WATV.org is provided in English. Would you like to change to English?

Залбирал гэж юу вэ?

48,447 үзэлт

Залбирал бол Бурханаас ерөөл авах ёслол юм. Ерөөл төдийгүй өөрөө шийдэж чадахгүй янз бүрийн хүнд нөхцөл байдалд орвол халуун хайраараа тусалж өгөхийг Бурханаас гуйх ёслол юм.

Хүн ертөнцөд амьдрахад бусдын тусламж хэрэг болох үе зөндөө байдаг. Энэ нь хүнд өгөгдсөн чадвар хэмжээ хязгаартай байдгаас юм. Бид Бурханы туслалцаагүйгээр амьдарч чадахгүй. Тиймд бидний ядмаг доройг мэдээд тусалдаг Бурханд залбирах хэрэгтэй.

Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ. Мат 7:7-8

Энэ нь Бурхан хэрэв бид залбирвал бүгдийг биелүүлнэ гэдгээ амласан юм. Залбирлын хүч чадал хязгааргүй, оргүй хоосноос оршихуйг бүтээх хүч юм. Тиймд бид Бурханаас тусламж авахын тулд залбирах хэрэгтэй.

Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр тусална. Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ. Иса 41:10

Тэгвэл залбирал гэж юу болохыг илүү тодорхой судалцгаая.

Нэгдүгээрт, залбирал бол сүнсний амьсгал.

Хүний махан бие амьсгалж байж амьдардаг шиг, Бурханд итгэдэг итгэгч залбирлаар сүнс нь амьдардаг.

Хоёрдугаарт, залбирал бол Бурхан бидний хоорондох яриа.

Бурхан бол бидний сүнсний Эцэг бөгөөд бид бол Бурханы хүүхдүүд. Баяртай байхдаа баярт хэргээ, хэцүү үедээ хэцүү байдлаа залбирлаар нэг бүрчлэн өчиж ярилцдаг.

Гуравдугаарт, залбирал бол утсаар ярихтай адилхан.

Өдөр ч бай, шөнө ч бай бид саадгүй залбирахад залбирал маань Бурханд хүрч, Бурхан тэр залбиралд хариулах холбоо бий болдог.

Итгэлийн замаар алхах үед гуйж, хайж, тогших хэргүүд зөндөө гардаг. Есүсийн айлдсаны дагуу дуулгавартайгаар гуйж, хайж, тогшиход бидний хүссэнийг Бурхан биелүүлж өгнө.

Тунгаах зүйлс
Өөрөө шийдэж чадахааргүй хүнд нөхцөл байдалтай тулгарах үедээ яах ёстой вэ?
Залбирал гэж юу болохыг тодорхой гурван зүйлээр хариулаарай.