WATV.org is provided in English. Would you like to change to English?

Хүч чадал өгдөг хайр

Мүн Сү Жон / Солонгос, Гаунжү

233 Үзсэн тоо
FacebookTwitterEmailLineKakaoSMS

Өнгөрсөн зун урьд өмнө тохиолдож байгаагүй их бороо орж, үерийн улмаас ихээхэн хэмжээний хохирол учирлаа. Би Бурханы сүмийн ажилчин залуу сайн дурынхантай (ASEZ WAO) цуг үерийн дараах нөхөн сэргээх ажилд оролцов.

Биднийг тосгонд ирмэгц оршин суугчид хэзээний хөлсөө дуслуулчихсан шавар шороо цэвэрлэж байлаа. Хүлэмж тэр чигээрээ сүйдсэн байх нь тэр. Мөн тэдний гэр ахуйнх нь эд хогшил энэ тэрийг сэргээх хэцүү байлаа. Ихэнх оршин суугчид арай ядан биеэ барьж байв. Санаа нь зовж шаналсан царайнаас нь тэдний уйтгар гуниг андашгүй харагдана.

Бид тус бүрдээ оногдсон газар руугаа явцгаав. Бид хүлэмжээр нэг новшрох шавар шавхай, хог новш зэргийг хүрздэн, шуудайлж, гадаа гаргав. Хэт халууны сэрэмжлүүлэг гарах хэмжээний халуун, чийглэг цаг агаараас болж тэнд яг жигнүүр шиг байлаа. Хэдийгээр бид гурав дөрвөөрөө хуваагдаж ажилласан ч дорхноо ядарч, сүүлдээ ярих ч тамиргүй боллоо. Гэсэн ч туслахыг ихэд хүссэндээ эцсээ хүртэл хичээсэн л дээ.

Ажилдаа анхаарахын сацуу би бусдад тусална гэдэг амаргүй, ялангуяа ядарсан үед бол бүр амаргүйг ухаарав. Ингэснийхээ ачаар би цаг үргэлж биднийг хаацайлж, урам дэм өгч байдаг тэнгэр Эцэг Эхийнхээ хайрыг бага ч болов ухаарсан даа. Тэднийхээ хайрын жишээг дагаад, хайрыг нь би амьдрал дээрээ хэрэгжүүлэх болно оо. Айл хөршийнхнөө тусламж хэрэгтэй байгааг олж харах л юм бол би өөрөө эхлээд тэдэн дээр очин, хэцүү байсан ч гэлээ заавал тусламж үзүүлж байх болно.