​Нэг хүний халамж хайр чухал байдгийн учир

Ким Сон Сүг / Солонгос, Чүнжү

194 Үзсэн тоо

Төрөлт багасаж, хүн амын насжилт ихэссэнээс болоод цусны доноруудын тоо буурсаар байхад харин цус цусан бүтээгдэхүүн хэрэгцээтэй өвчтөнүүдийн тоо нэмэгдсээр байгаа. Цус сэлбэх шаардлагатай хүмүүст туслах хүсэл зорилгоор, мөн тухайн өвчтөн хэн нэгний аав, ээж эсвэл магадгүй бүр манай ах дүү, эгч дүү ч байж болно гэж бодоод би цусны донорын аянд оролцохоор шийдлээ.

Арга хэмжээ эхлэхийн өмнө миний цус тэнцэх эсэхийг шалгуулахаар би эмнэлэг явж шинжилгээ өгөв. Харамсалтай нь би донор байх боломжгүй байлаа. Харин би ямар нэг байдлаар үнэхээр туслахыг хүсэж байсан тул бие бүрэлдэхүүнд нь оръё гэж шийдлээ.

Арга хэмжээний өдөр цусны төв өглөө эртээс эхлэн хүн пиг болсон байлаа. Цусаа өгөхөөр болсон гэр бүлүүд гэрэлтэй инээмсэглэнэ. Би цусаа өгч чадаагүй ч тэдэнтэй хамт байгаадаа бас баяртай байлаа.

Цусны төвийн салбарын эрхлэгч “Нэг хүний хайр халамж гэгч чухал” гэсэн мэндчилгээгээр цусны донорын арга хэмжээг нээж үг хэллээ. Цусаа хандивлана гээд кофе уухаа больсон тухайгаа зарим нь ярина, зарим нь болохоор энэ өчүүхэн үйлсээрээ ертөнцөд халуун дулаан уур амьсгал авчрахыг хүссэн гэнэ. Зарим нь бусдыг гэсэн хайр халамж эргээд өөрт нь томоо бэлэг болоод ирдэг гэдгийг ухаарч энэ арга хэмжээг удаан хүлээсэн гэж ярьж байлаа. Бүх оролцогч цусаа өгөхдөө хайр, хүлээлтээр дүүрэн байлаа.

Оролцогчдын дунд над шиг цусаа хандивлахыг хүссэн ч өгч чадаагүй хүмүүс ч байлаа. Тийм болоод ч тэр үү цус нь шаардлага хангасан гэр бүлүүд цацартал инээмсэглэж байсан байх аа. Бусдын төлөөх хайраар гэрэлтэх хүмүүс олшрох тусмаа энэ ертөнц амьдрахад хавьгүй дээр газар болно шүү дээ.