WATV.org is provided in English. Would you like to change to English?

Залбирлын сэдэв юу байх ёстой вэ?

667 Үзсэн тоо

Бурханы тусламж байхгүй бол бидний хүчээр бүрэн төгс хийж чадах зүйл ганц ч байхгүй юм. Тиймээс Бурхан биднээс Өөрөөс нь тусламж гуйгаасай гэж хүсдэг (Мат 7:7-8). Бидний нүдэнд харагдахгүй ч Бурхан залбиралд маань чих тавин, үргэлж бидэнд тусалдаг юм. Тийм болохоор бид үргэлж залбиралд өөрсдийгөө зориулах ёстой (1Тес 5:17).

Тэгвэл ямар сэдвээр залбирах ёстой вэ? Библиэр тодорхой судалж үзэцгээе.

  1. Эхлээд Бурханы хаанчлал болон зөвт байдлыг хай хэмээсэн (Мат 6:25-34).
  2. Мэргэн ухаан дутсан нэгэн мэргэн ухаан гуй хэмээсэн (Иак 1:5).
  3. Сорилтонд орохгүйн төлөө залбир хэмээсэн (Лук 22:40).
  4. Ариун Сүнс гуй хэмээсэн (Лук 11:13).
  5. Үгийн үүдийг нээж өгнө үү гэж залбир хэмээсэн (Кол 4:2-6).
  6. Сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхэд тусална уу гэж залбир хэмээсэн (Ефе 6:18-19).
  7. Итгэлд төгс зогсоож өгнө үү гэж залбир хэмээсэн (Кол 4:12).
  8. Үнэний сургаалыг төгс ухааруулж өгнө үү гэж залбир хэмээсэн (Дуу 119:18).
  9. Бусдыг уучлахын төлөө залбир хэмээсэн (Мар 11:25).
  10. Нүгэлдээ гэмшиж залбир хэмээсэн (Үйл 8:22).
  11. Итгэл хөрөхгүй байхаар залбир хэмээсэн (Лук 22:32).

Эдгээрээс гадна хувийн санаа зовоосон зүйл гарах үед ч залбирлаар Бурханаас чухалчлан гуйх хэрэгтэй юм. Юу ч гуйсан хүссэн бүхэн чинь өгөгдөнө гэж итгэвэл түүний дагуу болох болно (Мар 11:24). Мөн махан биеийн хүсэлдээ нийцүүлэн гуйсан залбиралд Бурхан хариулт өгөхгүй (Иак 4:2-3).

Есүс сайн мэдээний ажлыг залбирлаар гүйцэлдүүлж байгаа дүр төрхөө харуулсан байдаг. Есүс уг нь залбирахгүй байсан ч биднийг аврах хүч чадалтай төгс хүчит Бурхан шүү дээ. Гэтэл хичээнгүйлэн залбирвал Эцэг бүгдийг нь сонсож, хариулт өгнө гэж айлдаад залбирлын жишээ үзүүлсэн юм (Лук 11:9-13). Тасралтгүй залбир хэмээсэн Бурханы хүсэлд дуулгавартай байж, Бурханы ивээл болон ерөөлийг бүрэн дүүрэн хүртэх Сионы хүүхдүүд болцгооё.

Тунгаах зүйлс
Ямар залбирал Бурханаас хариулт авч чадахгүй вэ?
Өөрийн залбирлаа эргэн харж, Бурханы хүссэн залбирлыг өргөцгөөе.