WATV.org is provided in English. Would you like to change to English?

Суут ухаантан болох нууц

268 Үзсэн тоо

Испанийн алдарт хийлч Пабло де Сарасате (Pablo de Sarasate) арван настайдаа Хатан хааны өмнө хийл хөгжим тоглож байсан авьяаслаг нэгэн. Тэрээр өвөрмөц чичиргээ, нарийн хэмнэлтэй тоглолтоороо олны магтаал хүлээдэг байв. Тухайн үеийн Камил Сен-Санс, Эдуард Лало, Макс Бруч зэрэг хөгжмийн зохиолчид түүнд зориулан уран бүтээл хүртэл туурвиж байсан гэдэг. Тэрээр Америк төдийгүй Франц, Англи зэрэг Европын орнуудаар аялан тоглолтоо хийн, үзэгчдийг байлдан дагуулж байжээ.

Сарасате хөгжмийн зохиол бичихдээ ч гарамгай байв. Тэрээр <Цыганские напевы>, <Кармен Фантазия>, <Испани бүжиг> зэрэг бүтээлээрээ нэр алдарт хүрсэн юм. Ялангуяа <Цыганские напевы> гэдэг бүтээл нь хөгжимчдөөс асар өндөр ур чадвар шаардсан, тухайн үеийн хийлчдэд тоглоход амаргүй хөгжим байв. Харин Сарасате тэрхүү хөгжмөө гайхалтай тоглож, дэлхий дахиныг шагшруулдаг байлаа. Хүмүүс түүнийг “Төрөлхийн суут ухаантан юм аа” гэж магтахад тэрээр ийн өгүүлдэг байжээ.

“37 жилийн турш би өдөр бүр 14 цаг дасгал сургуулилт хийдэг байсан, гэтэл хүмүүс намайг суут ухаантан гээд байдаг юм аа!”