WATV.org is provided in English. Would you like to change to English?

Үнэний

Толгойны алчуур

Библи дэх толгойны алчуурын зарлиг

553 Үзсэн тоо

Бурханд үйлчилдэг итгэгч хүн мөн л бол мөргөлийн үеэр тохирсон хувцас өмсөх нь зүй ёсны хэрэг юм. Итгэл сүсэг бүхий сэтгэлээ бэлтгэж, мөн эрэгтэй итгэгчид толгойгоо бүтээх ёсгүй, харин эмэгтэй итгэгчид толгойгоо бүтээх ёстой хэмээн Бурхан сургасан байдаг.

… эр хүн бол эм хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн гэдгийг та нар мэдээсэй гэж би хүсэж байна. Залбирах эсвэл эш үзүүлэхдээ толгойдоо өмсгөлтэй эр хүн бүр толгойгоо гутааж буй юм. Харин залбирах эсвэл эш үзүүлэхдээ толгойгоо бүтээгээгүй эм хүн бүр толгойгоо гутааж буй юм. Энэ нь тэр эм үсээ хусуулсантай адил юм. 1Кор 11:3-5

Итгэгчдийн мөргөл тэмдэглэж байгаагийн зорилго нь Бурханы яруу алдрыг гаргахын тулд юм. Бурханы яруу алдрыг халхлахгүйн тулд Бурханы сүмийн эрэгтэй итгэгчид толгойдоо юу ч өмсөлгүй мөргөл тэмдэглэдэг. Библийн сургаал дагуу эмэгтэй итгэгчид нь толгойдоо алчуур зүүж мөргөл тэмдэглэдэг. Эмэгтэйчүүд толгойдоо алчуур зүүж байгаад учир бий. Толгойны алчуур нь Бурханы эрх мэдлийг илтгэх тэмдэг болон өгөгдсөн учраас энэхүү зарлигийг чухал бишд үзэн, хайнга хандаж болохгүй юм. Бурханы өгсөн зарлигуудын дунд утга учиргүй зарлиг ганц ч үгүй. Бүхий л зарлиг тушаал нь бидний аврал болон тэнгэрийн хаанчлалд ороход хэрэгтэй учраас Бурхан өгсөн юм.