WATV.org is provided in English. Would you like to change to English?

“Бусдаас өөр гэдэг нь буруу гэсэн үг үү?”

Бусдаас өөр байх нь буруу гэсэн үг биш.
“Өөр” ба “буруу” гэсэн хоёр үг төстэй юм шиг боловч үнэн хэрэгтээ утга болон хэрэглээ нь тэс өөр.
Толь бичигт “өөр” гэдэг үгийг “ижил биш” “ондоо” гэсэн үгээр тодорхойлсон байдаг. Жишээлбэл бид “Алим лийр хоёр өөр” гэж хэлдэг, харин буруу гэж хэлдэггүй.

Гэвч “буруу” гэсэн үгийг аливаа тооцоо юм уу үнэн зөрөхийг, алдаатай байхыг хэлдэг. “Зөв биш” гэсэн үг.

Олон хүн энэ мэт ялгааг ялгаж салгаж чаддаггүй бөгөөд тэд өөртэй нь үзэл бодол нийлэхгүй л бол буруу гэж үзэн, өөрсдийнхөө үзэл бодлыг зөв гэж зүтгэх хандлагатай байдаг. Ялгааг нь ойлгоогүйгээс үл ойлголцол, зөрчил маргаан их гардаг шүү дээ.

Бурханы сүм өөр өө.

Бурханы сүм Библийн үгийг даган Эцэг Бурхан болон Эх Бурханд итгэдэг.

Бурханы сүм Есүсийн биечлэн жишээ үзүүлсэн шинэ гэрээний Алгасал баярыг сахиж, долоо дахь өдөр Амралтын өдөр буюу бямба гарагт мөргөлөө тэмдэглэдэг. Залбирах, мөргөл тэмдэглэх үедээ эмэгтэй итгэгчид нь толгойны алчуур зүүж, эрэгтэй итгэгчид нь юу ч зүүдэггүй. Библийн дагуу бол загалмай нь шүтээн юм. Тиймээс Бурханы сүм загалмайнаас татгалзаж, нарны бурхны төрсөн өдөр болох 12 сарын 25-нд Христмас тэмдэглэдэггүй.

Энэ тал дээр Бурханы сүм ертөнцийн бусад сүмээс өөр.

Шүүх хэм хэмжүүр нь Библи юм.

Бурханд итгэдэг хүмүүсийн хувьд зөв буруугийн хоорондхыг шүүх хэм хэмжүүр нь аль нэг сүмийн сургаал ч юм уу хэн нэг хүний үзэл бодол биш юм. Олон хүн хүлээн зөвшөөрч дагадаг байснаар тэр нь “үнэн” болчихгүй.

Шүүх цорын ганц хэм хэмжүүр нь Библи юм. Хүн төрөлхтнийг аврахын тулд өгсөн Бурханы үг л цорын ганц үнэн бөгөөд авралын зам юм.

Олон хүн Бурханы үгийг хүсэмжлэн, тэнгэрийн хаанчлалд найдвараа тавьж авралын үнэнийг эрэлхийлэн байна. Хүн төрөлхтнийг аврал болон мөнхийн амь өөд хөтлөх Эцэг Бурхан, Эх Бурхан руу ирээд жинхэнэ үнэнийг олж, амийн ус үнэгүй аваарай.

Эх Бурхан

Олон хүн Бурханы тухайд цорын ганц “Эцэг Бурхан” л байдаг гэж итгэдэг. Гэсэн хэдий ч Библи “Тэнгэр дэх, бидний Аав” (Матай 6: 9), мөн “Дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх” (Галат 4:26) гэж Эцэг Эхийг хоёуланг нь гэрчилдэг юм. Бурханы сүм Библийн сургаалын дагуу Эцэг Бурхан төдийгүй Эх Бурханд ч бүрэн итгэдэг.

Эцэг Бурхан

Христийн шашны гол сургаал болох “Ариун Гуравын сэнтий нэг”-т Бурханы сүмийнхэн баттай итгэдэг. Ариун Гуравын сэнтий нэг гэдэг нь Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс нь адилхан нэг Бурхан боловч үе тус бүрд өөр өөр нэртэйгээр түүхээ гүйцэлдүүлж ирснийг хэлж байна. Хуучин гэрээний үед Ариун Эцэг Ёхова Бурхан шинэ гэрээний үед Хүү (Ариун Хүү) болон ирсэн нь Есүс юм. Мөн Библийн зөгнөлийн дагуу энэ үед хоёр дахиа ирсэн Христ (Ариун Сүнс) бол Ан Сан Хун Бурхан юм.

Тэнгэрийн орны гэр бүл ба газар дээрх гэр бүл

Аав, ээж, үр хүүхэд гэсэн нэр томьёог гэр бүлийн хүрээнд ашигладаг. Библид Бурханыг бидний сүнсний Эцэг (Матай 6: 9), сүнсний Эх (Галат 4:26) гэж, биднийг Бурханы хүүхдүүд (2Коринт 6:17-18) гэж бичсэн байдаг. Дэлхий дээр хайрын нэгдэл болсон гэр бүл байдаг шиг тэнгэрт ч мөнхийн хайрын нэгдэл болсон сүнсний гэр бүл гэж бий. Газар дээрх гэр бүлийн гишүүд цусаар холбогддог. Үүнтэй адил тэнгэрийн гэр бүлийн гишүүд ч Алгасал баяраар соёрхсон “гэрээний цус”-аар холбогддог юм.

Махан биеэр ирсэн Бурхан

Христийн шашин бол хүн төрөлхтнийг аврахын тулд махан биеэр ирсэн Бурханд итгэдэг шашин юм. Бурхан бол бүхнийг чадагч, төгс хүчит юм. Тэрээр хүссэн үедээ хүн төрхөөр ирж чадна. 2000 жилийн тэртээ Хүү болон мэндэлсэн Есүс Христийн тухай Библид “Эхэнд Үг болох Бурхан махбод болж, бидний дунд оршино” хэмээн илэрхийлсэн байдаг. Мөн Библид “Христ хоёр дахиа үзэгдэхдээ Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ” гэж зөгнөсөн байдаг (Еврей 9:28). Христ Сүнсээр үргэлж оршдог тул Түүний талаар “хоёр дахиа үзэгдэнэ” гэсэн нь анх ирсэнтэйгээ адил махан биеэр ирэхийг нь хэлж байна.

Алгасал баяр

Алгасал баяр бол хүн төрөлхтөнд мөнх амь өгөхийн тулд Бурханы тогтоосон амийн үнэн юм. Баярын нэр нь “гамшиг алгасан өнгөрнө” гэсэн утгатай. Библийн дагуу Алгасал баярыг ариун тооллын эхний сарын 14-ний орой тэмдэглэх ёстой. Энэ нь аргын тооллын 3, 4-р сард тохиодог аж. 2000 жилийн өмнө Есүс хүн төрөлхтнийг нүгэл ба үхлийн гинжээс аврахын тулд Өөрийн мах, цусыг бэлгэдсэн талх, усан үзмийн дарсыг Алгасал баяраар өгч нүглийн уучлал ба мөнх амийг амлан, “Энэ бол Миний цусаар тогтоох шинэ гэрээ” хэмээсэн байдаг. Бид Есүсийн жишээг даган Алгасал баяр сахивал Бурханы мах, цусыг өвлөн авч Бурханы хүүхэд болох юм.

Тодорхой үзэх

Амралтын өдөр

Өнөө үед ихэнх сүм ням гарагт мөргөл тэмдэглэдэг боловч Библид долоо дахь өдрийн Амралтын өдрийг “Бурханд мөргөх ариун өдөр” гэж тодорхойлдог. Амралтын өдөр бол Бүтээгч Бурхан зургаан өдрийн турш тэнгэр газрыг бүтээж дуусгаад амарсан өдөр нь юм. Тиймээс долоо дахь өдрийг ерөөж, ариун болгон, ард түмэндээ сахихыг тушаажээ. Түүхэн баримт, календарь харахад Амралтын өдөр нь долоон гаргаас бямба гараг нь юм.

Тодорхой үзэх

3 удаагийн 7 баяр

Бурханы баяруудын тухайд, долоо хоногийн баярт Амралтын өдөр, жилийн баярт Алгасал баяр, Исгээгүй талхны баяр, Амилалтын баяр, Пентэкостын өдөр, Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр, Майхан баяр гэсэн долоон баяр бий. Эдгээр баярууд 3 хэсэг болон зохиогддог. Энэ бүхэн нь Есүсийн зааж, гурван жилийн турш сайн мэдээг тунхаглаж Өөрийн биеэр үзүүлсэн шинэ гэрээний баярууд юм. Баяр бүрд мөнх амь, нүглийн уучлал, амилалт, Ариун Сүнс гэх мэт Бурханы ерөөл шингэсэн байдаг.

Баптисм

Баптисм нь нүглийн биеийг усанд оршуулж, шинээр дахин төрөх утгыг агуулсан ёслол юм. Сүмүүд “усан баталгаа” гэдэг боловч Бурханы сүм Библийн үндсэн утгынх нь дагуу “баптисм” гэж нэрлэдэг. Библид баптисмыг Бурхантай байгуулсан гэрээний тэмдэг буюу авралын тэмдэг гэсэн байдаг. Баптисм нь итгэлийн амьдралын анхны алхам бөгөөд баптисм хүртсэн хүн Бурханы жинхэнэ ард түмэн болж тэнгэрийн иргэншилтэй болох юм. Энэ үед баптисмыг “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ” хэмээн тушаасан Есүс Христийн сургаалын дагуу Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр хүртэх ёстой.

Толгойны алчуур

Библид бичигдсэн Бурханы сүмд дагах ёстой зарлиг бий. Үүнд эрэгтэйчүүд толгойдоо юу ч өмсөхгүй, харин эмэгтэйчүүд нь залбирах, мөргөл тэмдэглэхдээ толгойны алчуур зүүнэ. 1Коринт 11-р бүлгээс харахад, толгойны алчуурын зарлигийг дагаж мөрдөх нь Христийн жишээг дагаж байгаа явдал юм. Үүнд Бурханы бүтээлийн хүсэл шингэсэн байдаг. Мөн энэ зарлигийг сүмийн эмх журмын төлөө тогтоосон байна.

Тодорхой үзэх

Загалмай бол шүтээн

Хүн бүхэн “сүм” гэсэн үгийг сонсоод загалмай санаанд нь ордог байх. Гэсэн хэдий ч Бурханы сүмд загалмай байхгүй. Есүсийн байгуулж, элч нарын явдаг байсан анхны сүмд хэзээ ч загалмай босгож байгаагүй бөгөөд загалмайг итгэлийн бэлгэдэл гэж үздэг сургаал байгаагүй. Учир нь загалмай босгож, түүнд утга учир өгөх нь Арван тушаалын “Шүтээнд бүү үйлчил” гэсэн хоёр дахь тушаалыг зөрчиж байгаа үйлдэл юм. Загалмайг эртний олон харь шашинд итгэл сүсгийн бэлгэ тэмдэг болгон ашиглаж байсныг түүх нотолж байна. Загалмай нь Есүсийн үед цаазын хэрэгсэл байсан юм. Христийн шашин ертөнцийн ёсыг дагах болж, үүнтэй зэрэгцэн загалмай сүм дотор орж ирсэн хэрэг. Бурханы сүм загалмайн дүрсийг шүтээн болохоор нь эсэргүүцдэг. Харин загалмай дээр Өөрийгөө золиосолсон Христийн үнэт цусыг эрхэмлэдэг.

Христмас бол нарны бурхны төрсөн өдөр

12 сарын 25-ныг Христмас гэдэг бөгөөд Есүсийн төрсөн өдөр хэмээн тэмдэглэдэг. Дэлхий даяар баяр наадмын уур амьсгал орно. Сүмийн түүхийн дагуу тодруулахад 12 сарын 25-ны өдөр нь Есүсийн мэндэлсэн өдөр биш, харин Ромын нарны бурхны төрсөн өдөр юм байна. Христийн шашин ертөнцийн ёсыг дагах болж, улмаар энэ өдөр Есүсийн мэндэлсэн өдөр болон өөрчлөгджээ. Бурханы сүм Есүстэй ямар ч холбоогүй Христмасыг огтхон ч тэмдэглэдэггүй.