Хүн бүр айл гэрийнхээ эзэн!

474 Үзсэн тоо

Нэг хүний олс татах хүчний хэмжээг 100 гэж үзвэл онолын хувьд хоёр хүн бол 200, гурван хүн бол 300 болох ёстой. Гэвч олс татах тоглоомон дээр туршилт хийсний дүнд хоёр хүн таталцах үед хүн тус бүрийн хүч 93%, гурван хүнтэй үед 85%, найман хүнтэй үед ердөө 49%-ийн хүч гаргадаг нь харагджээ. Энэ мэтээр ямар ч ажилд хүний тоо нэмэгдэх тусам хувь хүний хувь нэмэр буурдаг үзэгдлийг “Рингелманны үр дүн” гэдэг аж.

Энэхүү үзэгдэл “Би ганцаараа юм чинь”, “Би хийхгүй ч өөр хэн нэгэн хийх байлгүй” гэсэн бодлоос улбаатай юм. Айл гэрийн дотор ч адилхан. Гэр орон гэгч уг нь бүх ам бүл хамт амьдрах газар байтал зарим үед гэр орны ажлаа бие биедээ тохож орхигдуулах тохиолдол гардаг. Хамт хийх ёстой ажлаа сурсан зангаараа нэг нэгдээ даалгавал юу болох бол? Ажил олигтой явагдахгүй байх тохиолдол ихэсч, сайн болж бүтлээ ч нөгөөдүүл нь сэтгэл дундуур байж мэдэх юм.

Ам бүлийн гишүүн бүр тэр айл гэрийн эзэн шүү дээ. Гишүүн бүр эзний сэтгэлээр хариуцлага хүлээвэл Рингелманны үр дүн бус, синергетик үр дүн (хоёр, гурван хүн хүч хавсран ажиллахад илүү үр дүн гаргах) гарахгүй гэж үү?

Зөвлөмж
Гэр орны ажилд анхаарал хандуулах.
Хийх ёстой ажил гарвал санаачлан хийх.
Туслах ажил байгаа эсэхийг бие биенээсээ асуух.
Нэг нь гэрийн ажил хийж байвал хамт хийх.
Хоол ундаа хамт бэлдэх.
Гэр орны их бага ажлыг хамтдаа ярилцаж шийдвэрлэх.
Гэрийнхээ цахилгааныг хэмнэх.
Гэрийн дүрмээ сахих.
Гэр бүлийн арга хэмжээнд идэвхтэй оролцох.