WATV.org is provided in English. Would you like to change to English?

Эзний сэтгэлээр

Сидней Рожерс / АНУ, UT Солт Лэйк Сити

6,830 үзэлт

“Юм юм өөрчлөгдсөн ч Эцэг Эх минь надтай хамт байсан тул би дажгүй сайн байгаа.”

“Ковид-19”-н улмаас ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлж, санаа сэтгэлд минь сөрөг мэдрэмж орж ирэхээс сэргийлж өөрөө өөртөө давтан хэлдэг үг маань энэ л дээ. Бурханд итгэх итгэл маань миний уйтгартай, идэвхгүй хэв маягийг өөрчилсөн юм. Ялангуяа энэ онцгой нөхцөлд бүх хүн ядарч туйлдаж байхад би тэдэнтэй хайр хуваалцмаар байна.

Тэгээд яг цагаа олсон мэт Солт Лэйк Сити сүмийнхэнтэй нэг утга учиртай ажил хийх боломж надад тохиов. Бид ASEZ-н “Гараас гарт” урмын аян өрнүүлэхээр төлөвлөв. “Ковид-19”-н дэгдэлт нэмэгдэж, хамгаалалтын хэрэгсэл ихээхэн дутагдалтай байгааг санан, бид орон нутгийн нийгмийн амар амгалан байдлын төлөө бүхий л талын хүчин чармайлт гаргаж байдаг Солт Лэйк хотын Шерифийн албанд гараар хийсэн амны хаалт хандивлан хүргэж өгөхөөр шийдлээ.

Амны хаалт хийнэ гэдэг амаргүй даалгавар байлаа. Материалаа бэлдэх, эсгэх, хайчлах, оёх гээд бид их ажил хийх хэрэгтэй болсон л доо. Бид нэг нэгэнтэйгээ хамтарч ажиллаж байсан тул ажил үүргээ мэдрэн, нэгдмэлээр хийх хэрэгтэй байлаа. Хэдийгээр бид ажиллана гэж тооцоолж байснаасаа ч удаан хугацаагаар сунаж ажилласан ч эцсээ хүртэл инээж хөхөрсөн хэвээр байсан юм. Гэр бүлүүдэд маань байдаг “эзний сэтгэл” надад хариуцлагаа ухамсарлан, ажлаа дуусгах асар их эрч хүч болж байлаа.

Бид Шерифийн албаныханд гар хийцний 600 амны хаалт хүргэж өглөө. Уг албаныхан дугуйрч зогсоод алга ташин биднийг хүлээн авч “Маш их баярлалаа. Та бүхний уйгагүй хөдөлмөр бидэнд ихээхэн ач тус болох байх” гэж хэллээ. Вирусын тархалтын улмаас шоронд хөл хорионы эд зүйлийн хангалт хэцүү байсныг тайлбарлахад нь зохиосон энэ ажлаараа их бахархав.

Эзний сэтгэлээр хийсэн энэ үйл ажиллагаа миний сүнсэнд хор болоод байсан сөрөг бодол, сөрөг мэдрэмжүүдийг арилган, утга учиртай арга хэмжээ болж өнгөрлөө. Дахин хэлэхэд би энэ ертөнцийн гэрэл давсны үүргээ гүйцэтгэх бат шийдвэр гаргасан. ASEZ-н зохиох дараагийн үйл ажиллагааг л тэсэн ядан хүлээж байна даа.