Шүүлт

10,300 үзэлт
Текст унших 2:00

15 сантиметрийн урттай шугам байжээ.

Тэр шугам ямар ч биеттэй таарсан эхлээд уртыг нь хэмждэг байв.

“6.7 сантиметр, 11 сантиметр, 9.2 сантиметр… Өө, чи ердөө 3-хан сантиметр юм байна ш тээ!”

Шугам нэг өдөр жинлүүртэй таарав.

Гэтэл жинлүүр яах ийхийн зуургүй шугамны жинг үзэв гэнэ.

“17 грамм аа? Ердөө л энэ үү. Ямар инээдтэй юм бэ! Ха ха ха!”

Шугам ихэд гомдон, хариугүй уйлах шахлаа.

Тэгэхэд л шугам сая нэг аливааг зөвхөн уртаар нь дүгнэдэг байсан өөрийн алдааг ухаарч гэнэ. Тэр цагаас хойш шугам бүхнийг байгаагаар нь хүлээн авч, хүндэтгэн, сайнаар харж сурчээ.

Шүүлт

2:00
0:00 2:00

Тоглуулах хурд

1x

Энэ дуу хоолой AI-аар үүсгэгдсэн. Зарим ялгаа байж болно.