WATV.org is provided in English. Would you like to change to English?

Эх Бурхантай уулзах нь

Гадаад итгэгчдийн айлчлалын баг

Эх Бурхантай уулзахаар Солонгост айлчлан ирэх гадаад итгэгчид.
Улс орон, хэл соёл өөр ч гэлээ сүнсний нэгэн гэр бүл учраас тэд Эхийн халуун дулаан хайран дотор нэг болдог юм.

Гадаад итгэгчдийн айлчлалын баг 70 дахь удаагаа зохион байгуулагджээ

2000 онд гадаад итгэгчдийн айлчлалын эхний баг Солонгост ирсэн цагаас хойш эдүгээ 70 дахь удаад хүрээд байна. Жилд дунджаар 1500 орчим итгэгч Эхийн хайрыг биширч, Солонгосын төрөл бүрийн соёлтой танилцаад нутаг буцдаг юм. Гэр бүлээ нэг бүрчлэн тэврэх Эхийн хайран дотор л энэ бүхэн боломжтой юм.

Хүн нэг бүрийг халуун дулаан хайраараа тэврэх тэнгэр Эхийн мутар. Дэлхийн өнцөг булан бүрд олон хүн Солонгост айлчлан ирэхийг тэсэн ядан хүлээдэг аж. Бурханы сүм дэлхийн бүх итгэгчиддээ Бурханы өгөөмөр хайр, солонгос хүний дотно сэтгэл, ахуй соёлыг ойлгуулах гэж бүхнээ дайчилдаг.

Солонгос улс нь XXI зууны ариун газар

Зарим хүн Христийн ул мөрийг олох гэж Израиль дахь Иерусалим руу очдог. Харин өнөө үеийнхэнд бол илүү онцгой газар нь Солонгос улс. Учир нь Библийн зөгнөл дагуу Сүнс болон Сүйт бүсгүй ирсэн улс, тэнгэр Иерусалим Эх Бурхантай уулзаж хязгааргүй хайрыг нь мэдрэн, амийн усны үгийг шууд сонсож, суралцах боломжтой газар.

Дэлхий дахины итгэгчдийн хувьд Солонгост айлчлах нь ариун газарт мөргөл үйлдэхээр ирэхтэй адил билээ. Тэд Эхийн хайранд суралцаж, Эхийн хайрыг биеэрээ мэдрэн, тус тусын нутагтаа очихоороо өөрсдийн сурсныг хэрэгжүүлэх хүсэл тээн ирдэг ажээ.

Библийн зөгнөлийн биелэл

Дэлхийн үй олон хүн дорнын хязгаарын Солонгос улсад айлчлан ирэх тухай Библийн зөгнөл бий. Библид үндэстнүүд тэнгэр Эх рүү ирэх зөгнөл байдаг. Тэрхүү зөгнөл ёсоор Бурханы сүмийн итгэгчид дэлхийн өнцөг булан бүрээс Эх Бурхантай уулзахаар “үүл мэт, тагтаа мэт” нисэн ирцгээдэг.

Үндэстнүүд гэрэл уруу чинь, хаад мандах туяа уруу чинь ирнэ. ...
Үүл мэт үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж буй тэд хэн бэ?
Иса 60:3-8

Хөтөлбөр

Библийн үнэн, Эхийн хайранд суралцан, бүс нутгийн сүмүүдтэй танилцаж, тэнгэрийн хаанчлалын гэр бүлүүдтэйгээ уулзан дотно яриа өрнүүлж, Солонгос орны түүх соёлтой танилцах боломжийг айлчлан ирэгсдэд олгодог юм.

Олон улсын Библийн семинар

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн итгэгчид нэг дор цуглан
Эх Бурханы оршихуй болон хайрыг гэрчилдэг юм.

Олон улсын форум & Хурал зөвлөгөөн

Хүн төрөлхтний аз жаргал, олон улсын асуудлыг шийдвэрлэхийн тулд
форум, семинар, хурал зөвлөгөөн явуулах замаар мэдлэг туршлагаасаа хуваалцана.

Үнэний сургалт

Шинэ гэрээний үнэнийг гүн гүнзгий судлан,
орон орноос ирсэн итгэгчид Библийн илтгэл тавьж, Бурханы үг хуваалцана.

Соёлын арга хэмжээ

Солонгос болон дэлхийн хэмжээнд явуулдаг соёлын арга хэмжээнд оролцон,
дэлхий дахины итгэгчидтэй гэр бүлийн хайраа хуваалцдаг.

Соёлтой танилцах

Солонгос орны түүх соёлтой танилцан, түүнд агуулж буй
мэргэн ухаан, ёс зүйд суралцан, Бурханы сайн мэдээний замналыг өөрсдийн биеэр мэдэрнэ.

Сүмүүдтэй танилцах

Махан биеэр ирсэн Елохим Бурханы ул мөрийг даган бүс нутгийн сүмүүдтэй танилцдаг.

Гадаад итгэгчдийн ярилцлагаас

“Үнэнийг хүлээн авч Эцэг Эх Бурханыг ухааран,
жинхэнэ аз жаргалыг оллоо.”

Эхийн ивээлийг илэрхийлэх үг байхгүй гэж боддог. Солонгост ирж, тэнгэр Эхтэй уулзаж байж л бүх хүнийг гэсэн Эхийн хайрыг үнэхээр ухаарлаа.

Жеймс
Англи, Манчестер

Солонгос улс нь Эхийн суугаа зөгнөлийн газар юм. Тиймд би Эх Бурханаас л авах боломжтой амийн ус авахаар Солонгост ирлээ.

Натан
АНУ, Мемфис

Би илүү их ухаарал олж, сүнсээр өлсөж цангасан Франц болон Европт Бурханы үг тунхаглахын төлөө Солонгост айлчлан ирсэн.

Жил
Франц, Парис

Бидний Эх үнэхээр төгс хүчит Бурхан билээ. Би Эхийн яруу алдрыг хоёр нүдээрээ харлаа.

Карлос Франк
Перу, Фосетт

Бурханы сүмээс огт холдохгүй туйлын шалтгаан маань Эх Бурхантай холбоотой. Би багаасаа л Эх Бурхан байгаасай гэж хүсдэг байсан. Зөвхөн энэ л сүмд тэнгэр Эхийн талаарх гүн гүнзгий үнэнг заадаг.

Давид
АНУ, Сан Диего

Дээр оршигч Иерусалим нь бидний Эх юм. Би Библийн бүх зөгнөлд, мөн Эхэд итгэдэг. Тэгээд би Эх бол Бурхан гэдгийг мэднэ.

Людмила
Орос, Благовещенск

Энэ айлчлалаар Эхийн хайрыг мэдэрч Эх бол бидний Бурхан гэдгийг, мөн биднийг сонгосныг ч ухаарлаа.

Марк
Герман, Берлин

Тэнгэр Эцэг Эхдээ үнэхээр талархаж байна. Намайг Солонгост ирэхийг ерөөж, сүүлчийн эш үзүүлэгч болгосон.

Алекс
ӨАБНУ, Кейптаун

Солонгост ирээд авсан энэ бүх ерөөл, сүнслэг амийн хоолоор дамжуулан Анголдоо очоод боломжоороо сайн мэдээнд амьдралаа зориулмаар байна.

Жүа Салвадор
Ангол, Луанда

Эцэг, Эхийн соёрхсон агуу хайранд хариулах арга байхгүй байх. Гэвч хийж чадах зүйл маань Эхийн энэ газарт яруу алдар, магтаал авахад нь бүхнээ зориулах явдал.

Жон
АНУ, NJ Беллвилл