WATV.org is provided in English. Would you like to change to English?

Хүний тушаал

669 Үзсэн тоо

Бурханы ард түмэн мөн л бол Бурханы тушаалыг сахих нь мэдээжийн хэрэг. Гэвч өнөө үед өөрсдийгөө Бурханы ард түмэн хэмээдэг христийн шашинтнуудын ихэнх нь Бурханы тушаалын оронд Библид байхгүй хүний тушаалыг сахицгааж байна. Хүний тушаалын төлөөлөл бүхий жишээг доор сийрүүлье.

1. Ням гаргийн мөргөл

Бурханы товлосон долоо хоног тутмын мөргөлийн өдөр нь Амралтын өдөр юм (Гэт 20:8). Гэвч өнөө үед олон хүн Амралтын өдрийн оронд ням гаргийн мөргөл сахиж байна. Ням гаргийн мөргөл нь харь шашны нарны бурхныг шүтэх шүтлэгээс үүсэлтэй бөгөөд Библид байхгүй хүний тушаал юм.

2. Христмас

Хүмүүс ихэвчлэн 12 сарын 25-ны өдрийг Христийн мэндэлсэн өдөр хэмээн боддог. Тиймдээ ч олон сүмд 12 сарын 25-ны өдөр Есүсийн мэндэлсэн өдөр хэмээн элдэв арга хэмжээ зохион байгуулдаг. Гэвч 12 сарын 25-ны өдрийн Христмас нь Есүсийн мэндэлсэн өдөр биш нарны бурхны мэндэлсэн өдрөөс үүсэлтэй юм байна. Ердөө хүний тушаал гэсэн үг л дээ.

3. Загалмай шүтэх үзэл

Бурхан шүтээн шүтэж болохгүй, ямар нэг дүрс бүү хий, тэдгээрт бүү үйлчил хэмээн айлдсан байдаг (Гэт 20:4-5). Гэвч дийлэнх сүм өнөө үед сүмийн бэлгэ тэмдэг гээд загалмай гэх шүтээнийг босгож байна. Загалмай нь христийн шашин харийн шашны зан үйлд уусах явцад сүм дотор орж ирсэн харь шашны бэлгэдлийн чанартай зүйл юм.

4. Толгойны алчуур

Библид эрэгтэй итгэгчид толгой дээрээ ямар ч өмсгөлгүйгээр харин эмэгтэй итгэгчид заавал толгойны алчуур зүүн залбирах юм уу мөргөл тэмдэглэх ёстой гэж заадаг (1Кор 11:1-6). Гэвч дийлэнх сүм Бурханы тогтоосон энэхүү толгойны алчуурын зарлигийн оронд сүмээс нь дур зоргоороо бий болгосон шашны янз бүрийн зарчмыг дагаж байна. Католик сүмд пап лам, санваартан, хамба лам гэх мэт эрэгтэй итгэгчид нь залбирах юм уу мөргөл үйлдэхдээ малгай өмсдөг. Мөн протестант урсгалын сүмд эмэгтэй итгэгчид нь толгойн алчуур зүүлгүйгээр залбирч мөргөлөө тэмдэглэдэг. Эдгээр нь Библийн сургаалаас ангид зан үйл буюу хүний тушаал юм.

5. Талархлын баяр

Өнөөгийн олон сүм Талархлын баярыг чухал баярын нэг хэмээн үзэж тэмдэглэдэг юм. Гэвч Талархлын баяр нь Библид заасан Бурханы баяр биш хүмүүсийн өөрсдийн дураар бий болгосон хүний тушаал аж. 1620 онд Английн Пуритан шашинтнууд Америкт цагаачлан иржээ. Тэд ирснийхээ дараа жилийн намар ургац хурааж, авсан ургацаараа Бурханд талархал өргөж байжээ. Тэрхүү зан үйл нь уламжлагдан явсаар Талархлын баярын үүсэл болсон аж. Улмаар 18-р зуунд Америкийн ерөнхийлөгч Вашингтон уг өдрийг Америк орны албан ёсны тэмдэглэлт өдөр болгон тунхагласан байна.

Хүний тушаал сахигчдын талаар Библид хэрхэн мэдүүлснийг судалж үзэцгээе.

Хоёр нүүртнүүд ээ, Исаиа та нарын тухай эш үзүүлэн, сайн онож хэлэхдээ “Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, харин Надад дэмий мөргөдөг” гэсэн гэв. Мат 15:7-9

Есүс хэлэхдээ хүний тушаалыг сахивал Бурханд дэмий мөргөж байгаа хэрэг гэжээ. Бурханд дэмий мөргөдөг хүмүүс аврал авч чадах уу? Бурханд итгэх итгэлдээ хичнээн идэвхтэй хандсан ч хүний тушаал сахигчид хэрхэвч аврал авч чадахгүй юм.

Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон, уруулаараа л Намайг хүндлэвч, зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд Намайг эмээн хүндлэхэд хүний тушаалаар суралцжээ. Тиймээс үзэгтүн. Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг дахин бүтээнэ. Мэргэдийн нь мэргэн нь мөхөж, ухаантнуудаас ухаан ялгах чадвар нь нууцлагдана” гэв. Иса 29:13-14

Хүний тушаал сахидаг хүмүүсийн юу нь алга болно гэсэн бэ? Мэргэн ухаан ба ялгах чадвар нь алга болох юм. Шашин судлаач болон пасторууд хичнээн ухаантай байсан ч хүний тушаалыг сахих юм бол тэд Библийн үнэнийг зөв ойлгож ухаарч чадахгүй. Учир нь Бурхан тэдний мэргэн ухаан, ялгах чадварыг нь авчихсан юм. Библийн үнэнийг ухаарч чадахгүй тэд мэдээж аврал авахгүй шүү дээ.

Хүний тушаал нь Сатаны талд зогсож буй ёрын муу хүмүүсийн бий болгосон тушаал юм. Хүний тушаалыг сахивал Бурханы тушаалыг ч сахихгүй, Бурханд ч зөв үйлчлэхгүй. Иймд авралын болон тэнгэрийн хаанчлалын амлалтыг огтхон ч авч чадахгүй юм. Тиймээс бид хүний тушаалыг сахих биш, Бурханы сахиарай хэмээн айлдсан Бурханы тушаалыг сахиад ерөөл авах итгэгчид болцгооё.

Тунгаах зүйлс
Хүний тушаалд ямар ямар тушаал байдаг вэ?
Хүний тушаалыг сахивал Бурханд яаж мөргөж байгаа хэмээн Есүс айлдсан бэ?