WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бурханы үгийн дагуу

Герман, Дюссельдорф Бурханы сүм

135 Үзсэн тоо

“Европын сайн мэдээ ч бас сайн болно” гэж тэнгэр Эх биднийг ерөөсөн билээ. Европын сайн мэдээний саад өндөр байсан урт удаан цаг хугацаанд бид тэвчээртэй байх хэрэгтэй байлаа. Харин тэнгэр Эхийн ерөөлийн үг бидэнд маш их урам хүч болов.

Пентэкостын өдрийн үеэр Төв Европын сүмүүд нэгдмэлээр явуулсан тунхаглалын наадмын турш Ариун Сүнсний гайхамшигт түүхийг биеэрээ мэдэрснийхээ дараа бүх юм гарцаагүй Бурханы үгээр болно гэдэгт бид бүр илүү итгэлтэй байх боллоо. Пентэкостын өдрийн өмнө ба дараа бидний огт төсөөлж байгаагүй зүйлс Дюссельдорф Сионд их гарлаа. Сион руу олон хүн иржээ. Шинэ хүмүүс маань Бурханы үгийг ихэд сонирхон, жинтэй асуултууд асууна. Хуучин гэр бүлүүд маань Бурханы үгийг дамжуулах чадварын чухлыг ухаарч, Библи сурахад өөрсдийгөө зориулж байлаа. Энэ бол их зөв зүйтэй эргэлт байлаа. Бид та бүхэндээ Бурханы үнэнийг хайсаар байсан ба одоо шинэ гэрээний үйлчлэгч болох гээд сүнсээр их өсөж байгаа шинэ гэр бүлүүдийн Сионы үнэрийг дамжуулах гэсэн юм.

Кармело ах дүү итали аав ээжийнхээ нөлөөн дор католик шашинтай байжээ. Харин сүмд яваад байгаа хэрнээ Бурханы хүслийг ухаарч чаддаггүй байж гэнэ. Тэгээд үнэнийг сонсохоос нэг сарын өмнөөс эхлээд Бурхан өөрийг нь үнэн сүм рүү хөтөлж өгнө гэдэгт найдаж чин сэтгэлээсээ залбирчээ. Улмаар тэрээр бидэнтэй таарч, Амралтын өдрийн үнэнийг сонссоныхоо дараа их гайхаж байлаа. Библи сураад, дараа нь Амралтын өдөртэй холбоотой янз янзын асуулт мессежээр асуусаар л байлаа. Үнэнийг ухаарсныхаа дараа тэрээр Бурханы хүүхэд болон, шинэ амь хүлээн авлаа. Хичээл үзэх болгондоо бишрэн баярлаж, гэр бүлүүдээс дахиад хичээл үзье гэж шална.

Үнэнийг зүгээр л гайхаж бишрээд зогсохгүй сурсан зүйлээ маш хурдан үйлс болгон хэрэгжүүлж байлаа. Тэрээр Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг хичээл сурсныхаа дараа Бурханы тушаалыг бүх сэтгэлээрээ сахиж, “Амен” гэдэг үгийн утгыг мэдэж авчихаад “Амен” чанга хэлж байлаа. Гэр бүлүүдийн эелдгээр мэндлэх зэрэг сайн жишээг дагана. Найзуудынхаа цуу ярианаас болж тухайн үедээ түрхэн зуур эргэлзэж байсан ч Бурханы үг үргэлжлүүлэн судалж, итгэлээ тууштай сахисаар байлаа.

Кёльнд амьдардаг ах дүүгийн хувьд Дюссельдорфоос галт тэргээр нэг цаг явж ирдэг ч энэ нь ах дүүд ер асуудал болоогүй юм. Цаг ч, мөнгө ч их ордог байтал түүний сэтгэл үргэлж л Сионыг чиглэн байлаа. Ажлынхаа дараа Сион руу л ирнэ. Нэг удаа тэрээр нэг захидал авчраад “Үүнийг тэнгэр Эхэд явуулж өгөөч” гэж биднээс хүсэв. Дугтуйн дээр нь “Эх минь баярлалаа. Хайртай шүү” гэж солонгосоор бичиж, гоё өнгөөр зүрх зурсан байлаа. Мөн тэнгэр Эхэд зориулж гоёмсог цэцгийн баглаа авчирсан юм. Энэ бүхнээс нь бид тэнгэр Эхийг хичнээн их санаж байгааг нь мэдэрсэн билээ.

Сузана эгч дүү мөн тэр ах дүү шиг Библи сурах дуртай нэгэн. Тэрээр өмнө нь мөргөл хийхээр бүр Израиль руу хүртэл явж байсан юм билээ. Бурханы үг сурахаар том жижиг бүхий л сүм дээр очдог байж. Тэгээд үнэнийг хайгаад олж чадаагүй боловч Бурханы хайр ч байхгүй, Бурханы үнэн ч байхгүй хуучин сүмдээ цаашдаа явахаа больж гэнэ. Итгэлээ өөрийнхөөрөө ганцаараа сахиж байх зуур тэрээр “Үнэн замаар хөтөлж өгөөрэй” гэж Бурханд уйгагүй залбирдаг байсан гэнэ. Тэгж байгаад Франкфурт дахь Бурханы сүмийн нэг гэр бүлтэй таарсан аж.

Үнэнийг хүлээн авахынх нь өмнөхөн түүнд нэг сорилт тулгарчээ. Түүнийг санхүүгийн бэрхшээлтэй байгааг мэддэг байсан нэг сүм түүнд аятайхан ажил санал болгож, сүмдээ яв гэж урхидаж гэнэ. Харин эгч дүү үнэнийг хүлээн авах ерөөл соёрхсон тэнгэр Эцэг Эхэд талархаж, итгэлдээ огт гуйваагүй юм.

Өмнө нь тэр Библийн багш байсан хэр нь Бурханы үгийг даруу сэтгэлээр сурч, “Би шинэ амь авсан, тэгээд сүнсээр хөхүүл хүүхэд л гэсэн үг. Тиймээс би их юм сурах ёстой” гэж хэлж байсан юм. Баптисм хүртээд сар ч болоогүй тэрээр найздаа авралын мэдээ тараахаар Франкфуртаас 600км зайтай Киелд очсон юм. Удахгүй эгч дүүгийн маань найз шинэ амиар төрөх нь лавтай.

Ийнхүү үнэний үнэ цэнийг ухаардаг, Елохим Бурханыг хайрладаг елохистүүд “Бүх юм сайн болно” гэсэн Бурханы үгийн дагуу Сион руу ирсээр байна.