонсох зорилгоор цугладаг цаг биш, бидний ухаарах ёстой сүнслэг утга учир үүнд баттай шингэсэн байдаг юм. Номлогч хүн Бурхан болон итгэгчдийн хооронд зуучлах, Бурханы үгээр дамжуулан Бурханы хүслийг уламжлах үүрэгтэй төдий. Бурханд өргөх мөргөлийн ач холбогдол, утга учрыг Библийн үгнээс дахин тунгаацгаая. Хуучин гэрээний тахилд шингэсэн мөргөлийн утга учир Хуучин гэрээний хууль нь ирэх сайн юмсын сүүдэр, бодит нь болж гарч ирэх шинэ гэрээг төлөөлдөг юм (Евр 10:1). Хуучин гэрээний үед израиль…

Бага эхлэл ба агуу төгсгөл

Одоо бид эхлэл нь бага байсан ч Бурханы ивээлээр биелэх агуу төгсгөлийг харах итгэлийн амьдралаар замнажбайгаа билээ. Тиймээс Бурхан энэ ертөнцийн бусад хүмүүст бус, амлалтын хүүхдүүд болох бидэнд л зөвхөн амласан амлалт нь дараах ерөөлийн айлдал юм. “Эхлэл чинь бага байсан ч төгсгөл чинь агуу их болно.” Иов 8:7 Ертөнцийн бүх зүйлд эхлэх нэг цаг байхад төгсөх нэг цаг зайлшгүй ирнэ. Сайн мэдээний түүх ч бас адилхан. Бидний сайн мэдээний ажил эхэндээ бага байсан ч явцын дунд цаашид төгсгөл нь улам агуу болно. Бид сайн мэдээний үйл явцын үр дүн, өсөлт хөгжлийг өнгөрсөн үед ч харсаар ирсэн. Одоо ч харж байна. Цаашид ч байнга харах болно. Агуу төгсгөлийг авчирдаг үл үзэгдэх хүчний эх үндэс Юм бүхэн эхлэл төгсгөлтэй бөгөөд эхлэл…

Тунхаглалын цаг үе

Бурхан бидэнд аливаа юмыг даалгах үед үүгээрээ эцэст нь бидэнд ерөөл өгөхийн төлөөх Бурханы хүсэл зайлшгүй байдгийг ойлгох ёстой. Бурханаас сайн мэдээ тараах үүрэг даалгавар авсан бид энэ нь зөвхөн бусад сүнсний төлөө биш, юун түрүүнд бидний сүнсний авралын төлөөх Бурханы ерөөл гэдгийг ухаарч итгэлийн замыг туулах хэрэгтэй. Гурван мянган хүний сүйрлийн түүх ба гурван мянган хүний авралын түүх Эрт Мосегийн үед израиль ард түмэн боолын амьдралаар амьдарч байсан Египетээс Бурханы хөтлөлөөр чөлөөлөгдөн, Канаан нутгийг зорин алхжээ. Цөлийн амьдралаар амьдрах хугацаандаа тэд Мосег Арван тушаал авахаар Синаи ууланд гарах хооронд махан биеийн бодолд автан, эцэстээ шүтээн шүтэх болсон юм. Түүний үр дүнд Бурханы уур хилэн тэдний эсрэг буцалж, цөлд гурван мянга орчим хүн алагджээ. “Мосег уулнаас бууж ирэлгүй саатсаныг ард…

Сүнслэг ертөнцийг харцгаая

Бид энэ газарт тэнгэр эх нутгаа санагалзан, он жилүүдийг бадарчны амьдралаар өнгөрөөж байна. Харин махан биеийн хувцас өмсөн, нүдэнд үзэгдэх хязгаарлагдмал ертөнцөд хоригдож байгаа болохоороо бидний сэтгэл зүрх, оюун ухаан нүдэнд илэрхий махан биеийн зүйлд өөрийн эрхгүй автаж, сүнслэг ертөнцийн талаар бодож, харж чадахгүйд хүрдэг. Махан биеийн зүйлсэд хэт өөгшөөд байвал итгэл огт өсөхгүй, байгаа итгэл маань хүртэл аажим аажмаар муудаж, Бурханы хүслийг ухаарч чадахаа больдог. Тиймээс итгэлийн өвөг дээдэс бидний төгс итгэлийн төлөө үл үзэгдэх ертөнц оршдогийг, мөн энэ нь мөнхийн ертөнц гэдгийг ухааруулж өгчээ. “Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх билээ.”2Кор 4:18 Хүмүүс нүдэнд үзэгдэх ертөнцөд болж буй зүйлсэд сайн итгэдэг хэрнээ үл…

Сайн мэдээнд зохистой амьдралаар амьдар

Эдүгээ сайн мэдээний ажил Бурханы төлөвлөсөн ёсоор биелж, дэлхийгээр нэг тарж бутраад байсан тэнгэрийн гэр бүлүүд ар араасаа Сион руу тасралтгүй цутган ирсээр байна. Сайн мэдээ болон Бурханы ариун нэрийг бүх үндэстэнд тунхаглах алхаа дэлхийг донсолгож байгаа болохоор талархахаас өөр аргагүй нь. Сионы ах эгч дүү нарын хувьд сайн мэдээ тараана гэдэг хэдийнээ амьдралынх нь нэг хэсэг болсон байдаг. Одоо Бурханы сургаалыг хэм хэмжүүрээ болгон, хэрхэн сайн мэдээний зохистой амьдралаар амьдрахыг дахин нэг тодруулцгаая. Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй Бид хичээнгүйлэн залбирч, Бурханы үг сурч, авралын зар тараах зэргээр сайн мэдээнд зохистойгоор биеэ авч явахын төлөө хичээж байгаа. Амьдралын ийм хэв маяг нь бидний сэтгэл оюунаас гардаг. Тиймээс сайн мэдээнд зохистой дүр төрх нь Бурханы хүсдэг, Бурханыг баярлуулах сэтгэлээс бий…

Бурханыг дуурайсан хүмүүс

Сионы гэр бүлүүд өдөр бүр ариун Бурханы дүр төрхийг дуурайхыг хичээж байгаа билээ. Өөрсдийн төрхийг эргэн харвал анх итгэлийн амьдралаа эхэлж байсан үеэс илүү Бурханы дотор сүнслэгээр өссөн одоогийн төрх маань Бурханыг илүү их дуурайж байгааг харж болохоор байна. Бүх Сионы гэр бүл Бурханы дүр төрхийг бүрэн төгс дуурайх тэр өдөр нэг цагийн өмнө ч атугай хурдан болоосой гэж хүсэж байна. Хүүхдийг аав ээжээ дуурайдаг болгосон Бурханы хүсэл Та нар хүүхэдтэй бол яг одоо тэднийгээ нэг ажиглан хараарай. Тантай адилхан байгаа биз? Харин хүүхэдгүй хүн нь аав ээжийгээ бодоод үз дээ. Хүүхдүүдийн чинь төрх, зан ааш аав ээжийгээ дуурайгаагүй байна гэж үү? “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэсэн зүйр үгэнд гардагчлан үр хүүхэд нь эцэг эхээ…

Фило-се

“Фило-се (φιλω σε)” гэдэг нь шинэ гэрээний Библийн эх хэл болох грекээр “Би Танд хайртай” гэсэн утгатай үг. Энэ нь Есүс амилсныхаа дараа хайртай шавь Петрээсээ “Чи Намайг хайрладаг уу?” гэж гурван удаа асуухад нь Петрийн хэлсэн хариулт юм. Чи Намайг хайрладаг уу? Өнөө үед дэлхийн өнцөг булан бүрд гэмт хэргийн тоо ихсэж байгаа төдийгүй өнгөрсөн үетэй харьцуулахад илүү харгис хэрцгий, жихүүдэс хүрэм болжээ. Хүн чанар алдагдаж, үндсэн ёс суртахуунаа ч хүртэл гээсэн гэм нүгэл газар авч байгаа нь хүмүүсийн өөрийгөө болон бусдыг хайрлах хайр хөрсөнтэй холбоотой юм. Мөн христчүүд ч хүртэл олноороо Бурханы хайраас эргэсэн тул Бурханыг баярлуулж чадахгүй, Бурханы үгээр бүрэн төгс өөрчлөгдөж ч чадахгүй байгаа. Тэнгэрийн оронд ч, энэ газар ч хэзээ ч авч байгаагүй тийм хайрыг…

Том сав болоорой

Бурханы тамгалах ажил наран мандах дорно зүгээс эхлэн ургацын үр шим арвин буй энэ үед Бурханы зөгнөл ёсоор Сионоос гарах үнэний үгийг тэсэн ядан хүлээж байсан дэлхийн ард түмэн, олон үндэстэн Сион руу цутган ирж байгаа талаар ивээлтэй мэдээнүүд өнцөг булан бүрээс тасралтгүй ирсээр байна. Солонгост сайн мэдээний ажил эрч хүчтэй, халуун сэтгэлээр өрнөж, гадаад сайн мэдээний ажилд ч дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа болохоор Есүсийн анх ирсэн үеэс долоо дахин илүү хурц гэрэлтэх амийн үнэн одоо таван далай, зургаан тив алгасалгүй асар хурдтай тархаж байна. Бурханы сайн мэдээ ертөнцийн бүх үндэстэнд хүрч байгааг харахад “Самари ба дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчилнэ” хэмээсэн зөгнөл бодитоор биелж байх шиг санагдана. “Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л…

Бурханд дуудагдсан хүмүүс

Библид гардаг өнгөрсөн үеийн түүхээс Бурхан хүүхдүүдээ дуудан, дуудсан хүүхдүүдээрээ дамжуулан агуу ажлаа гүйцэлдүүлж байгаа Бурханы хүч чадлыг ойлгож болох юм. Тэнгэр газар, түмэн бодисыг бүтээсэн Бурхан үе тус бүрд Иошуа, Самуел, Давид, Петр, Иохан гэх мэт итгэлийн өвөг дээдсийг дуудан босгож, үгэн дэнлүүн гэрлээ унтраалгүй бадраасаар ирсэн билээ. Сүүлчийн энэ үед Бурхан бидэнд агуу ажлаа даатгахаар дуудахад нь энэхүү дуудлаганд зохистой нэгэн болохын тулд ямар сэтгэлээр Бурханы өмнө зогсох ёстойг Библийн түүхээр дамжуулан мэдэж авцгаая. Бүх хүч чадал Бурханд байдаг Бурхан боолуудаа дуудахдаа тэдний зүс царай, чадвар гэх зэрэг гаднах байдлыг нь харж сонгодоггүй. Бурханд ямар нэг юм дутагдсан болохоор тэднийг дуудсан уу? Огтхон ч үгүй. Ганц ч дусал ус байхгүй цөлд хад цохин ус оргилуулж, Улаан тэнгисийг хуваан…

​Боловсруулаагүй газраа хагал

Хавар үр суулгахдаа тариачны нэн түрүүнд хийдэг ажил нь өвлийн турш ашиглаагүй талбайгаа хагалан сийрэгжүүлж, модны үндэс, зэрлэг зэргийг нь зулгаан, газраа сайтар сийрэгжүүлсний дараа үрээ цацдаг. Тэгээд намартаа сайн ургац хураах хүртэл цацсан үрээ соёолуулахаар сайтар бордон, зэрлэгийг нь түүн үр тариагаа ихээхэн арчилж тордоно. Энэ бүхнийг харахаар итгэлийн амьдралд сайн мэдээний үр жимс хураах яг үүнтэй адил юм гэж бодогдоно. Библид ийм айлдал байдаг. “Зөвт байдлыг тариалж, хайр энэрлийг хурааж ав. Боловсруулаагүй газраа хагал. Учир нь ЭЗЭН, чиний дээр зөвт байдлыг асгахаар ирэх хүртэл Түүнийг хайх цаг нь одоо билээ.” Хос 10:12 Тариачин газраа хагалж боловсруулаагүй чигээр нь үрээ цацдаг уу? Огт үгүй. Үр жимс ургуулахын тулд тариачид эхлээд хуучин үндэс болон зэрлэгийг нь зулгааж, газраа хагалж сийрэгжүүлж…

​Боловсруулаагүй газраа хагал

24:17
0:00 24:17

Тоглуулах хурд

1x

Энэ дуу хоолой AI-аар үүсгэгдсэн. Зарим ялгаа байж болно.