WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бид ямар үгээр ярих ёстой вэ? (1)

55 Үзсэн тоо

Үг нь бидний зан чанар, бодол санаа, сэтгэл хөдлөлийг илтгэдэг. Тиймээс авралын амлалт хүлээн авсан Бурханы хүүхдүүдийн хувьд бид ивээлтэй, талархлын үг их хэлж, Бурханаа алдаршуулах ёстой юм.

Бурхан биднийг ямар үг хэрэглээсэй гэж хүсдгийг Библиэс харцгаая.

1. Бүх муу муухайг зайлуулж, тустай үг хэл

Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө. Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан юм шүү. Аливаа хорсол, уур, хилэн, хашхираан, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг. Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд. Ефе 4:29-32

Библид бүх муу муухайгаа зайлуулж, тустай үг хэлэхийг онцолсон байдаг. Тоо томшгүй их нүгэл үйлдсэн биднийг Бурхан үнэгүйгээр уучилсан. Хүн амьдралдаа огт уурлахгүй байна гэж байхгүй л дээ. Гэсэн ч бид нигүүлсэнгүй, сайн Бурханы жишээг даган уур хилэнгээ дарж сурах хэрэгтэй. Биднийг дахин нүгэл бүү үйлдээсэй гэж хүсдэг Бурханы хүсэлд дуулгавартай байн, бусдыг босгон байгуулж, нигүүлсэл өгөх тустай үг хэлцгээе.

2. Нигүүлсэнгүй үгээр ярь

Гаднынхантай мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц. Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амталсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах учиртайгаа мэдэх юм. Кол 4:5-6

Бид амттай хоол хийхийн тулд давсыг нь тааруулдаг шигээ эргэн тойрныхоо хүмүүстэй эв найртай байж, тэднийг Бурханы энгэрт хөтлөхийн тулд нигүүлсэнгүй, ухаалаг үгс хэлэх ёстой. Заримдаа хэн нэг нь өөрөөрөө хэт их сайрхаж, бусдын сэтгэлийг шархлуулсан үг хэлснээс болж хэрүүл маргаан гарах нь энүүхэнд. Үгээ бодож цэгнэлгүйгээр ярих үед ийм асуудал үүсдэг. Бид бусдыг бодож, нигүүлсэнгүй, ухаалаг үгсээр сүнсийг нь аварч, Бурханаа алдаршуулах учиртай юм шүү.

Тунгаах зүйлс
Бид яагаад муу муухайг зайлуулж, сайхан үгээр ярих ёстой вэ?
Ивээлтэй, ухаалаг үг сонсож байсан мөч танд байсан бол эргэн тунгаацгаая.